Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 5-р сарын 05 өдөр
Ulaanbaatar city
ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС НИЙГМИЙН ДААТГАЛЫН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТГАН ТӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хууль тогтоомж
2.1. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ, шаардлага
3.1. Энэ хууль төрөөс олгодог ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал авах эрх үүссэн, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх иргэнд хамаарна.
3.2. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төрөөс олгох урамшууллаас суутган тооцуулах иргэн дараах шаардлагыг хангасан байна.
3.2.1. Төрөөс олгох урамшуулал авах эрх үүссэн иргэн уг урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлөх эрхтэй;
3.2.2. Төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал олгох талаар холбогдох журамд заасан шаардлага хангасан байх;
3.2.3. Төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал авах эрх үүссэн байх;
3.2.4. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл сайн дураараа төлөх гэрээ байгуулсан байх;
3.2.5. Төрөөс олгох урамшуулал авах эрхтэй иргэний Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын төлөх шимтгэлийн хэмжээг гэрээгээр тохирох;
4 дүгээр зүйл. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх журам
4.1. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн жилээр суутган тооцох журмыг Засгийн газар энэ хуульд нийцүүлэн боловсруулж батална.
4.2. Төрөөс тухайн жилийн ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал олгохдоо нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүтэн жилээр суутган олгоно.
4.3. Төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал авах иргэний шаардлага хангасан эсэхийг салбарын яам хариуцан журамд нийцүүлэн шалгаруулна.
4.4. Ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг салбарын яам Нийгмийн даатгалын газрын холбогдох дансанд шилжүүлнэ.
5 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
5.1. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх