Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 1-р сарын 08 өдөр
Ulaanbaatar city
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРТ /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Коронавируст халдварт /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалт:
6.1.4. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч холбогдох байгууллагад чиглэл өгч, тодруулага авах
2/ 7 дугаар зүйлийн 7.1.23 дахь заалт:
7.1.23. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эм хэрэгслээр иргэдийг тэгш, хүртээмжтэй хангах, нэн шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй үзүүлэх
3/ 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт:
8.1.6. Улсын онцгой комисс нь аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комисс болон төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж шийдвэрт хяналт тавих
4/ 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт:
8.1.7. Энэ хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн албан хаагчид хариуцлага тооцох
5/ 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт:
12.1.2. Цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй, яаралтай эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах
6/ 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг:
17.2. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус өөрчилсүгэй.
7/ 19 дугаар зүйл 1 хэсэг:
Энэ зүйлийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх