Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 2-р сарын 17 өдөр
Ulaanbaatar city
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 8, 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/8 дугаар зүйлийн 10 дахь хэсэг:
“8.10.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилж, чөлөөлнө.”
2/16 дугаар зүйлийн 21, 22 дахь хэсэг:
“16.21.Энэ хуулийн 16.2-т заасан өрхийн эрүүл мэндийн төв нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байх бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэхээс бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
“16.22.Энэ хуулийн 16.2-т заасан нөхөрлөлийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага нь эмнэлгийн мэргэжилтэн байх бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн нийт ажилтны 50-аас доошгүй хувь нь тухайн нөхөрлөлийн гишүүн байна.”
2 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“36.1.Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн анагаах ухааны нотолгоонд суурилсан эмнэлзүйн удирдамж, зааврын дагуу урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх үйл ажиллагаа явуулна.”
3 дугаар зүйл.. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсгийн “15.1.5,” гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх