Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 3-р сарын 04 өдөр
Ulaanbaatar city
Тогтоолд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ЗААЛТ, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 25 ДУГААР ЗҮЙЛИЙН 25.1 ДЭХ ЗААЛТЫГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. 1. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаарын сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 3 дахь заалтад “4/ Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумдын нутаг дахь “Далтын нуруу, Шаргачны голын ай сав”” гэж нэмсүгэй.
2. 2. Байгалийн нөөцийн газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газрын нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-д даалгасугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх