Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 3-р сарын 08 өдөр
Ulaanbaatar city
ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.2 дахь заалтын “бэлгийн” гэсний өмнө “бие махбодь, сэтгэл зүйн дарамт,” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/11 дүгээр зүйлийн 11.4.1, 11.6.1 дэх заалт:
11.4.1. ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах;”
11.6.1. байгууллагын бусад ажилтан болон гуравдагч этгээдэд амаар, биеэр, цахим болон бусад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.”
3 дугаар зүйл. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн “бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх” гэснийг “бие махбодь, сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэх, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэхээс урьдчилан сэргийлэх” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2021 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх