Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 3-р сарын 31 өдөр
Ulaanbaatar city
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:
1/221 дүгээр, 222 дугаар зүйл:
“221 дүгээр зүйл. Төрийн улс төрийн томилдог албан тушаалд тавих нийтлэг шаардлага
221 .1. Төрийн улс төрийн албан тушаалд энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4, 22.1.5-д зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг тавина:
221 .1.1. энэ хуулийн 40.1-д заасан хуульд заасан ёс зүйн зөрчил гаргаагүй байх;
221 .1.2. аливаа гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй байх.
221 .2. Энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.4, 11.2-т заасан улс төрийн албан тушаалд энэ хуулийн 221.1, 231.1-д заасан шаардлага хамаарахгүй.
“231 дүгээр зүйл. Төрийн улс төрийн томилдог албан тушаалд тавих тусгай шаардлага
231. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 11.1.5, 11.1.6, 11.1.7-д заасан улс төрийн албан тушаалд дараах тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно:
231.1. тухайн албан тушаалын чиглэлээр 6-аас доошгүй жил ажилласан байх;
231.2. ур чадварын хувьд тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийнх байх;
231.3. төрийн удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх;
231.4. мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдэлдэг, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай байх.
231.2. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 11.1.9-д заасан улс төрийн албан тушаалд дараах тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно:
231.2.1. тухайн орон нутагтаа байнга оршин суудаг байх;
231.2.2. төрийн албанд 4-өөс доошгүй жил ажилласан байх;
231.2.3. мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдэлдэг, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай байх.”
2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн “улс төрийн болон” гэснийг хассугай.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2021 оны … дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Г. ТЭМҮҮЛЭН

Ж. БАТ-ЭРДЭНЭ

Initiator of the draft law
Г. ТЭМҮҮЛЭН

Л. МӨНХБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх