Бусад төслүүд more_horiz

Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6-р сарын 03 өдөр
Ulaanbaatar city
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛАХЫГ ТҮР ХОРИГЛОХ, ТЭДГЭЭРИЙН ҮР АШИГ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 болон 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд шинээр байгуулахыг 2022 оны .... сарын ..... өдрөөс эхлэн түр хориглох,
2. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах зорилгоор санхүү, нягтлан бодох хяналтыг сайжруулах, Шинэ сэргэлтийн бодлогын хөтөлбөрийн 6.4-т заасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьцааны багцыг хэсэгчлэн болон бүхэлд нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжиж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх,
3. Гадаадад хувьцаа нь арилжаалагдаж буй Монголд бүртгэлтэй компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах эрх зүйн үндсийг тавьсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 6.3, 6.4 дахь хэсгийн заалтын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах,
4. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг цомхотгон цөөлөх, хувийн хэвшлийн зонхилох байр суурийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц судалгаа, бодлогыг боловсруулан ажиллах,
5. Энэ тогтоолыг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан шийдвэрлэхийг тус тус Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т даалгасугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Д. ЦОГТБААТАР

Э. БАТШУГАР

Initiator of the draft law
Д. ЦОГТБААТАР

Х. ГАНХУЯГ

Initiator of the draft law
Д. ЦОГТБААТАР

Г. ДАМДИННЯМ

Initiator of the draft law
Д. ЦОГТБААТАР

М. ОЮУНЧИМЭГ

Initiator of the draft law
Д. ЦОГТБААТАР

Ж. СҮХБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх