Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 6-р сарын 30 өдөр
Ulaanbaatar city
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт:
“4.1.9.“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичгийг;”
2/4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх заалт:
“4.1.11.“Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж орон нутгийн онцлогт нийцсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичгийг;”
3/5 дугаар зүйлийн 5.1.16, 5.1.17 дахь заалт:
“5.1.16.нэгтгэн тайлагнах зарчим; 5.1.17.төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим.”
4/5 дугаар зүйлийн 5.2.16, 5.2.17 дахь заалт:
“5.2.16.“нэгтгэн тайлагнах зарчим” гэж энэ хуулийн 6.9-д заасан Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг Улсын Их Хуралд, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнахдаа энэ хуулийн 6.7, 6.8-д заасан баримт бичигт заасан зорилго, зорилт, хүрэх үр дүнтэй уялдуулан, тухайн жилд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ нь хүрэх үр дүнгийнхээ хэдэн хувьд хүрсэн, хөрөнгийн эх үүсвэр, хэмжээний талаарх мэдээллийг нэгтгэн, баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу хамтад нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тайлагнахыг;”
“5.2.17.“төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим” гэж энэ хуулийн 6.9-д заасан богино хугацааны төлөвлөлтийн баримт бичиг болох улсын болон орон нутгийн төсвийг төлөвлөхдөө 6.10.3, 6.10.4-т заасан шаардлагыг хангаж Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилан боловсруулахыг.”
5/6 дугаар зүйлийн 6.11 дэх хэсэг:
“6.11.Бусад хууль тогтоомжид заасан төрөөс баримтлах бодлого гэснийг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.5, 6.7, 6.8, 6.9 дэх хэсэгт заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төрөлд хамааруулж, үндэсний хөтөлбөр гэснийг мөн зүйлийн 6.5-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрт тус тус хамааруулж ойлгоно.”
6/6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэг:
“6.12.Засгийн газар энэ хуулийн 6.8.2, 16.3-т заасан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлахдаа тухайн цаг үед тулгамдаж байгаа зайлшгүй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрсдлийн үеийн төсөл, арга хэмжээг Улсын Их Хуралд танилцуулснаар төлөвлөгөөндөө тусгаж болно.”
7/6 дугаар зүйлийн 13 дахь хэсэг:
“6.13.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой төрийн бодлогын баримт бичиг болон гамшиг, онц, дайны байдлын үеийн төлөвлөгөө нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөлд хамаарахгүй бөгөөд энэ хуулиар зохицуулахгүй.”
8/7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэг:
“7.4.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөлийн дэргэд салбар бүрийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн өндөр мэргэшилтэй 15 гишүүний бүрэлдэхүүнтэй Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөл ажиллана.”
9/7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг:
“7.5.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөл батална.”
10/9 дүгээр зүйлийн 9.6.5 дахь заалт:
“9.6.5.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан зорилго, зорилтыг тухайн салбарт хэрэгжүүлэх төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх;”
11/18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг:
“18.7.Эрх бүхий этгээд Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг энэ хуулийн 5.2.17-д заасан зарчмын дагуу нэгтгэн тайлагнах үүрэгтэй.”
2 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийн “захиргааны” гэсний дараа “төв” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэсний дараа “төв” гэж, мөн зүйлийн 7.2 дахь хэсгийн “улсын түвшинд” гэсний дараа “хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайдын тэргүүлсэн” гэж, мөн хэсгийн “асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэсний дараа “төв” гэж, мөн зүйлийн 7.3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.3.9 дэх заалт, мөн зүйлийн 9.4 дэх хэсэг, мөн зүйлийн 9.6.2, 9.6.3, 9.6.4 дэх заалт, мөн зүйлийн 9.7.1, 9.7.2 дахь заалт, мөн зүйлийн 9.10.1, 9.10.2, 9.10.3 дахь заалт, мөн зүйлийн 9.11.1 дэх заалт, мөн зүйлийн 9.12.2, 9.12.5, 9.12.7, 9.12.8 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1, 23.3 дахь хэсгийн “захиргааны” гэсний дараа “төв” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/6 дугаар зүйлийн 6.7.1 дэх заалт:
“6.7.1.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь дараах шаардлагыг хангасан байна:
6.7.1.а.урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтын тухайн таван жилийн хүрэх үр дүн, тоон болон чанарын шалгуур үзүүлэлт, тухайн шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх хүрэх түвшинг тодорхойлсон байх;
6.7.1.б.хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн салбар болон салбар хоорондын уялдааг хангасан байх;
6.7.1.в.тухайн таван жилд тавьсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хавсаргах.”
2/6 дугаар зүйлийн 6.7.2 дахь заалт:
“6.7.2.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь дараах шаардлагыг хангасан байна:
6.7.2.а.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтээс тухайн аймаг, нийслэл, хотод хамаарахыг өөрийн онцлогт нийцүүлэн тодорхойлсон байх;
6.7.2.б.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тооцсон төсөл, арга хэмжээг тусгасан хөтөлбөрийг хавсаргах;
6.7.2.в.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүнд уялдуулан орон нутгийн аливаа онцлогийг харгалзан зорилго, зорилт, хүрэх үр дүн, тоон болон чанарын шалгуур үзүүлэлт, тухайн шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх хүрэх түвшинг орон нутгийн түвшинд шинээр тодорхойлж болно.”
3/6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэг:
6.8.Дунд хугацааны буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр байна:
6.8.1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна:
6.8.2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна:
6.8.3.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна:
6.8.4.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна:
4/6 дугаар зүйлийн 6.10.2 дахь заалт:
5/9 дүгээр зүйлийн 9.3.7, 9.3.8 дахь заалт:
6/18 дугаар зүйлийн 18.3, 18.4 дэх хэсэг:

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх