Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 6-р сарын 29 өдөр
Ulaanbaatar city
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
төсөл
1 дүгээр зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт:
“4.1.9.“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичгийг;”
2/4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь заалт:
“4.1.12.“Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж орон нутгийн онцлогт нийцсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичгийг;”
3/6 дугаар зүйлийн 6.11 дэх хэсэг:
“6.11.Бусад хууль тогтоомжид заасан төрөөс баримтлах бодлого гэснийг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.5, 6.7, 6.8, 6.9 дэх хэсэгт заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төрөлд хамааруулж, үндэсний хөтөлбөр гэснийг мөн зүйлийн 6.5-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрт тус тус хамааруулж ойлгоно.”
4/6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэг:
“6.12.Засгийн газар энэ хуулийн 6.8.2, 16.3-т заасан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлахдаа тухайн цаг үед тулгамдаж байгаа зайлшгүй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрсдлийн үеийн төсөл, арга хэмжээг Улсын Их Хуралд танилцуулснаар төлөвлөгөөндөө тусгаж болно.”
5/6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэг:
“6.13.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой төрийн бодлогын баримт бичиг болон гамшиг, онц, дайны байдлын үеийн төлөвлөгөө нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл биш бөгөөд энэ хуулиар зохицуулахгүй.”
2 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/6 дугаар зүйлийн 6.7.1 дэх заалт:
“6.7.1.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь дараах шаардлагыг хангасан байна:
6.7.1.а.урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтын тухайн таван жилийн хүрэх үр дүн, тоон болон чанарын шалгуур үзүүлэлт, тухайн шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх хүрэх түвшинг тодорхойлсон байх;
6.7.1.б.хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн салбар болон салбар хоорондын уялдааг хангасан байх;
6.7.1.в.тухайн таван жилд тавьсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хавсаргах.”
2/6 дугаар зүйлийн 6.7.2 дахь заалт:
“6.7.2.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь дараах шаардлагыг хангасан байна:
3/6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэг:
“6.8.Дунд хугацааны буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр байна:
6.8.1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна:
6.8.2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна:
6.8.3.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна:
6.8.3.а.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг сонгон боловсруулсан байх;
6.8.3.б.Хөгжлийн зорилтот хөтөлбөрт заасан төсөл, арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэхэд чиглэсэн байх;
6.8.3.в.тухайн орон нутгийн хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн улсын, бүсийн болон орон нутгийн хөгжлийн зорилтуудтай уялдсан байх;
6.8.3.г.бүс нутгийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлж, харилцан уялдаатай хөгжих боломжийг хангасан байх.
6.8.4.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна:
6.8.4.а.зорилго, зорилт, түүнийг хангахад чиглэсэн төсөл, арга хэмжээг санхүүжилтийн эх үүсвэр, жил бүрийн задаргаагаар боловсруулсан байх;
6.8.4.б.үр дүнд чиглэсэн шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг тооцож боловсруулсан байх.”
4/9 дүгээр зүйлийн 9.3.7, 9.3.8 дахь заалт:
“9.3.7.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах журам батлах”
9.3.8.хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэрэгжилтийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, гүйцэтгэлийг дүгнэх журам болон тайлангийн үлгэрчилсэн загварыг тус тус батлах;”
5/9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь заалт:
“9.4.3.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг салбар хооронд шууд удирдан зохион байгуулах бөгөөд улсын төсвийн төсөл Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэх асуудлаар санал дүгнэлт боловсруулж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;”
3 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтын “санхүүгийн эх үүсвэрийг нарийвчлан төлөвлөсөн үйл ажиллагаа” гэснийг “нөөцөд суурилан боловсруулсан төсөл, арга хэмжээг агуулсан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэж, мөн зүйлийн 4.1.15 дахь заалтын “хангасан үйл ажиллагааны бүрдлийг” гэснийг “тодорхой, хэмжигдэхүйц, хүрч болохуйц, хэрэгжихүйц, бодитой, хугацаатай эерэг өөрчлөлтийг” гэж, мөн зүйлийн 4.1.18, 4.1.21 дэх заалтын “үзүүлэлтийг” гэснийг “утгыг” гэж, мөн зүйлийн “4.1.9, 4.1.10” дахь заалтын дугаарыг “4.1.10, 4.1.11” гэж, мөн зүйлийн “4.1.11-4.1.25” дахь заалтын дугаарыг “4.1.13-4.1.27” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгжээс” гэснийг “орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгж, сумын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан ажилтнаас” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2.2, 9.3.1, 9.4.2, 9.6.1 дэх заалтын “4.1.11” гэснийг “4.1.13” гэж, мөн зүйлийн 9.4.7 дахь хэсгийн “төрийн бүх шатны” гэснийг “оролцох төрийн байгууллага” гэж, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн “45 хоногт” гэснийг “90 хоногт” гэж, 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсгийн “12 дугаар сарын 10-ны” гэснийг “10 дугаар сарын 01-ний” гэж тус тус өөрчилсүгэй.
4. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэ хуулийг 2021 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх