Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 6-р сарын 27 өдөр
Ulaanbaatar city
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“3.1.5.”гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа, Монгол Улсад хоёроос доошгүй ажлын байр бий болгосон, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад татвар төлөгч аж ахуйн нэгжийг:”
2 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулж, 12.1.5, 12.1.6 дахь заалт болгох:
“12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;
12.1.6.гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох;”
3 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “12.1.6” гэснийг “12.1.7” гэж өөрчлөх.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх