You can leave your comment after you sign in.
Нэвтрэх
Б. Энхтамир
БАГШ болох оюутнуудад хүүхэдтэй ажиллахын тулд сэтгэл судлал, сурганы агуулгууд үзэхээс гадна 1 дүгээр курст байх хугацаанд өөрөө өөрийнхөө суралцахуйг ойлгож, өөрийгөө бусад мэргэжлийн хүмүүсээс илүү хангалттай өндөр түвшинд таних, өөрийн дотоод ертөнц, зорилгоо хангалттай ухаарч авахаар дайны үе шатлалтай сэтгэл зүйн сургалт буюу агуулгыг эзэмшихээр заавал тусгах хэрэгтэй. Өөрийн суралцахуйн учрыг олоогүй хүн хэрхэн багш болох вэ? Хүүхдийн хөгжлийн онцлог, хүний хэрэглээний онол үзээд байхаас түүнийг өөр дээрээ тусгаад өөрийгөө бүрэн таньсан байдал маш муу байгаа бөгөөд сэтгэл судлалын хичээлийн заавал судлах кредит агуулга бага байгааг нэмэгдүүлэх, өөрийгөө хэрхэн таньж, өөртэйгөө хэрхэн ажилладаг байдлаас хамаарч мэргэжлийн хичээлүүд орж эхлэхээс өмнө өөрийнх нь суралцахуйгаар улсын шалгалт авч багш болох замаа үргэлжлүүлэх эсэхийг шийддэг болмоор байна. Үүнийг боловсролын хуулиндаа ч тусгайлан тусгах шаардлагатай!
thumb_up_alt
0
thumb_down_alt
0
66.181.189.37
2023.03.16 11:45:11
ч. энхжин
Өөрчлөх: 12.8.Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрт багшид БОЛОВСРОЛ ДАХЬ ЯЛГААТАЙ хэрэгцээ бүхий суралцагчтай ажиллах арга зүй, ур чадварыг эзэмшүүлэх агуулгыг заавал тусгана. ТАЙЛБАР: Хөгжлийн бэрхшээлийн талаархи ойлголт, тэдгээрийн талаар зөв хандлагыг төлөвшүүлэх хөтөлбөрийг багш бэлтгэх тогтолцоонд суулгах.
thumb_up_alt
0
thumb_down_alt
0
202.9.46.65
2022.02.28 14:50:51