You can leave your comment after you sign in.
Нэвтрэх
ч. энхжин
НЭМЭЛТ 5: Туслах багш ТАЙЛБАР: Дэмжих үйлчилгээ тодорхой хэмжээгээр нэмэлт дэмжлэг шаардагддаг. Уг дэмжих үйлчилгээнд дараах үйлчилгээнүүд багтна. Үүнд: суралцахтай холбоотой туслах багшаас (багшид туслах бус, суралцагчид сурахад нь туслах) үзүүлэх үйлчилгээ, нөөц өрөөнд хичээл давтах
thumb_up_alt
1
thumb_down_alt
0
202.9.46.65
2022.02.28 15:19:17
ч. энхжин
НЭМЭЛТ1: Боловсрол дахь ялгаатай хэрэгцээтэй хүүхэд ТАЙЛБАР:Хөгжлийн бэрхшээл, сурах бэрхшээл, архаг болон удаан хугацааны эмчилгээ шаардсан өвчин зэрэг хувь хүний хүчин зүйлсийн зэрэгцээ өрхийн ядуурал, шилжин суурьшигч юмуу нүүдэлчин амьдралын хэв шинж, соёл, үндэстэн ястны юмуу хэлний цөөнх зэргийн улмаас тусгайлан анхаарч дэмжлэг үзүүлэхгүй бол сургуульд элсэхгүй хоцрох, элссэн ч сурч чадахгүй завсардаж, анги дэвших болон сургууль төгсөх шалгалтаа өгч чадахгүй үлдэх эрсдэл бүхий ХҮҮХДИЙГ энд хамруулах өргөн ойлголт. Өөрөөр хэлбэл боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд гэдэгт суралцах явцдаа ямар нэг бэрхшээлтэй байгаа бүх суралцагч хамрагдана. НЭМЭЛТ2: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ТАЙЛБАР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д багтана НЭМЭЛТ3: Тохирох хэрэглэгдэхүүн ТАЙЛБАР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.3 дахь заалтад заасныг хэлнэ НЭМЭЛТ 4: Дэмжих үйлчилгээ ТАЙЛБАР: Дэмжих үйлчилгээ тодорхой хэмжээгээр нэмэлт дэмжлэг шаардагддаг. Уг дэмжих үйлчилгээнд дараах үйлчилгээнүүд багтна. Үүнд: суралцахтай холбоотой туслах багшаас (багшид туслах бус, суралцагчид сурахад нь туслах) үзүүлэх үйлчилгээ, сургууль гэр хооронд унаагаар тээвэрлэх, нөөц өрөөнд хичээл давтах, зарим тохиолдолд авах шаардлагатай сэргээн засах үйлчилгээ, хэл засал, сонсгол дэмжих үйлчилгээ, орчуулга, сэтгэл засал, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, засал руу чиглүүлсэн хөгжөөнт үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, үнэлгээ, сэргээн заслын гм зөвлөх үйлчилгээнүүд, шилжилт хөдөлгөөн дэмжсэн үйлчилгээ, оношлогоо, үнэлгээ хийх зорилготой эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг хүүхдийн хөгжлийн, заслын, дэмжлэгийн үйлчилгээнүүд хамрагдана. Нэмэлт үйлчилгээнд сургууль дээр үзүүлдэг эрүүл мэнд, нийгмийн ажлын, эцэг эхэд зөвлөгөө өгөх үйлчилгээ багтана.
thumb_up_alt
1
thumb_down_alt
0
202.9.46.65
2022.02.28 14:34:36