You can leave your comment after you sign in.
Нэвтрэх
d. Henri
Энэ заалт нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18-р зүйлийг зөрчсөн: "1. Хүн бүр чөлөөтөй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд өөрийн сонгосон шашин буюу шүтлэгтэй байх эсхүл тийм шашин буюу шүтлэгтэй болох эрх чөлөөний зэрэгцээ ганцаар буюу бусадтай хамтран олон нийтэд буюу хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны болон зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэг номлох эрх чөлөө багтана. (...) 3. Шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөөг зөвхөн хуулиар тогтоосон болон нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах шаардлагын үүднээс хязгаарлаж болно. 4. Энэхүү Пактад оролцогч улс эцэг эхийн болон зохих тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчдын үр хүүхэддээ хувийн үзэл итгэлийнхээ дагуу шашны болон ёс суртахууны хүмүүжил олгох эрх чөлөөг хүндэтгэх үүрэг хүлээнэ." гэж заасан. "Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй." гэж Үндсэн хуулийн 9.2-д заасан харин энэ нь хувийн байгууллагад хамаарахгүй. Төрийн бус боловсролын байгууллага нь шашны сургалт, шашны зан үйл, холбогдох бусад үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглох нь нийгмийн аюулгүй байдлыг хамгаалахад шаардлагатай юу? Үгүй. Ниймгийн хэв журмыг хамгаалахад шаардлагатай юу? Үгүй. Эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай юу? Үгүй. Ёс суртахууныг хамгаалахад шаардлагатай юу? Шаардлагатай гэж бүү хэл шашин нь ёс суртахуунд нэмэлт их оруулдаг. Бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад шаардлагатай юу? Огт үгүй. Тиймээс энэ хуулийн төслийн 18.6 заалт нь тус пактын 18-р зүйлийн 3-р заалтыг зөрчсөн. Зөвхөн боловсролын байгууллага, хүүхдийн эцэг эхчүүд буюу насан хүрсэн сурагчтай хийх гэрээнд яг ямар үйл ажиллагааг явуулахыг тодорхой бичихийг шаардах хэрэгтэй. Эрх чөлөөг хүндэлдэг АНУ, Франц, Их Британи, Тайван, Өмнө Солонго, Сенегал, Австрали г.м. улсуудад шашны үйл ажиллагаа явуулдаг янз бүрийн боловсролын байгууллагууд байдаг мөөртлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын үндсэн эрх, эрх чөлөөг нэлээн сайн хамгаалдаг. Энэ төслийн 18.6-р заалт шиг заалт нь Хятад, Хойд Солонгод байдаг.
thumb_up_alt
0
thumb_down_alt
0
59.153.87.216
2023.05.29 10:02:20
С. Баатарзул
Үндсэн хуулиар олгогдсон шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчсөн заалт. Хүн төрөлхтөний соёл иргэншил, оюун сэтгэлгээний үнэт өв болсон шашны элементийг нээлттэй болгох хэрэгтэй. Гэхдээ заавал тухайн суралцагч юм уу, насанд хүрээгүй бол эцэг эх, асран хамгаалагчид тухайн сургалт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, зөвшөөрлийг урьдчилан авсны үндсэн дээр зохион байгуулахыг зөвшөөрөх хэрэгтэй. Исламын шашинтай хүний хүүхдүүд исламын итгэл үнэмшлээ, христийн шашинтай хүний хүүхдүүд христийн итгэл үнэмшлээ, шарын шашинтай хүний хүүхдүүд шарын шашны итгэл үнэмшлээ заалгах эрхийг нээж өгөх хэрэгтэй. Хүн төрөлхтөний ёс суртахуун, соёл иргэншлийн гол цөм болсон шашны элементийг боловсролын байгууллагад хориглож болохгүй. Сурах эрхийг ингэж хязгаарлагдах нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл. Зөвшөөрөлтэйгөөр, эцэг эх, асран хамгаалагч нь хяналт тавих зохицуулалттайгаар нээж өгөх ёстой
thumb_up_alt
1
thumb_down_alt
0
66.181.161.47
2022.10.15 23:35:10
Ш. Буянжаргал
Бас энэ болон үүнтэй төстэй үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг яаж хянах уу?
thumb_up_alt
0
thumb_down_alt
1
64.119.17.245
2021.07.06 14:59:16
Ш. Буянжаргал
5.1.9. нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий гадаад улсын санхүүжилт, зохион байгуулалттайгаар шашны чиглэлээр сургалт, зан үйл, бусад үйл ажиллагаа явуулахгүй байх; Энэ хоёр ижил агуулгатай юм шиг байх юм. 5.1.9. нь илүү дэлгэрэнгүй гэж хэлж мадагүй. Гэтэл үнэндээ хуулийн цоорхойг бий болгож байна. Сөрөг нөлөө үзүүлдэггүй гадаад улсын байгууллагын санхүүжилтээр зан үйл хийж болно гэсэн үг үү? гэдэг эргэлзээг үүсгэж байна.
thumb_up_alt
0
thumb_down_alt
0
64.119.17.245
2021.07.06 14:58:35