You can leave your comment after you sign in.
Нэвтрэх
Т. Сосорбарам
холбогдох стандарт гэдэг нь тодорхойгүй байдалд хүргэж байна. Учир нь сургалтын орчны стандарт гэж гарах уу Энэ хуулиар "7.4. Албан ба албан бус боловсролын агуулга, стандартыг энэ хуульд заасны дагуу тогтооно." гээд "6.2. Боловсролын стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага батална." гэжээ. Энэ стандарт, хэмжил зүйн газар гэсэн Агентлаг батлах юм.Боловсролын стандартыг боловсрол хариуцсан төрийн захиргааны төв байгууллага боловсруулах талаар "29.1.2. боловсролын стандартыг боловсруулах" гэжээ.Эндээс Төрийн заиргааны төв байгууллага боловсруулсан баримт бичгийг / стандартыг Агентлаг батлах юм. Гэтэл олон улсын тогтсон ойлголтоор стандартыг эрдэм шинжилгээний байгууллага боловсруулж стандартын байгууллага зөвшилцлийн зарчмаар хүлээн зөвшөөрөх бөгөөд мөрдөх эсэхийг төрийн захиргааны байгууллага/яам шийддэг. Энэ бүхнийг бичсэний учир нь СТАНДАРТ гэдэгт зөв ойлголтоор хандаасаа гэсэн бөгөөд цаашид холбогдох заалтад тодорхой санал тавих болно.
thumb_up_alt
0
thumb_down_alt
0
103.212.119.188
2021.10.09 18:30:42