You can leave your comment after you sign in.
Нэвтрэх
Т. Мөнх-Очир
Хуулийн төсөлд зааснаар түншлэлийн гэрээ болон түүнийг дагалдан гарах бусад бүхий л гэрээг Иргэний хуулийн дагуу байгуулагдсан гэрээ гэжээ. Гэвч түншлэлийн нэг тал захиргааны байгууллага албан тушаалтан байх бөгөөд Захиргааны Ерөнхий хуульд заасан агуулга, логик болон Эх газрын эрх зүйн бүлийн захиргааны гэрээ гэсэн тогтсон ойлголтыг онолын хувьд зөрчиж байна. Мөн Захиргааны гэрээ байх үед Захиргааны Ерөнхий хуулиар зохицуулагдаагүй харилцааг Иргэний хуулийн холбогдох хэсгийг алгасуулан иш татах хэлбэрээр хэрэглэх боломжтой байдаг. Практик захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргах хэлбэрээр гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах шийдвэр гаргах, сонгон шалгаруулалт явуулах зэрэгт захиргааны шийдвэр гаргах нь ойлгомжтой. Гэтэл Иргэний хуулийг алгасуулан иш татах хэлбэрээр хэрэглэх нь зүйтэй байхад үүнийг зохисгүй байдлаар практик болон онолын түвшинд учир дутагдалтай олон асуудлууд үүсгэхээр байгааг анхаарч үзнэ үү. Дэлгэрэнгүй тайлбар, мэдээллийг албан журмаар гаргах болно.
thumb_up_alt
0
thumb_down_alt
0
192.82.84.229
2022.10.18 12:11:49