You can leave your comment after you sign in.
Нэвтрэх
N. Bayarjavkhlan
Эмийн өртөг гэж нийлүүлэгчээс ирсэн үнэ дээр+ гаалийн татвар + нөоат + тээвэр гэж ярьж байгаа .Гэтэл дотоодын аан-н татвар +НӨОАТ+НД-зардал +Цалингийн зардал+түрээсийн зардал +үл хөдлөхийн татвар + хоолны зардал + ажилчдын унааны зардал + ажлын хувцасны зардал/ + эмийн бүртгэлийн зардал +зар сурталчилгааны зардал + ус,тог цахилгаан интернет программ хангамжийн зардал , утасны зардал +бусад өдөр тутмын зардал +дотоодын түгээлтийн зардал бүх салбар нэгжүүдэд хүргэлт хийж байгаа суманд хүртэл явж байгаа + хугацаат эм үйлдвэрлэгчээс цувралаар авах шахаанд орно ялангуа нүдний эмэн дээр бараг тал нь хугацаа дуусна актлана -энэ нь байгууллагын хувьд алдаглал татварын хувьд хамаарахгүй бидний хохь л гэсэн үг .Дараа нь Валютын зөрүү гэж нэг юм байгаа - нэг сүрхий борлуулж борлуулж хөдөлмөрлөж хөдөлмөрлөж харсан чинь эм бараа авсан мөнгөө барьж чадахгүй болчихсон байдаг .Энэ яасан байх нь бэ? нөгөө валютын зөрүү нь идчихсэн байдаг . Эрсдэлийг хэн үүрэх бэ мэдээж байгууллага шүү дээ. Энэ олон зардлыг бид тэр сүрхий ашиг гэж хараад байгаа зүйлээс төлж хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн шиг л явж байгаа.Энэ жил ковидын үе л гэхэд өвчлөл байхгүй аж ахуйн нэгжүүд асар их эм устгалд оруулсан тээврийн зардал бараг 4 дахин нэмэгдсэн .Төр яасан татаас өгсөн үү нэг ч төгрөг өгөөгүй .Импортын татвараас НӨОАТ -аас чөлөөлсөн гээд байгаа үгүй ээ зүгээр л зарагдсаны дараа дотооддоо бүтэн л төлж байна. Үнэхээр бүгдийг судлаж байж эмийн үнийг зохицуулахгүй бол эцэст нь өвчтөн эцсийн хэрэглэгч хохирох эрсдэлтэй .Одоо ЭМД -н хөнгөлөлттэй эмийг хар л даа цаг үеийн байдалдтай холбоотой гарч ирж байгаа дээрх асуудлыг торгон мэдэрч чадахгүй бол үнийг зохицуулах гээд хэрэггүй ээ .Хүмүүс даатгалаар эмээ авч чадахгүй байна. Бодит байдлыг л үнэлж цэгнэх хэрэгтэй .Хууль уян хатан байх тусмаа гарц гарч ирдэг .
thumb_up_alt
1
thumb_down_alt
0
66.181.185.60
2021.03.18 19:18:58