Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11-р сарын 03 өдөр
Ulaanbaatar city
Малын чанар, ашиг шим, үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ХЭСГИЙГ ҮНДЭСЛЭН ТОГТООХ НЬ:
1. Хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тооноос чанарт шилжих, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1. малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог эрс сайжруулах, хадгалалт, тээвэрлэлтийн сүлжээг хөгжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлэх;
2. малыг чанар, ашиг шимийн түвшнээр, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг чанарын ялгаагаар үнэлэх, баталгаажуулах тогтолцоог сум, мал бүхий дүүрэгт сайжруулах, хөгжүүлэх, уг үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн дэмжлэг үзүүлэх, холбогдох эрх зүйн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах, хэрэгжүүлэх;
3. арилжааны банкнуудын мал барьцаалан зээл олгох системийг малын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, малын чанар, ашиг шим, үнэ цэнийн үнэлгээтэй холбох тогтолцоонд шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
4. улс, аймаг, сумын аварга малчдыг шалгаруулахдаа нэг малаас авсан ашиг шимийн гарц, чанарын үзүүлэлтээр үнэлэх, орон нутагт малын тоонд суурилан урамшуулал, шагнал олгох, мянгат малчин шалгаруулах асуудлыг цэгцэлж, мал сүргийг тооноос чанарт шилжүүлэх, бэлчээрийн талхагдал, доройтлыг бууруулах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх;
5. Малын генетик нөөцийн тухай хуулийн 8.1, 13.4, 18.2.2, 18.2.7 дахь заалтын хэрэгжилтийг эрчимжүүлж, малын ашиг шим, үнэ цэнэ, түүхий эд, бүтээгдэхүүний чанарын үнэлэмж дээр суурилж, төрийн дэмжлэг, урамшууллын бодлогыг хэрэгжүүлэх;
6. Цаа бугын удмын санг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, мал үржүүлэг, мал эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгож зохион байгуулах;
2. Энэ тогтоолын хэрэгжилтийг Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо /Х.Болорчулуун/-нд тус тус даалгасугай.
3. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх