1 дүгээр зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.5 дахь хэсэг нэмсүгэй.
“9.5.Монгол Улсын Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 9.1-д заасан хугацаанаас үл хамаарч Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ойг тохиолдуулан 1024 бөх барилдуулах шийдвэрийг тухай бүр гаргаж болно.”
2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “аймгийн начин,” гэсний дараа “зургаа давсан бөхөд аймгийн харцага” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Улсын баяр наадамд” гэснийг “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол улсын баяр наадамд” гэж, мөн зүйлийн 9.5 дахь хэсгийн “128 хүртэлх бөх” гэснийг “256 хүртэлх бөх” гэж, “256 хүртэлх бөх” гэснийг “512 хүртэлх бөх” гэж, мөн зүйлийн 9.6 дахь хэсгийн “64 хүртэлх бөх” гэснийг “128 хүртэлх бөх” гэж, мөн зүйлийн 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9 дэх хэсгийг дугаарыг “9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10” гэж өөрчилсүгэй.