1.1. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоох, төрөөс төлөөлөгч томилох, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлах зохицуулалт бүхий хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, Ашигт малтмалын тухай хууль болон шаардлагатай бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
1.2. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль болон БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуулиудад нийцүүлэн байгууллага, аж ахуйн нэгжид онцгой дэглэм тогтоосон, төрөөс төлөөлөгч томилсон Засгийн газрын шийдвэрүүдийг хүчингүй болгох, цаашид энэ төрлийн шийдвэр гаргахгүй байх;