“1.8 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал
1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр,
энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна.
2. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагааг прокурорын даалгавраар
харьяалах нутаг дэвсгэрээс өөр орон нутагт явуулж болно
3. Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч, гэрчийн олонхи
байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжид зөрчлийн хэрэг бүртгэлтийн
ажиллагаа явуулах харьяаллыг тогтооно.
4. Тухайн зөрчил хэд хэдэн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлийн зөрчил
үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэнэ.
5. Зөрчил үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй, зөрчлийн хэргийг тухайн орон
нутагт шалгахад нөлөөлөл үзүүлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон, эсхүл эрх
бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэд хэдэн аймаг, сум, дүүрэгт
хэрэгжүүлэх явцад зөрчил илрүүлсэн бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн харьяаллыг
прокурор тогтооно.
6. Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат
төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын
усан онгоц болон агаарын хөлөгт гарсан зөрчлийг шалган шийдвэрлэх харьяаллыг
Улсын ерөнхий прокурор тогтооно.
7. Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу
зөрчлийг шалган шийдвэрлэнэ:
7.1. цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай
хуулийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 5.5 дугаар зүйл, 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 5.7, 5.8, 5.9,
5.10, 5.12, 5.13, 5.14, 5.15 дугаар зүйл, 5.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.18, 5.22,
5.25, 5.26, 6.1 дүгээр зүйл, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 4, 5, 9,
12, 13 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
7.5 дугаар зүйлийн 1, 9 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.7, 7.8 дугаар зүйл,
7.9 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэг, 7.11, 7.12 дугаар зүйл, 7.13 дугаар зүйлийн 1, 3 дахь
хэсэг, 7.14 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 3, 4, 7, 8, 11 дэх хэсэг, 9.2,
9.4 дүгээр зүйл, 9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 9.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг,
9.15, 9.26, 10.14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 10.34, 12.5, 14.1, 14.2 дугаар зүйл, 14.3
дугаар зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 14.4, 14.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 15.1 дүгээр
зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.6, 15.7, 15.8, 15.9, 15.10, 15.11, 15.18 дугаар
зүйл, 15.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 15.20 дугаар зүйл, 15.21 дүгээр зүйлийн 1, 2
дахь хэсэг, 15.22 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.28, 15.30, 15.31 дүгээр зүйл, 16.1
дүгээр зүйлийн 1, 2, 3, 7, 8, 9, 10, 11, 13 дахь хэсэг, мөн зүйлийн 15.6 дахь заалт, мөн
зүйлийн 25, 26, 27, 28, 29, 30, 31 дэх хэсэгт заасан зөрчил;
7.2. олон нийтийн цагдаа Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2
дахь хэсэг, 5.3 дугаар зүйл, 6.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1
дэх хэсэг, 14.4 дүгээр зүйлийн 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 33, 34, 35, 36, 37,
38, 39, 40, 41, 44, 46, 47, 50, 53 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан
зөрчил;
7.3. мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11
дүгээр зүйл, 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5. 6.6, 6.7, 6.8, 6.9 дүгээр зүйлийн 10, 12, 13, 15, 16
дахь хэсэг, 6.10, 6.11 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 6.12, 6.13, 6.14 дүгээр зүйлийн 1.
2 дахь хэсэг, 6.15, 6.16, 6.17, 6.18, 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.5, 7.6, 7.7, 7.8, 7.9, 7.10, 7.11,
7.12, 7.13, 7.14, 7.15, 7.16, 8.1, 8.2, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.8, 8.9, 9.1, 9.2, 9.5, 9.8, 9.9, 9.10,
9.12, 9.13, 9.17, 9.18, 9.19, 9.20, 9.21, 9.22, 9.23, 9.24, 9.25, 9.27, 9.28, 10.2 дугаар зүйл,
10.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.23, 10.25, 11.1, 11.2, 11.3, 11.4, 11.5, 11.6, 11.7,
11.8, 11.9, 12.1, 12.2, 12.3 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 12.4, 12.5, 12.6, 12.8, 13.1,
13.2, 13.3, 13.4, 14.1, 14.2, 14.3, 14.8 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1
дүгээр зүйлийн 12, 14, 15, 17 дахь хэсэгт заасан зөрчил;
7.4. гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн
5.21 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;
7.5. гал түймрийн улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.23
дугаа зүйл, 7.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9
дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;
7.6. гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай
хуулийн 5.22, 5.23, 5.24 дүгээр зүйл, 15.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3 дугаар зүйл, 15.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил.
7.7. оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар
зүйлийн 4 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 3 дахь
хэсэг, 9.5, 9.6, 9.7, 9.11, 9.12 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 10.5
дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.9 дүгээр зүйлийн 2.1, 5.4, 12.4 дэх заалт, 10.11 дүгээр
зүйлийн 9 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 15.19 дүгээр зүйл
7.8. ахлах шийдвэр гүйцэтгэгч Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн
5 дахь хэсэг, 15.1 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.26 дугаар зүйлийн
1, 2 дахь хэсэг, 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.14 дэх заалтад заасан
зөрчил;
7.9. архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн
тухай хуулийн 8.5 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.25 дугаар зүйлд
заасан зөрчил;
7.10. хорих ангийн эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн
15.1 дүгээр зүйл, 15.26 дугаар зүйлийн 3.11, 3.12, 3.13 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн
2 дахь хэсэгт заасан зөрчил;
7.11. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч
Зөрчлийн тухай хуулийн 8.5, 9.1, 9.3, 9.4, 9.11, 9.12, 9.27 дугаар зүйл, 15.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 13.7 дахь заалт, 16 дахь хэсэгт
заасан зөрчил;
7.12. гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйл,
6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.8 дахь
8
заалт, 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн
9.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 7, 11, 14 дэх хэсэг, 6.10 дугаар зүйлийн 2 дахь
хэсэг, 6.11 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 2, 5,6 дахь хэсэг, 6.14
дүгээр зүйлийн 3,4 дэх хэсэг, 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.16 дугаар зүйлийн 15
дахь хэсэг, 7.9 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 7.11 дүгээр зүйл, 9.5 дугаар зүйлийн 3
дахь хэсэг, 9.8 дугаар зүйлийн 2, 6 дахь хэсэг, 9.10, 9.12, 9.24 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, 10.22, 10.23, 10.25 дугаар зүйл, 10.30 дугаар зүйлийн 22 дахь хэсэг, 12.2 дугаар
зүйл, 12.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 5.20 дугаар
зүйлийн 7 дахь хэсэг, 15.32 дугаар зүйлд заасан зөрчил.
7.13. татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.16 9.15, 10.18
10.19, 10.20, 10.25, 15.32 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 18, 19, 21 дэх хэсэг;
7.14. нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн
8.4 дүгээр зүйл, 10.1 дүгээр зүйл, 10.9 дүгээр зүйлийн 14 дэх хэсэг, 10.12, 10.17, 10.21,
10.14, 10.26, 10.28, 10.35, 10.36 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 22, 24 дэх хэсэг, 15.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил
7.15. нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.21, 9.22
дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
7.16. хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар
зүйл, 8.3 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.21 дүгээр зүйлийн 3 дахь
хэсэгт заасан зөрчил;
7.17. тагнуулын байгууллагын эрх бүхий ажилтан Зөрчлийн тухай хуулийн
5.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.17 дугаар зүйл, 10.30 дугаар зүйлийн 10, 11, 21 дэх
хэсэг, 13.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 13.3 дугаар зүйл, 15.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5,
1.6 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.9, 15.10, 15.11, 15.13, 15.14 дүгээр
зүйл, 15.20 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 15.21 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 16.1
дүгээр зүйлийн 32, 33 дахь хэсэгт заасан зөрчил.
7.18. төрийн тусгай хамгаалалтын эрх бүхий ажилтан Зөрчлийн тухай
хуулийн 14.9 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.15, 15.16 дугаар зүйлд
заасан зөрчил;
7.19. нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагч
Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 14.6 дугаар зүйл,
15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
7.20. төмөр замын тээврийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.7
дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
7.21. улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч Зөрчлийн тухай
хуулийн 7.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3
дугаар зүйлийн 1, 3, 4, 6, 7, 8 дахь хэсэг, 7.5, 7.15 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт заасан зөрчил;
7.22. консулын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйлд заасан зөрчил;
7.23. хилийн төлөөлөгч, орлогч, туслагч хилийн зурвас, боомтод
үйлдэгдсэн Зөрчлийн тухай хуулийн 5.2, 5.4, 5.22, 9.10 дугаар зүйл, 14.4 дүгээр
зүйлийн 1, 2, 3, 4, 6, 7, 8, 9, 10,11,12,13,14, 15, 16, 17, 18,19, 20, 21, 22, 23, 24, 26, 26,
27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 47, 48, 49, 50, 51, 52,
53, 54, 56, 57 дахь хэсэг, 15.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3 дугаар зүйл, 15.2 дугаар
зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 15.19 дугаар зүйлийн 2 дахь
хэсэгт зөрчил;
7.24. аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга Зөрчлийн тухай
хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.17, 15.27 дугаар зүйлд заасан зөрчил;
7.25. улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн
7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 9.16, 9.17 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэг, 15.22 дугаар зүйл, 15.23 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан
зөрчил;
7.26. Авлигатай тэмцэх байгууллагын эрх бүхий албан тушаалтан
Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,15.29 дугаар зүйлд заасан
зөрчил;
7.27. Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч Зөрчлийн
тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 5, 6, 7, 8, 9, 10, 11 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зөрчил.
7.28. санхүүгийн мэдээллийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн
5.17 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 10.30 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зөрчил.
7.29. Монголбанкны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар
зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 10.3, 10.4, 10.7 дугаар зүйл, 10.11 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4
дэх хэсэг, 10.16, 10.29, 10.30, 10.31, 10.32, 10.33 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 23
дахь хэсэгт заасан зөрчил;
7.30. Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Зөрчлийн тухай
хуулийн 5.17 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 9.16, 10.5, 10.6, 10.7, 10.8, 10.9, 10.10,
10.12, 10.13, 10.14, 10.15, 10.24, 10.27 дугаар зүйл, 10.29 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
10.30 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 18,
19, 20 дахь хэсэг, 10.31, 10.35, 12.7 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан зөрчил;
7.31. статистикийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэг, 15.24 дүгаар зүйлд заасан зөрчил;
7.32. Шүүхийн сахилгын хорооны гишүүн Зөрчлийн тухай хуулийн 15.33
дугаар зүйлд зөрчил.
8. Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь
хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 5 дахь
хэсэг, 5.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 9.14 дүгээр зүйл, 14.4 дүгээр зүйлийн 5 дахь
хэсэг, 15.5 дугаар зүйл, 15.3, 15.4, 15.5, 15.7, 15.12 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 13
дахь хэсэг, 15.1, 15.2, 15.4 дэх заалт, 20 дахь хэсэгт заасан зөрчлийг анхан шатны
журмаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.
9. Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх
явцад Зөрчлийн тухай хуулийн 15.3, 15.4, 15.5, 15.7 дугаар зүйлд заасан зөрчил
үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн шүүх шийтгэл оногдуулна.
10. Энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх
Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг
ахлах шийдвэр гүйцэтгэгч, энэ хэсэгт заасан бусад зөрчлийн хэрэг
бүртгэлтийг цагдаагийн байгууллага тус тус гүйцэтгэнэ.
11. Эрх бүхий албан тушаалтны эрх зүйн байдлыг тус тусын хуулиар тогтооно.”