Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 03 өдөр
Улаанбаатар хот
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулга бүхий зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/1.12 дугаар зүйлийн 10 дахь хэсэг:
“10.Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн, шийтгэлийг хөнгөрүүлсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргана.”
2/2.2 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг:
“8.Зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, харилцан мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан ажиллана.
9.Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл нийлүүлэх, солилцох, ашиглах, мэдээлэлтэй танилцах журмыг энэ хуульд нийцүүлэн Улсын ерөнхий прокурор батална.”
3/2.4 дүгээр зүйлийн 1.14 дэх заалт:
“1.14.өөр нутаг дэвсгэрт зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах, зөрчил үйлдсэн хүнийг эрэн сурвалжлах шаардлага гарвал энэ тухай даалгаврыг бичгээр хүргүүлэх ба түүнийг хүлээн авсан зөрчил шалгах эрх бүхий байгууллага даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтын хамтаар ирүүлэх;
4/2.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг:
7.Эрх бүхий албан тушаалтан нь тусгай сургалтанд хамрагдсан байна.
8.Эрх бүхий албан тушаалтныг бэлтгэх сургалтын хөтөлбөр, сургалт зохион байгуулах журмыг Засгийн газар батална.”
5/4.15 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэг:
“7.Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан сануулах шийтгэл оногдуулах зөрчлийн нотлох баримт нь тухайн шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, дууны, дүрсний, дуу-дүрсний болон бусад баримтаар тогтоогдоно
8.Сануулах шийтгэл оногдуулсан зөрчлийн нотлох баримтыг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тэмдэглэж, шийтгэл оногдуулсан шийтгэврийн хамт баримтжуулна.”
6/4.16 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсэг:
“7.Хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй холбогдогчийг албадан ирүүлэхийг хориглоно.
8.Арван зургаан насанд хүрээгүй хүн Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн тохиолдолд түүнийг албадан ирүүлж болно.
9.Холбогдогч өөрөө хүрэлцэн ирэхээ илэрхийлж, эрх бүхий албан тушаалтантай тодорхой хугацаа тохирсон бол албадан ирүүлэхийг хойшлуулж болно.”
7/6.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг:
3.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрээр явуулж болно.
4.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрээр явуулах журмыг Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.”
8/6.10 дугаар зүйлийн 1.4 дэх заалт:
“1.4.Зарим холбогдогчид холбогдох үйлдэл, эс үйлдэл нотлогдохгүй бол хэрэгсэхгүй болгох.”
9/7.1 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт:
“1.4.сануулах шийтгэл оногдуулах үндэслэлтэй эсэх;
10/7.1 дүгээр зүйлийн 1.8 дахь заалт:
“1.8.Зөрчлийн тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй эсэх.”
11/7.2 дугаар зүйлийн 9,10, 11, 12, 13, 14 дэх хэсэг:
“9.Шийтгэлийн хуудсанд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь Зөрчлийн тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг хоёр дахин хөнгөрүүлж гүйцэтгэлийг хангуулах талаар заана.
10.Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид сануулах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараах нөхцөл байдлыг харгалзан сануулах шийтгэл оногдуулна.
10.1. зөрчлийн нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон байх;
10.2. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан сануулах шийтгэл оногдуулах зөрчлийг анх удаа үйлдсэн, хохирол, хор уршиг учруулаагүй бол;
10.3. зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч нь тухайн зөрчлийнхөө хууль зүйн үр дагаварыг ойлгож, ухамсарлаж байгаа байдал зэргийг харгалзана.
11.Сануулах шийтгэл оногдуулахад тухайн зөрчлийн хууль зүйн учир холбогдлыг эрх бүхий албан тушаалтан тайлбарлан, таниулж, зөрчил дахин үйлдэхгүй байхыг зөрчлийн нэгдсэн санд бүртгэнэ.
11.1. сануулах шийтгэл оногдуулахад анхааруулах, шаардлага тавих, эсэргүүцэл үзүүлбэл албадлага хэрэглэх, үүсэх эрх зүйн үр дагаварыг сануулна.
11.2. сануулах шийтгэл оногдуулахад эсэргүүцэл үзүүлсэн нь бусад шийтгэл оногдуулах үндэслэл болно
12. Сануулах шийтгэл нь зөрчлийг газар дээр нь арилгуулах, эсхүл тодорхой хугацаанд арилгах боломж олгох хэлбэртэй байна.
12.1. зөрчлийг газар дээр нь арилгах боломжгүй бол эрх бүхий албан тушаалтан сануулах шийтгэл оногдуулсанаас хойш тухайн зөрчлийг арилгаагүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд сануулна.
12.2. хүн, хуулийн этгээд нь үйлдсэн зөрчлөө арилгах боломжит хугацаанд арилгаагүй нь шийтгэлийг хүндрүүлэх үндэслэл болно.
13. Сануулах шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрт гомдол гаргаж болно.
14. Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах насанд хүрээгүй хүн зөрчил үйлдсэн бол түүний эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг байлцуулан хууль зүйн учир холбогдлыг тайлбарлаж, дахин зөрчил үйлдэхгүй байхыг сануулж болно.”
12/7.5 дугаар зүйлийн 12 дахь хэсэг:
“12.Шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн биелэлтийг хангуулах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хөндөхгүйгээр холбогдох бусад хуулиар шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээдэд төрийн зарим үйлчилгээг авах болон бусад эрхийг хязгаарлаж болно. “
“7.6 дугаар зүйл.Торгох шийтгэлийг хөнгөрүүлэх
1. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш 2 хоногт багтаан Зөрчлийн тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр торгуулийг хөнгөрүүлэх хүсэлтийг шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтанд гаргана.
2. Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, шийдвэрийг хүсэлт гаргагчид даруй мэдэгдэнэ.
2.1. торгох шийтгэлийг хөнгөрүүлэх;
2.2. хүсэлтийг хүлээн авахаас татгалзах.
3. Эрх бүхий албан тушаалтан торгох шийтгэлийг хөнгөрүүлэх эсэх асуудлаар шийдвэр гаргахдаа зөрчлийн үр дагаварыг арилгаж, хохирол, нөхөн төлбөрийг төлсөн байдлыг шалган тогтоосон байна. Шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан нь торгуулийг хөнгөрүүлэх үндэслэлийг шалган тогтооход энэ хуулийн 4.3. 4.4, 4.8, 4.11 дүгээр зүйлд заасан зөрчил шалгах ажиллагааг явуулж болно.
4. Шийтгэлийн хуудсанд заасан торгуулийг хэсэгчлэн төлүүлэх шийдвэр нь торгох шийтгэлийг хөнгөрүүлсэн нөхцөлд үйлчлэхгүй.
5. Торгох шийтгэлийг хөнгөлөх тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд багтаан бүрэн төлнө.
6. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь торгуулийг төлөх хугацааг хэтрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан шийтгэлийг хөнгөрүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, энэ хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудсанд заасан торгуулийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргана.
7. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтны энэ зүйлийн 2.2-т заасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан шүүхэд гомдол гаргана.
8. Шүүх энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан гомдлыг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
8.1. эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээх;
8.2. эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасны дагуу шийтгэлийг хөнгөрүүлэх.
9. Энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй.
10. Шүүх энэ зүйлийн 8.2-т заасан шийдвэр гаргасан бол торгуулийг төлөх хугацааг энэ хуулийн 9.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтооно.
11. Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2, 6 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ.
3 дугаар зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай:
“1.8 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал
1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна.
2. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагааг прокурорын даалгавраар харьяалах нутаг дэвсгэрээс өөр орон нутагт явуулж болно
3. Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжид зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах харьяаллыг тогтооно.
4. Тухайн зөрчил хэд хэдэн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлийн зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэнэ.
5. Зөрчил үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй, зөрчлийн хэргийг тухайн орон нутагт шалгахад нөлөөлөл үзүүлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэд хэдэн аймаг, сум, дүүрэгт хэрэгжүүлэх явцад зөрчил илрүүлсэн бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн харьяаллыг прокурор тогтооно.
6. Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц болон агаарын хөлөгт гарсан зөрчлийг шалган шийдвэрлэх харьяаллыг Улсын ерөнхий прокурор тогтооно.
7. Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:
7.1. цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 5.5 дугаар зүйл, 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 5.7, 5.8, 5.9, 5.10, 5.12, 5.13, 5.14, 5.15 дугаар зүйл, 5.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.18, 5.22, 5.25, 5.26, 6.1 дүгээр зүйл, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 4, 5, 9, 12, 13 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 1, 9 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.7, 7.8 дугаар зүйл, 7.9 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэг, 7.11, 7.12 дугаар зүйл, 7.13 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.14 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 3, 4, 7, 8, 11 дэх хэсэг, 9.2, 9.4 дүгээр зүйл, 9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 9.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 9.15, 9.26, 10.14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 10.34, 12.5, 14.1, 14.2 дугаар зүйл, 14.3 дугаар зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 14.4, 14.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 15.1 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.6, 15.7, 15.8, 15.9, 15.10, 15.11, 15.18 дугаар зүйл, 15.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 15.20 дугаар зүйл, 15.21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 15.22 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.28, 15.30, 15.31 дүгээр зүйл, 16.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 7, 8, 9, 10, 11, 13 дахь хэсэг, мөн зүйлийн 15.6 дахь заалт, мөн зүйлийн 25, 26, 27, 28, 29, 30, 31 дэх хэсэгт заасан зөрчил;
7.2. олон нийтийн цагдаа Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.3 дугаар зүйл, 6.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 14.4 дүгээр зүйлийн 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 44, 46, 47, 50, 53 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;
7.3. мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйл, 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5. 6.6, 6.7, 6.8, 6.9 дүгээр зүйлийн 10, 12, 13, 15, 16 дахь хэсэг, 6.10, 6.11 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 6.12, 6.13, 6.14 дүгээр зүйлийн 1. 2 дахь хэсэг, 6.15, 6.16, 6.17, 6.18, 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.5, 7.6, 7.7, 7.8, 7.9, 7.10, 7.11, 7.12, 7.13, 7.14, 7.15, 7.16, 8.1, 8.2, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.8, 8.9, 9.1, 9.2, 9.5, 9.8, 9.9, 9.10, 9.12, 9.13, 9.17, 9.18, 9.19, 9.20, 9.21, 9.22, 9.23, 9.24, 9.25, 9.27, 9.28, 10.2 дугаар зүйл, 10.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.23, 10.25, 11.1, 11.2, 11.3, 11.4, 11.5, 11.6, 11.7, 11.8, 11.9, 12.1, 12.2, 12.3 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 12.4, 12.5, 12.6, 12.8, 13.1, 13.2, 13.3, 13.4, 14.1, 14.2, 14.3, 14.8 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 12, 14, 15, 17 дахь хэсэгт заасан зөрчил;
7.4. гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.21 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;
7.5. гал түймрийн улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.23 дугаа зүйл, 7.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;
7.6. гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.22, 5.23, 5.24 дүгээр зүйл, 15.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил.
7.7. оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.5, 9.6, 9.7, 9.11, 9.12 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 10.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.9 дүгээр зүйлийн 2.1, 5.4, 12.4 дэх заалт, 10.11 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 15.19 дүгээр зүйл
7.8. ахлах шийдвэр гүйцэтгэгч Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15.1 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.26 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.14 дэх заалтад заасан зөрчил;
7.9. архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.25 дугаар зүйлд заасан зөрчил;
7.10. хорих ангийн эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.1 дүгээр зүйл, 15.26 дугаар зүйлийн 3.11, 3.12, 3.13 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;
7.11. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.5, 9.1, 9.3, 9.4, 9.11, 9.12, 9.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 13.7 дахь заалт, 16 дахь хэсэгт заасан зөрчил;
7.12. гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйл, 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.8 дахь 8 заалт, 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 9.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 7, 11, 14 дэх хэсэг, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.11 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 2, 5,6 дахь хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 3,4 дэх хэсэг, 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.16 дугаар зүйлийн 15 дахь хэсэг, 7.9 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 7.11 дүгээр зүйл, 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.8 дугаар зүйлийн 2, 6 дахь хэсэг, 9.10, 9.12, 9.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 10.22, 10.23, 10.25 дугаар зүйл, 10.30 дугаар зүйлийн 22 дахь хэсэг, 12.2 дугаар зүйл, 12.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 5.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 15.32 дугаар зүйлд заасан зөрчил.
7.13. татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.16 9.15, 10.18 10.19, 10.20, 10.25, 15.32 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 18, 19, 21 дэх хэсэг;
7.14. нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйл, 10.1 дүгээр зүйл, 10.9 дүгээр зүйлийн 14 дэх хэсэг, 10.12, 10.17, 10.21, 10.14, 10.26, 10.28, 10.35, 10.36 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 22, 24 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил
7.15. нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.21, 9.22 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
7.16. хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйл, 8.3 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил;
7.17. тагнуулын байгууллагын эрх бүхий ажилтан Зөрчлийн тухай хуулийн 5.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.17 дугаар зүйл, 10.30 дугаар зүйлийн 10, 11, 21 дэх хэсэг, 13.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 13.3 дугаар зүйл, 15.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 1.6 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.9, 15.10, 15.11, 15.13, 15.14 дүгээр зүйл, 15.20 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 15.21 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 32, 33 дахь хэсэгт заасан зөрчил.
7.18. төрийн тусгай хамгаалалтын эрх бүхий ажилтан Зөрчлийн тухай хуулийн 14.9 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.15, 15.16 дугаар зүйлд заасан зөрчил;
7.19. нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 14.6 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
7.20. төмөр замын тээврийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
7.21. улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч Зөрчлийн тухай хуулийн 7.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1, 3, 4, 6, 7, 8 дахь хэсэг, 7.5, 7.15 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
7.22. консулын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйлд заасан зөрчил;
7.23. хилийн төлөөлөгч, орлогч, туслагч хилийн зурвас, боомтод үйлдэгдсэн Зөрчлийн тухай хуулийн 5.2, 5.4, 5.22, 9.10 дугаар зүйл, 14.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 6, 7, 8, 9, 10,11,12,13,14, 15, 16, 17, 18,19, 20, 21, 22, 23, 24, 26, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 56, 57 дахь хэсэг, 15.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 15.19 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зөрчил;
7.24. аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.17, 15.27 дугаар зүйлд заасан зөрчил;
7.25. улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 9.16, 9.17 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйл, 15.23 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил;
7.26. Авлигатай тэмцэх байгууллагын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,15.29 дугаар зүйлд заасан зөрчил;
7.27. Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 5, 6, 7, 8, 9, 10, 11 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил.
7.28. санхүүгийн мэдээллийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 10.30 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил.
7.29. Монголбанкны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 10.3, 10.4, 10.7 дугаар зүйл, 10.11 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 10.16, 10.29, 10.30, 10.31, 10.32, 10.33 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 23 дахь хэсэгт заасан зөрчил;
7.30. Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 9.16, 10.5, 10.6, 10.7, 10.8, 10.9, 10.10, 10.12, 10.13, 10.14, 10.15, 10.24, 10.27 дугаар зүйл, 10.29 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.30 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дахь хэсэг, 10.31, 10.35, 12.7 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;
7.31. статистикийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.24 дүгаар зүйлд заасан зөрчил;
7.32. Шүүхийн сахилгын хорооны гишүүн Зөрчлийн тухай хуулийн 15.33 дугаар зүйлд зөрчил.
8. Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 9.14 дүгээр зүйл, 14.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 15.5 дугаар зүйл, 15.3, 15.4, 15.5, 15.7, 15.12 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 15.1, 15.2, 15.4 дэх заалт, 20 дахь хэсэгт заасан зөрчлийг анхан шатны журмаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.
9. Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн 15.3, 15.4, 15.5, 15.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн шүүх шийтгэл оногдуулна.
10. Энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч, энэ хэсэгт заасан бусад зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага тус тус гүйцэтгэнэ.
11. Эрх бүхий албан тушаалтны эрх зүйн байдлыг тус тусын хуулиар тогтооно.”
3/1.9 дүгээр зүйлийн 1.5 дахь заалт:
“1.5.Гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан, эсхүл тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол.
4/2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг:
“1.Эрүүгийн хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчлийг анхан шатны журмаар, анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлээр зөрчлийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.”
5/2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлт хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавихдаа дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”
6/4.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
“5.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн холбогдогч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг прокурорын зөвшөөрлөөр албадан ирүүлнэ.”
7/5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулсан, нийгмийн хэв журмыг гажуудуулсан, эсхүл хохирол 11 учруулж болзошгүй гэж үзвэл холбогдогчийн үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн, эсхүл барилга байгууламж, машин, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтыг прокурорын зөвшөөрлөөр түр зогсооно.”
8/6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх бөгөөд зөрчлийн хэргийн дугаар сангаас хүний оролцоогүйгээр цахимаар олгогдоно.”
9/6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл тухайн байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд багтаан харьяаллын дагуу шилжүүлж, зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд даруй бүртгүүлнэ.”
10/6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:
1. “1.Дараах үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ:
1.1. зөрчил үйлдсэн нь илтодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох ажиллагаа явуулах шаардлагагүй бол;
1.2. зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилтхяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бөгөөд учирсан хохирлыг нотлох ажиллагаа явуулах шаардлагагүй бол;
1.3. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид сануулах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил бол.
2. Гомдол, мэдээллийг шалгах явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд зөрчил нь нотлох баримтаар нотлогдсон бол зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ.”
11/6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
“4.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэлд зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын шийдвэрийг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно.”
12/7.4 дүгээр зүйл зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор, засвар үйлчилгээ хийхийг даалгах, холбогдох бараа, үйлчилгээг 12 борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, зөрчлийн хор уршгийг арилгах хүртэл үйл ажиллагаа, ашиглалтыг нь түр зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно.”
13/9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 14.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 15.5 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 15.1, 15.2, 15.4 дахь заалт, 20 дахь хэсэгт заасан зөрчлийг шалгахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ зүйлд заасан тусгай журмыг баримтлан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна.”
14/9.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэг:
“14.Зөрчлийн тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.4 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 14 хоног байх бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэг бүртгэлтийн хугацааг сунгаж болно.”
5 дугаар зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 2.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 7.6 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл. Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх