1. Зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол шийтгэл оногдуулахгүй:
1.1. энэ хуульд хүнд арван нэгжээс таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгох, эсхүл сануулах, эсхүл баривчлах шийтгэл оногдуулахаар заасан
зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;
1.2. энэ хуульд хүнд таван зуун нэгжээс дээш арван мянган нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг
жил өнгөрсөн;
1.3. энэ хуульд хүнд арван мянган нэгжээс дээш хорин мянган нэгжтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс
хойш хоёр жил өнгөрсөн;
1.4. энэ хуульд торгох шийтгэлийг хохирол, хор уршгийн тодорхой хувиар
тооцон оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн;
1.5. Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчил үйлдсэнээс хойш 3 жил
өнгөрсөн;
1.6. Татварын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэнээс хойш 4 жил өнгөрсөн;
1.7. Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчлийг үйлдсэнээс хойш 20
жил өнгөрсөн.
2. Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1.1-1.3 дахь заалтад заасан
торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.
3. Энэ хуулийн тусгай ангид зөвхөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар
заасан бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж энэ зүйлийн 1.1-1.3 дахь
заалтад заасан торгох шийтгэлийн хэмжээтэй дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг
тогтооно.
4. Хэд хэдэн зөрчил үйлдсэн бол зөрчил бүрд хөөн хэлэлцэх хугацааг тус тусад нь
тоолно.
5. Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган
шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно.
6. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг
тоолохыг зогсооно.
7. Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн
хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах, албадлагын арга
хэмжээ хэрэглэх үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй
болгох, хэрэг бүртгэлийн хэрэг хаах, нээхээс татгалзах тухай шийдвэр, шүүхийн шийдвэр
гарсан өдрөөс эхлэн тоолно.