Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 4-р сарын 06 өдөр
Ulaanbaatar city
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
2. 1/1.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:
“6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд үндэслэж, энэ хуулийг баримтална.”
2/1.5 дугаар зүйлийн 1.6 дахь заалт:
“1.6.хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол, мэдээлэл дахин гаргасан.”
1.16 дугаар зүйл. Яллагдагч, шүүгдэгч хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгаснаар хэргийг хэрэгсэхгүй болгох
1. Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр заасан гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.
2. Хохирогч нь яллагдагчийн эрхшээлд байгаагаас, эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй ба энэ тохиолдолд хэргийг шүүхэд шилжүүлж шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан журам Эрүүгийн хуульд заасан хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, авлига, тагнуулын гэмт хэрэгт хамаарахгүй.
4/5.1 дүгээр зүйлийн 2.15 дахь заалт:
“2.15.өмгөөлөгч нууцын баталгаа гаргасан тохиолдолд хавтаст хэргийн материалтай шүүхийн өмнөх шатанд танилцаж болно.”
5/6.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:
“9.Мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2.2-т заасан шийдвэрийг даруй прокурорт хүргүүлнэ.”
6/8.5 дугаар зүйлийн 15 дахь хэсэг:
“15.Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргана.”
7/14.1 дүгээр зүйлийн 1.7 дахь заалт:
“1.7.хувийн батлан даалтад өгөх.”
8/14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:
“9.Барьцааны хэмжээ гэмт хэргийн нийгмийн хор аюул, хохирлын хэмжээ, хор уршгийн шинж, яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан таван саяаас нэг зуун сая хүртэл төгрөг байна.”
9/14.15 дугаар зүйл: “14.15 дугаар зүйл.Хувийн батлан даалт
1.Хувийн батлан даалт гэж байнга оршин суугаа газрын хаягтай, тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгийн эх үүсвэртэй, батлан даагчийн үүргийг бүрэн хүлээх чадвартай, насанд хүрсэн иргэнээс яллагдагч, шүүгдэгчийг төлөв томоотой байлгах, шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт ирүүлж байхыг хариуцаж, бичгээр үүрэг авахыг ойлгоно. 2.Батлан даагч нь хоёроос доошгүй байна. 3.Яллагдагч, шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлбал хариуцлага хүлээлгэхийг батлан даагчид сануулах ба яллагдагч, шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлсан тохиолдолд тухайн яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан бүх зардлыг батлан даагчаар нөхөн төлүүлнэ.”
10/17.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:
“6.Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэг, Хорин есдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.”
11/20.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
4.Хуулийн этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэхэд тухайн хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтны, эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн яллагдагч, шүүгдэгчид энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.4-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд хослуулан хэрэглэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх арга хэмжээнд саад учруулахгүй гэж үзвэл тухайн хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх нөхцөлөөр хангана.
12/28.2 дугаар зүйлийн 1.6 дахь заалт:
“1.6.дүрс харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж мэдүүлэг авч байгаа бол.”
13/28.2 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэг:
“7.Дүрс харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж мэдүүлэг авч байгаа бол өмгөөлөгчийн оролцоог хангаж, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлж, хавтаст хэрэгт хавсаргана. 8.Дуу-дүрс харж, мэдүүлэг авах ажиллагааны журмыг Улсын ерөнхий прокурор батална.”
14/30.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
“4.Нэг асуудлаар гаргасан хэд хэдэн гомдол, мэдээллийг нэгтгэн шалгана.”
15/30.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалт:
“1.4.эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах.”
16/30.18 дугаар зүйл: “30.18 дугаар зүйл.Хэрэг бүртгэлтийг түдгэлзүүлэх, сэргээх
1. Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл дараах тохиолдолд хэрэг бүртгэлтийг түдгэлзүүлнэ.
1.1.яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй; 1.2.зайлшгүй шаардлагатай гэрч, хохирогч байхгүй; 1.3.тухайн хэрэг бүртгэлтийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл арилсан, эсхүл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай бол прокурор хэрэг бүртгэлтийг сэргээх тухай тогтоол гаргана.”
17/31.15 дугаар зүйл: “31.15 дугаар зүйл.Гомдлыг шүүхээр хянах
1. Оролцогч нь энэ хуулийн 31.13, 31.14 дүгээр зүйлд заасан мөрдөн байцаалтын хугацааг үндэслэлгүй сунгасан, мөрдөн байцаалтыг үндэслэлгүй түдгэлзүүлсэн прокурорын шийдвэрийн талаарх гомдлыг дээд шатны прокурорт нь гаргана.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг энэ хуулийн 15.7 дугаар зүйлд заасан журмаар хянана.
3. Оролцогч нь энэ хуулийн 31.13, 31.14 дүгээр зүйлд заасан мөрдөн байцаалтын хугацааг үндэслэлгүй сунгасан тухай Улсын Ерөнхий прокурорын шийдвэр, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд гомдол гаргаж болно.
4. Шүүх энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гомдлыг хүлээн авсанаас 72 цагийн дотор шүүх гомдлыг хянах ажиллагааг эхлүүлсэн захирамж гаргаж энэ талаар гомдол гаргагч, прокурорт мэдэгдэнэ.
5. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхийн захирамжийг хүлээн авсан прокурор ажлын 3 хоногийн дотор тайлбар, холбогдох материалын хамт хүргүүлнэ.
6. Шүүх шаардлагатай гэж үзвэл гомдол гаргагч, прокуророос тайлбар, нэмэлт материал шаардан авч болно.
7. Прокурор өөрөө зөвшөөрсөн тохиолдолд түүний гаргасан тайлбар, нэмэлт материалыг гомдол гаргагчид танилцуулж болно.
8. Шүүх гомдлыг хянаад дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
8.1. гомдлыг хангаж, прокурорын шийдвэрийг хүчингүй болгох 8.2. гомдлыг хангахгүй орхих.”
18/39.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг:
“9.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.”
2 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын “19.14/Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/,” гэсний дараа “19.18/Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх зорилгоор ард нийтийн санал асуулга явуулах/,” гэж, 2.1 дэх заалтын “22.10/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/” гэсний дараа “дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг,” гэж, “22.12/Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/,” гэсний дараа “22.13/Хахууль авах/,” гэж, 9.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын “эхнэр, нөхөр,” гэсний дараа “үр хүүхэд,” гэж, 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “мэдэж байгаа” гэсний дараа “тухайн хэрэгт” гэж, 12.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шүүгчдэгчийг” гэсний дараа “мөрдөгч,” гэж, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “эсэхийг” гэсний дараа “мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн саналыг үндэслэн прокурор, шүүхийн шатанд” гэж, 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “21.5 дугаар зүйлийн 1 дэх” гэсний дараа “хэсэг, 31.15 дугаар зүйлийн 8 дахь” гэж, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “дуу-дүрсний
бичлэг,” гэсний дараа “эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт,” гэж, 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “газар очиж,” гэсний дараа “эсхүл дүрс харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж” гэж, 28.3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “боломжгүй” гэсний дараа “, эсхүл дүрс харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж мэдүүлэг өгсөн” гэж, 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “прокурор” гэсний дараа “, мөрдөгч” гэж, 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 31.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Прокурор” гэсний дараа “, эсхүл мөрдөгч” гэж, 31.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “прокурор” гэсний дараа “, эсхүл мөрдөгч” гэж, 32.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн “иргэний хариуцагч,” гэсний дараа “эсхүл” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/6.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт:
“2.2.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох;”
2/12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Мөрдөгч, эсхүл прокурор нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай бол мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ.”
3/30.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол даруй прокурорын нэгдсэн цахим бүртгэлд нэвтрэн хэргийн дугаар авна.”
4/30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.”
5/31.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
“5.Прокурор мөрдөгчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл саналыг хүлээн авснаас хойш 6 цагийн дотор баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэнэ.”
4 дүгээр зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын “22.4/Хахууль авах/,” гэснийг “22.4/Нийтийн албан тушаалтан хахууль авах/,” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Тагнуул,” гэснийг “Шүүгч, прокурор, тагнуул.” гэж, 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 31.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 31.14 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын “прокурорын” гэснийг “прокурор, мөрдөгчийн” гэж, 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа” гэснийг “Харилцаа” гэж, 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор” гэснийг “Мөрдөгч, прокурор” гэж, 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “найман жил” гэснийг “таван жил” гэж, 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Хохирогч”
гэснийг “Гэрч, хохирогч” гэж, 17.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч” гэснийг “болохоо сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй бол” гэж, 17.4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтын “гэм буруугаа” гэснийг “болохоо” гэж, 30.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “саналын” гэснийг “шийдвэрийн” гэж, 30.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хаах саналаа” гэснийг “хаасан шийдвэрээ” гэж, мөн зүйлийн 2, 3 дахь хэсэг, 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “саналыг” гэснийг “шийдвэрийг” гэж, 30.15 дугаар зүйлийн гарчгийн “санал хүргүүлэх” гэснийг “шийдвэр гаргах” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “татах саналыг” гэснийг “татаж, шийдвэрийг даруй” гэж, мөн зүйлийн 2.2 дахь заалтын “яллагдагчаар татах тогтоол үйлдэх” гэснийг “яллагдагчаар татсан шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох” гэж, 31.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “прокурор” гэснийг “мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга” гэж, 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “прокуророос хүлээн авсан” гэснийг “гаргасан” гэж
, 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “баривчилж саатуулах” гэснийг “баривчлах” гэж, 31.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “саналаа” гэснийг “шийдвэрийг” гэж, 31.6 дугаар зүйлийн “баривчилсан даруй” гэснийг “баривчлах үед” гэж, 31.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор нь мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл” гэснийг “Прокурор, эсхүл мөрдөгч нь” гэж, 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэснийг “танилцуулна” гэж, 33.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын “яллагдагчийн” гэснийг “яллагдагч, шүүгдэгчийн” гэж, 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “дүгнэлт” гэснийг “санал” гэж, 6.2 дугаар зүйлийн 2.15 дахь заалтын дугаарыг “2.16” гэж, тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын “14.8 /Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах/,” гэснийг, 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “хэзээ, хэн гэдэг прокурорын шийдвэрээр” гэснийг, 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “, эсхүл мөрдөгчийн саналаар” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл. Энэ хуулийг ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх