1 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.1.30 дахь заалт нэмсүгэй:
“5.1.30 “Даатгагчийн баталгаа” гэж Санхүүгийн зохицуулах хорооны журмын дагуу шаардлага хангасан даатгалын компани энэ хуулийн 5.1.6-д заасан этгээдэд гарган өгч буй баталгааг;”
2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.1.17 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.7 дахь заалтын “банкны баталгаа,” гэсний дараа “ даатгагчийн баталгаа,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2021 оны … дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.