1/3 дугаар зүйлийн 3.1.2-3.1.4 дэх заалт:
“3.1.2.“үйлчлүүлэгч” гэж гэрээний үндсэн дээр энэ хуулийн 3.1.3-т заасан этгээдээс үйлчилгээ авч буй татвар төлөгчийг;
3.1.3.“татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээд” гэж тусгай зөвшөөрлийн үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх хуулийн этгээд, хувь хүнийг;
3.1.4.“татварын мэргэшсэн зөвлөх" гэж энэ хуульд заасан шаардлагыг хангаж, татварын мэргэшсэн зөвлөхийн эрх авсан хувь хүнийг;”
2/9 дүгээр зүйл:
9 дүгээр зүйл. Зөвлөх үйлчилгээ эрхлэх эрх бүхий этгээдийн үйл
ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр
9.1. Зөвлөх үйлчилгээг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, эсхүл хуулийн этгээд байгуулан эрхэлж болно. Зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, нөхөрлөлийн хэлбэртэй байна.
9.2. Зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд оноосон нэртэй байх бөгөөд оноосон нэрийн ард “Татварын мэргэшсэн зөвлөх” гэсэн агуулга бүхий “ТМЗ” гэсэн товчилсон тэмдэглэгээтэй байна.”
3/10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.8 дахь заалт:
“10.1.1. "хувьцаа эзэмшигчийн, гишүүний дийлэнх олонх, үүсгэн байгуулагч нь татварын мэргэшсэн зөвлөх байх"
“10.1.2.хязгаарлагдмал хариуцлагатай компани бол гурав, түүнээс доошгүй тооны, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл бол хоёр, түүнээс доошгүй тооны татварын мэргэшсэн зөвлөхтэй байх;”
“10.1.8.хязгаарлагдмал хариуцлагатай компани салбартай бол түүнд нэгээс багагүй орон тооны татварын мэргэшсэн зөвлөхтэй байх.”