Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 5-р сарын 16 өдөр
Улаанбаатар хот
ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалтыг нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.3, 4.4 дэх заалт:
“4.3.Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн татвар хариуцсан ажилтан нь татварын мэргэшсэн зөвлөх байна.
4.4.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх эрх бүхий этгээдийн гаргасан тайлан нь татвар төлөгчийн эрх, хууль ёс ашиг сонирхлын баталгаа байна.”
2/6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.7 дахь заалт:
“6.1.6. үйлчлүүлэгчтэй холбогдсон татварын маргааныг шүүхийн болон захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд итгэмжлэлийн үндсэн дээр түүнийг төлөөлөн оролцох;
6.1.7.татварын тооцоо, бүртгэл, тайлангийн эрх зүйн нийцлийг нягтлах, шинжилгээ хийх, татварын төлөвлөлт хийх.”
3/10 дугаар зүйлийн 10.1.9 дэх заалт:
“10.1.9.зөвлөх үйлчилгээ эрхлэх хувь хүн энэ хуулийн 10.1.4-10.1.7-д заасан шаардлагын хангаж, банканд харилцах данстай байна.”
4/11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсэг:
“11.2.Зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээд бүр нь Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гишүүн байна.
11.3.Зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээд нь мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал даатгуулж, даатгалын байгууллагаа өөрөө сонгоно.”
5/12 дугаар зүйлийн 12.1.8, 12.1.9 дэх заалт:
“12.1.8.ёс зүйн зөрчилгүй эсэх талаарх татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн тодорхойлолт;
12.1.9.хувь хүн зөвлөх үйлчилгээний тусгай зөвшөөрөл хүссэн тохиолдолд энэ хуулийн 12.1.3-12.1.5-д зааснаас бусад баримт бичгийг ирүүлнэ.”
6/14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэг:
“14.7.Татварын улсын байцаагчийн ажил, албан тушаалд 15 ба түүнээс дээш жил ажилласан, ажиллах хугацаандаа ёс зүйн зөрчил гаргаагүй, татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох сургалтад хамрагдсан бол татварын албаны тодорхойлолтыг үндэслэн энэ хуулийн 15.1.3-т заасан шалгалтаас чөлөөлж болох бөгөөд уг харилцааг татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах журмаар зохицуулна.”
7/16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалт:
“16.1.7.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн гомдол, маргаанд татварын шинжээчээр оролцох”
8/16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг:
“16.2.Энэ хуулийн 3.1.4-т заасан этгээд нь татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гишүүн байна.”
9/17 дугаар зүйлийн 17.1.6 дахь заалт:
“17.1.6.хүндэтгэн үзэх шалтгаанаар татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг нэг жил, түүнээс дээш хугацаагаар сунгуулаагүй.”
10/18 дугаар зүйлийн 18.2.7-18.2.10 дахь заалт:
“18.2.7.татвар, санхүүгийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг мэргэжлийн бусад байгууллагатай хамтран зохион байгуулах;
18.2.8.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.9-д заасан этгээд уг хуульд заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах;
18.2.9.зөвлөх үйлчилгээг хувь хүн эрхлэх тохиолдолд түүний үйл ажиллагааны цар хүрээг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран журмаар зохицуулах;
18.2.10.энэ хуулийн 10.1.4-10.1.7-д заасан шаардлагын хэм хэмжээг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг батална.”
2 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь заалтын “эсхүл” гэсний дараа “түдгэлзүүлсэн” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1.2-3.1.4 дэх заалт:
“3.1.2.“үйлчлүүлэгч” гэж гэрээний үндсэн дээр энэ хуулийн 3.1.3-т заасан этгээдээс үйлчилгээ авч буй татвар төлөгчийг;
3.1.3.“татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээд” гэж тусгай зөвшөөрлийн үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх хуулийн этгээд, хувь хүнийг;
3.1.4.“татварын мэргэшсэн зөвлөх" гэж энэ хуульд заасан шаардлагыг хангаж, татварын мэргэшсэн зөвлөхийн эрх авсан хувь хүнийг;”
9 дүгээр зүйл. Зөвлөх үйлчилгээ эрхлэх эрх бүхий этгээдийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр
9.1. Зөвлөх үйлчилгээг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, эсхүл хуулийн этгээд байгуулан эрхэлж болно. Зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, нөхөрлөлийн хэлбэртэй байна.
9.2. Зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд оноосон нэртэй байх бөгөөд оноосон нэрийн ард “Татварын мэргэшсэн зөвлөх” гэсэн агуулга бүхий “ТМЗ” гэсэн товчилсон тэмдэглэгээтэй байна.”
3/10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.8 дахь заалт:
“10.1.1. "хувьцаа эзэмшигчийн, гишүүний дийлэнх олонх, үүсгэн байгуулагч нь татварын мэргэшсэн зөвлөх байх"
“10.1.2.хязгаарлагдмал хариуцлагатай компани бол гурав, түүнээс доошгүй тооны, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл бол хоёр, түүнээс доошгүй тооны татварын мэргэшсэн зөвлөхтэй байх;”
“10.1.8.хязгаарлагдмал хариуцлагатай компани салбартай бол түүнд нэгээс багагүй орон тооны татварын мэргэшсэн зөвлөхтэй байх.”
4/11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг:
“11.1.Зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээд нь зөвлөх үйлчилгээний талаар дараах эрх, үүрэгтэй.”
5/11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт:
“11.1.4.үйлчлүүлэгчийн өмнөөс үйлдсэн, шалгасан татварын тайлан, бусад баримт бичигт зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнээс эрх олгосон этгээд гарын үсгээ зурж, тэмдэг дарж баталгаажуулах;”
6/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:
“12.2.Зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах болон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.”
7/14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалт:
“14.5.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг гурван жилийн хугацаагаар олгох буюу дөрвөөс дээш удаа эрх сунгагдсан бол хугацаагүй олгоно.”
8/15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4 дахь заалт:
“15.1.1.их, дээд сургуулийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, мэргэжлээрээ дөрөв, түүнээс доошгүй жил ажилласан, ажлын туршлага, ур чадвартай байх;
15.1.2.их, дээд сургууль, коллежийн нягтлан бодогчийн мэргэжил эзэмшүүлэх хичээлийн хөтөлбөрийг ханган, санхүүч, эдийн засагч, менежментийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, нягтлан бодогч мэргэжлээрээ зургаа, түүнээс доошгүй ажилласан, ажлын туршлага, ур чадвартай байх;”
“15.1.4.зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийн орон тоон дээр ажилладаг татварын мэргэшсэн зөвлөх өөр байгууллагад эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээс өөр давхар ажил эрхлэхгүй, түүнчлэн бусад татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдэд давхар ажиллахгүй байх;”
9/18 дугаар зүйлийн 18.2.5, 18.2.6 дахь заалт:
“18.2.5. энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийг мэргэжил, арга зүй, үйл ажиллагаандаа мөрдөх гарын авлага, мэдээллээр хангах, бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх;
18.2.6.татварын шинжээч бэлтгэн, нийтэд мэдээлэх.”
4 дүгээр зүйл. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 4 зүйлийн 4.1 хэсгийн “итгэмжлэгдсэн хуулийн” гэснийг “мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.5 дахь заалтын “татварын итгэмжлэгдсэн хуулийн” гэснийг “зөвлөх үйлчилгээ эрхлэх” гэж, 10 дугаар зүйлийн гарчиг, 10.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 11.1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “Татварын итгэмжлэгдсэн хуулийн” гэснийг “Зөвлөх үйлчилгээ эрхлэх” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтын “арга зүйгээр хангагдсан байх” гэснийг “арга зүйтэй байх” гэж, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн “татварын итгэмжлэгдсэн хуулийн” гэснийг “зөвлөх үйлчилгээ эрхлэх” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалтын ”үүсгэн байгуулагчийн” гэснийг хассугай.
6 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл. Энэ хуулийг 2022 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх