Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 1-р сарын 04 өдөр
Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГТ ШИЙТГЭГДСЭН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Короновируст халдварт цар тахлын улмаас эдийн засаг хүнд байгаа үед Зөрчлийн тухай хуульд хамаарах зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж
2 .1. Зөрчлийн хэрэгт шийтгэгдсэн иргэн, хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай хууль, тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хугацаа
3.1. Энэ хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хууль батлагдах өдрийг хүртэл хугацаанд зөрчил гарган шийтгэгдсэн иргэн, хуулийн этгээдэд үйлчилнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ХЭЛБЭР, ХҮРЭЭ, ХЭМЖЭЭ
4 дүгээр зүйл. Зөрчлийн шийтгэврийг өршөөх
4.1. Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан хугацаанд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд энэ хуульд заасан өршөөлийг дор дурдсан журмаар үзүүлнэ:
4.1.1. Эрх бүхий байгууллагаас оногдуулсан арван сая төгрөгөөс доош төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн шийтгэлийг бүр мөсөн өршөөх;
4.1.2. Эрх бүхий байгууллагаас оногдуулсан баривчлах шийтгэлийг бүрмөсөн өршөөх;
4.1.3. Зөрчлийн хэрэгт холбогдуулан шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй хэргийг хэрэгсэхгүй болгох;
4.1.4. Эрх бүхий байгууллагаас оногдуулсан торгох шийтгэлийг хэсэгчлэн барагдуулсан бол үлдэх хэсгийг өршөөх;
4.1.5. Эрх бүхий байгууллагын шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэгдэж байгаа шийтгэлийг бүрмөсөн өршөөх;

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ
5 дугаар зүйл. Өршөөлд үл хамааруулах
5.1. Дор дурдсан этгээдийг энэ хуульд заасан өршөөлд үл хамааруулна:
5.1.1. Зөрчилд ногдуулсан шийтгэвэр арван сая төгрөгөөс дээш бол;
5.1.2. Зөрчлийн олон хэрэгт шийтгүүлсэн бол зөвхөн нэг зөрчилд өршөөл үзүүлнэ.
6 дугаар зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих
6.1. Энэ хуулийн хэрэгжилтэд Хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн хяналт тавих бөгөөд холбогдох журмыг баталж мөрдүүлнэ.
7 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
7.1. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх