Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 4-р сарын 11 өдөр
Ulaanbaatar city
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр /2023-2030/
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР 2023 – 2030 ОН
ЗОРИЛГО 1. УЛС ТӨРИЙН ХҮРЭЭНД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ХҮСЭЛ ЗОРИГ, ХҮЧИН ЧАРМАЙЛТ, МАНЛАЙЛАЛ, ИЛ ТОД БАЙДЛЫГ ТӨГӨЛДӨРШҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 1.1. СОНГУУЛИЙН ҮЕЭР САНАЛ ХУДАЛДАН АВАХАД ЧИГЛЭСЭН БҮХ ХЭЛБЭРИЙГ ХОРИГЛОЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.1.1. ЭРҮҮГИЙН ХУУЛЬ, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ, ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД СОНГУУЛИЙН ҮЕЭР САНАЛ ХУДАЛДАН АВАХТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ХАРЬЯАЛАЛ, ЖУРМЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.1.2. СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГАА ГАРГАЖ ӨГӨӨГҮЙ НАМ, ЭВСЭЛД ОНОГДУУЛАХ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.1.3. СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГАА ГАРГАЖ ӨГӨӨГҮЙ НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИД ОНОГДУУЛСАН ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫН ТАЛААР ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.1.4. УИХ-ЫН ГИШҮҮН ХУУЛЬ ТОГТООХ, ТӨРИЙН ДОТООД, ГАДААД БОДЛОГЫН ҮНДСИЙГ ТОДОРХОЙЛОХ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТИЙГ ХЯНАН ШАЛГАХ ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭС БУСАД ТОХИОЛДОЛД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОЖ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.1.5. АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАГДАЖ БАЙГАА ЭТГЭЭДИЙН ХУВЬД ХҮН БҮР ХУУЛЬ, ШҮҮХИЙН ӨМНӨ ЭРХ ТЭГШ БАЙХ ЗАРЧМЫН ХҮРЭЭНД ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫГ ХАЛНА.
ЗОРИЛТ 1.2. СОНГУУЛИЙН БУС ҮЕЭР САНАЛ ХУДАЛДАН АВАХАД ЧИГЛЭСЭН БҮХ ХЭЛБЭРИЙГ ХОРИГЛОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.2.1. УИХ-ЫН ГИШҮҮН, БҮХ ШАТНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНДАА ИРГЭДЭД МӨНГӨ, ЭД ЗҮЙЛ ӨГӨХ, ЭДИЙН БУС БАЯЛАГ, ТЭДГЭЭРИЙГ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, ТӨЛБӨРГҮЙ, ЭСХҮЛ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ, ЭСХҮЛ ЭДГЭЭРИЙГ АМЛАХ, САНАЛ БОЛГОХ ЗЭРЭГ БҮХ ТӨРЛИЙН САНАЛ ХУДАЛДАН АВАХ ҮЙЛДЭЛ ГАРГАХЫГ ХОРИГЛОХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БИЙ БОЛГОЖ, ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.2.2. УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН ИРГЭДИЙН САНАЛЫГ АВАХ ЗОРИЛГООР СОНГУУЛИЙН БУС ҮЕД ТӨРИЙН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ӨӨРИЙН НЭРЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫГ ӨӨРИЙН АШИГ СОНИРХЛЫН ҮҮДНЭЭС ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОРОЛЦУУЛАХ, МӨНГӨ, ЭД ЗҮЙЛ ТАРААХЫГ ХОРИГЛОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.2.3. СОНГОГЧИЙН САНАЛЫГ ХУДАЛДАН АВАХЫГ ЗАВДСАН, ХУДАЛДАН АВСАН, СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГАА ҮНЭН ЗӨВ ГАРГААГҮЙ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БИЙ БОЛГОЖ, ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 1.3. УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮЖИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ШИНЭЧЛЭХ ЗАМААР УЛС ТӨРИЙН НАМЫН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ, ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.3.1. СОНГУУЛИЙН ЖИЛИЙН САНАЛ ХУРААЛТЫН ӨДРӨӨС ӨМНӨ НАМ, БҮХ ШАТНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАНГ ҮНДЭСНИЙ АУДИТЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЭХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЗЭРГЭЭР СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БОЛГОХ ЖУРМЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.3.2. УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮЖИЛТЫГ БҮРЭН ИЛ ТОД БОЛГОЖ, ХАНДИВ ӨГСӨН БҮХ ЭТГЭЭД, ТЭДГЭЭРИЙН ХАНДИВЫН ХЭМЖЭЭ, ТҮҮНЧЛЭН НАМЫН ТАЙЛАГНАСАН ЗАРДЛЫГ ТУСГАСАН ЖИЛИЙН САНХҮҮГИЙН НЭГДСЭН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАНГ ГАРГУУЛДАГ БОЛНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.3.3. УЛС ТӨРИЙН НАМД ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХАНДИВ ӨГСӨН, АВСАН ҮЙЛДЭЛД ОНОГДУУЛАХ ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.3.4. САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ БЭЛТГЭЭГҮЙ, ЭХ ҮҮСВЭР НЬ ТОДОРХОЙГҮЙ САНХҮҮЖИЛТ ХҮЛЭЭН АВСАН, БАЛАНСЫН ГАДУУР БҮРТГЭСЭН ТОХИОЛДОЛД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХОЛБОГДОХ ХУУЛЬД ТУСГАН, ХЭРЭГЖИХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.3.5. ТӨРӨӨС УЛС ТӨРИЙН НАМД ОЛГОСОН САНХҮҮЖИЛТЫГ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОЖ, УЛСЫН ИХ ХУРАЛД СУУДАЛГҮЙ НАМУУДЫГ ТӨЛӨВШИХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ БҮЛЭГЛЭЛИЙН НӨЛӨӨЛӨӨС АНГИД БАЙХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.3.6. ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АРГА ХЭМЖЭЭ, ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ, ЗЭЭЛИЙН БАТАЛГАА ГАРГУУЛСАН АЖ АХУЙН НЭГЖ, ТЭДГЭЭРИЙН НЭГДМЭЛ СОНИРХОЛТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС УЛС ТӨРИЙН НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧ ХАНДИВ АВАХЫГ ХОРИГЛОХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БИЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.3.7. УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮЖИЛТ (УЛС ТӨРИЙН НАМ, ТЭДГЭЭРИЙН УДИРДЛАГААС ХИЙСЭН САНХҮҮГИЙН ШИЛЖҮҮЛЭГ)-ИЙГ ДОТООДЫН МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ДЭГЛЭМИЙН ХҮРЭЭНД ХАМРУУЛНА.
ЗОРИЛТ 1.4. ТӨРИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХУЙЦ ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ, СОНГУУЛИЙН БОЛОН СОНГУУЛИЙН БУС ҮЕИЙН САНХҮҮЖИЛТЫГ ИЛ ТОД БОЛГОЖ, СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛАН СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАМГААЛАХ, НЭР ДЭВШИГЧДИЙГ ӨРСӨЛДӨХ ТЭГШ БОЛОМЖООР ХАНГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.4.1. СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛСЭН НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧ НЬ САНАЛ ХУРААЛТЫН ӨДРӨӨС ӨМНӨ САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ БЭЛТГЭСЭН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАНГ ХҮРГҮҮЛЭХ, НИЙТЭД МЭДЭЭЛЭХ ЖУРМЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.4.2. СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ, ЗАРДЛЫН ТАЙЛАН ГАРГАХ, НИЙТЭД МЭДЭЭЛЭХ ЖУРАМ ЗӨРЧСӨН ЭТГЭЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦСОН ТУХАЙ НИЙТЭД ИЛ ТОД МЭДЭЭЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.4.3. ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙГ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХ, САНАЛ АВАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.4.4. НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧЭЭС СОНГУУЛЬД ЗАРЦУУЛАХ ЗАРДЛЫГ БУУРУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.4.5. ИРГЭДИЙН УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭН ИРГЭД, СОНГОГЧДЫН ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.4.6. СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛСЭН НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН АУДИТЛАГДСАН ТАЙЛАНД ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, СОНГОГЧДООС ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ХИЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 1.5. ТӨРИЙН БОДЛОГО, ШИЙДЭР ГАРГАХАД НИЙГМИЙН СОНИРХЛЫН БҮЛЭГ, ИРГЭН ОРОЛЦОХ, НӨЛӨӨЛӨХ (ЛОББИДОХ) ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БИЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.5.1. ЛОББИ ХИЙХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БҮРДҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛ ТОД БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.5.2. УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ӨГСӨН САНАЛЫГ БАТЛАГДСАН БОДЛОГО, ШИЙДВЭРТЭЙ УЯЛДУУЛЖ ХЯНАХ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ, ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.5.3. ИРГЭДЭЭС НЭГ АСУУДЛААР ҮҮСГЭСЭН ӨРГӨДӨЛД ТУСГАГДСАН АСУУДЛЫГ УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦҮҮЛЖ, ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ ШИЙДВЭР ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО, ХЯНАЛТЫГ БОДИТОЙГООР ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ.”
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.5.4. УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭД БОЛОН ТЭДГЭЭРИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА, ТАТВАР ТӨЛӨЛТИЙГ ХЯНАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1.5.5. АЛБАН ТУШААЛТНЫ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАХАД АРИЛЖААНЫ БАНКНААС ДАНС ЭЗЭМШИГЧ, ГҮЙЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ГАРГУУЛАН АВАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БҮРДҮҮЛНЭ.
ЗОРИЛГО 2. ОЛОН НИЙТИЙН ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН АВЛИГААС АНГИД НИЙТИЙН АЛБЫГ БЭХЖҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 2.1. ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА БОЛОН ТОМИЛГООНЫ ИЛ ТОД, МЭРГЭШСЭН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.1. ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИН ХӨЛС, НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАХ ЗАМААР ЯЛГАМЖТАЙ БАЙДЛЫГ АРИЛГАЖ, ИЛ ТОД БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.2. ТӨРИЙН АЛБАНЫ СУЛ ОРОН ТООНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.3. ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ БОЛОН БУСАД СУРГАЛТЫН ДАВТАМЖ, АГУУЛГЫГ ШИНЭЧИЛЖ, МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ХҮНИЙ ЭРХИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТ, ҮНЭЛГЭЭНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ЭРСДЭЛИЙГ ТАНИХ ЧАДАВХИ БЭХЖҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН КОМПЛАЕНСИЙН ШААРДЛАГЫГ ХАНГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.4. ТӨРИЙН АЛБАНЫ СУЛ ОРОН ТООГ ЦАХИМ СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.5. ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ЦОГЦ ЧАДАМЖИЙН ШАЛГУУРЫГ НЭВТРҮҮЛЭХ ЗАМААР ТӨРИЙН АЛБАНД ЁС ЗҮЙГ ТӨЛӨВШҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.6. ТӨРИЙН АЛБАНЫ ЖУРАМ, СТАНДАРТ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЗАМААР ЁС ЗҮЙГ ТӨЛӨВШҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.7. ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААТАЙ ХОЛБООТОЙ ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРЛЫН БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМИЙГ БИЙ БОЛГОЖ, ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖ, ХЯНАЛТ ТАВИНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.8. УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭД АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨГДСӨНӨӨС ХОЙШ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОХИЛГООР ТОГТООСОН ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТЫГ ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦААГ ШИНЭЧЛЭН ТОГТООНО.
ЗОРИЛТ 2.2. НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН ЭТГЭЭДИЙН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН МЕХАНИЗМЫГ БИЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.2.1. ТӨСВИЙН ЗАХИРАГЧААР ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН ЭТГЭЭДИЙН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАХАД ОЛОН НИЙТИЙГ ОРОЛЦУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.2.2. ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНУУЛААГҮЙ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ЭТГЭЭДИЙГ ТОМИЛСОН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 2.3. НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН ЗАРЛАГАА МЭДҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛЖ, ТАТВАРЫН БОЛОН ТӨРИЙН БУСАД МЭДЭЭЛЭЛТЭЙ УЯЛДУУЛАН ХЯНАЛТ ТАВИХ ЦАХИМ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.3.1. НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН ЗАРЛАГАА МЭДҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ, ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН МАЯГТАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.3.2. МЭДҮҮЛГИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙГ БҮРЭН АШИГЛАЖ, ЭРСДЭЛД СУУРИЛСАН ЦАХИМ СИСТЕМ ХӨГЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.3.3. АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛДЭЛ, ХҮЛЭЭЛГЭСЭН ХАРИУЦЛАГЫН ТАЛААР ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БИЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.3.4. МЭДҮҮЛЭГ, МЭДЭГДЭЛ, ТАЙЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮР ДҮНД СОНГУУЛЬТ АЛБАН ТУШААЛТАНД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ЗОРИЛТ 2.4. ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫГ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД БАЙХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.4.1. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ АЛБАН ТУШААЛЫГ ХАВСАРЧ БАЙГАА БОЛ ТУХАЙ САЛБАРЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭД ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.4.2. ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБА, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГЫН АЛБАН ТУШААЛД ТӨРИЙН УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН БОЛОН АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОГДОХЫГ ХОРИГЛОХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 2.5. ТӨРД БАЙГАА МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМЖУУЛАХ ЗАМААР ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ БАТАЛГААТАЙ ЭДЛҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.5.1. ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.5.2. ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БОЛГОХООР ЗААСАН МЭДЭЭЛЛИЙГ ТУХАЙ БҮР ЦАХИМ СИСТЕМД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛЖ, ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД 2 ЖИЛ ТУТАМ ҮНЭЛГЭЭ ХИЙЖ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД МЭДЭЭЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.5.3. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРЭН ЦАХИМЖУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.5.4. ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ ХЯНАХ ЦОГЦ ЦАХИМ СИСТЕМ НЭВТРҮҮЛЖ, 2 ЖИЛ ТУТАМД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ.
ЗОРИЛТ 2.6. САЛБАРЫН ЭРСДЭЛИЙГ ОНОВЧТОЙ ТОДОРХОЙЛЖ, ТҮҮНД ЧИГЛЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ҮЕ ШАТТАЙ, ЦОГЦ БАЙДЛААР ХЭРЭГЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.6.1. САЛБАР ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛЫГ БОЛОВСРУУЛЖ, ҮНЭЛГЭЭ ХИЙНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.6.2. ХУУЛИЙН ТӨСӨЛД АВЛИГЫН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.6.3. ЭРСДЭЛД СУУРИЛСАН АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ ХЭВШИНЭ.
ЗОРИЛГО 3. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГА, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БОДИТ ОРОЛЦОО, ҮР ДҮНТЭЙ ХЯНАЛТЫГ БЭХЖҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 3.1. ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨМЖ, ЖИШИГ, САЙН ТУРШЛАГЫГ ҮНДЭСЛЭН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ, ЭРХ ХЭМЖЭЭ, БҮТЦИЙГ ОНОВЧТОЙ ТОДОРХОЙЛЖ, ОЛОН НИЙТИЙГ ТӨЛӨӨЛӨХ БОЛОМЖ, НӨХЦӨЛИЙГ ХАНГАСАН ЖУРМЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.1. АТГ-ЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ТӨСӨВ, ОРОН ТООГ ШИНЭЧЛЭН ТОГТООНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.2. ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД ТАВИГДАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОДОРХОЙЛЖ, НЭР ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ ЯВЦЫГ НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.3. ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ТӨСӨВ, АЖИЛТАНТАЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.4. АТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАНД ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН САНАЛ, ЗӨВЛӨМЖИЙГ ТУСГАНА.
ЗОРИЛТ 3.2. ТӨРИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ, ШИЙДВЭР ГАРГАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХЭД ИРГЭД, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫН БОДИТ ОРОЛЦООГ ХАНГАЖ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ БОДЛОГО, ШИЙДВЭР ГАРГАХ НӨХЦӨЛИЙГ ХЭВШҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.2.1. ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН САНАЛ АВАХ, ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ЗЭРЭГ ОРОЛЦООНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, БҮРДЭЛ ХАНГААГҮЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИХ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГГГҮЙГЭЭР ХУУЛЬ БАТЛАХ ЯВДЛЫГ АРИЛГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.2.2. ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХДЭЭ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫН САНАЛ, ДҮГНЭЛТИЙГ ТУСГАХ ЯВДЛЫГ ХЭВШҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.2.3. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ, НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН СОНСГОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХДАА ИРГЭН, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.2.4. НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙН СТАНДАРТЫН ДАГУУ ИЛ БОЛГОЖ, ИРГЭДИЙН ШУУД ХЯНАЛТ, МОНИТОРИНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 3.3. ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАРААТ БУС ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙГЭМД ҮЙЛЧЛЭХ ИРГЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ДЭМЖЛЭГ БИЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.3.1. ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ ШИНЭЧЛЭХДЭЭ БАРИМТ, СУДАЛГАА, ЗӨВЛӨМЖИЙГ ҮНДЭСЛЭН, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫН БОДИТ ОРОЛЦООГ ХАНГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.3.2. ХУВИЙН ХЭВШЛЭЭС ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫГ ДЭМЖИХ, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫН ТӨЛӨӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ САНХҮҮЖҮҮЛЭХЭД ХӨШҮҮРЭГ БОЛОХ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.3.3. ХҮНИЙ ЭРХ, ЗАСАГЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ИРГЭНИЙ ХАНДИВ, ДЭМЖЛЭГ АВАХ ЗАМААР ХАРААТ БУС САНХҮҮЖИЛТ БОСГОХ АРГА ЗАМ, ХОЛБОГДОХ ХАРИУЦЛАГЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХУУЛЬЧИЛНА
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.3.4. МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭН ДЭХ АШГИЙН БУС САЛБАРЫН ТОДОРХОЙЛОЛТЫГ ОНОВЧТОЙ БОЛГОХ, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРСДЭЛИЙГ ЯЛГАМЖТАЙ БАЙДЛААР АВЧ ҮЗЭХ ЗАМААР ШААРДЛАГАГҮЙ ХЯНАЛТ, ХЯЗГААРЛАЛТЫГ АРИЛГАНА.
ЗОРИЛТ 3.4. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, СЭТГҮҮЛЧИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛЖ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.4.1. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛУУЛЖ, СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРГИЙГ ТОДОРХОЙЛНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.4.2. АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР МЭДЭЭЛСЭН СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ АЛИВАА ДАРАМТ, ШАХАЛТ, СҮРДҮҮЛГЭЭС ХАМГААЛАХ, СЭТГҮҮЛЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЛМААС ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГАД ТАТАХ ЯВДЛЫГ ЗОГСООЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ЗОХИЦУУЛАЛТ БИЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.4.3. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛД ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, СЭТГҮҮЛЧТЭЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ, ТӨЛСӨН ТӨЛБӨРИЙГ ТУСГАЙЛАН МЭДЭЭЛЭХ ЖУРАМ, СТАНДАРТЫГ БАТАЛЖ, МӨРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.4.4. СЭТГҮҮЛЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭ.
ЗОРИЛГО 4. ХУВИЙН ХЭВШИЛД АВЛИГЫГ ҮЛ ТЭВЧИХ СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 4.1. БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ, КОМПЛАЕНСИЙН САЙН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1.1. ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖ АХУЙН НЭГЖИД АВЛИГЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫГ БОЛОВСРУУЛАХ, НЭВТРҮҮЛЭХЭД НЬ АРГА ЗҮЙН УДИРДАМЖААР ХАНГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1.2. ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖ АХУЙН НЭГЖИД САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ, КОМПЛАЕНСИЙГ НЭВТРҮҮЛЭХ, АВЛИГА, МӨНГӨ УГААХ ЗЭРЭГ САНХҮҮГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1.3. КОМПАНИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ ЖУРАМД ДОТООД ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ ДЭМЖИХ, ХАМГААЛАХ, УРАМШУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ТУСГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙГ ҮЛ ТЭВЧИХ, ШҮГЭЛ ҮЛЭЭХ СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 4.2. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙГ ДЭМЖИХ, БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛЖ БУЙ АВЛИГЫН ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ АРИЛГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.2.1. КАРТЕЛЬ, ШУДАРГА БУС ӨРСӨЛДӨӨНИЙГ ХЯЗГААРЛАСАН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ, ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.2.2. БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААГ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.2.3. ЭДИЙН ЗАСАГ, ТАТВАРЫН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИНД ИЖ БҮРЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ӨРШӨӨЛД ХАМРАГДСАН ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ, АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДИЙГ ӨРШӨӨЛД ХАМРУУЛАХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.2.4. ДОТООДЫН БОЛОН ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БОСГОХОД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДААС ШААРДАХ КОМПЛАЕНСИЙН ШААРДЛАГЫГ ХАНГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.2.5. АРБИТРИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЖ, МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ НЭМЭГДҮҮЛЖ, БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ЗОРИЛТ 4.3. ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ, АВЛИГЫН УЛМААС ОЛСОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫГ ИЛРҮҮЛЭХ, МӨНГӨ УГААХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.3.1. ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ, АШИГ ХҮРТЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОЖ, МЭДЭЭЛЛИЙГ ТОГТМОЛ ШИНЭЧИЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.3.2. КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛНЭ.
ЗОРИЛГО 5. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАРААТ БУС, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГАЖ, АЛИВАА НӨЛӨӨЛЛИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА.
ЗОРИЛТ 5.1. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ТӨСӨВ САНХҮҮ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.1.1. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ, ХҮНИЙ НӨӨЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ СТРАТЕГИ БОЛОВСРУУЛЖ, ХЭРЭГЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.1.2. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН УДИРДЛАГЫН ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХӨД УЛС ТӨРӨӨС АНГИД БАЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.1.3. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН ОРОН ТООГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ, АЖЛЫН АЧААЛАЛ, ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭН НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.1.4. ТӨРӨӨС ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АВЛИГЫН ЭРСДЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ; АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН БОЛОН ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЭЛ, ИХ ӨГӨГДЛИЙГ ЦУГЛУУЛАХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ БОЛОВСРУУЛАЛТ ХИЙХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ ТӨВИЙГ БАЙГУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.1.5. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН САЛБАРЫГ ОРОН НУТАГТ БАЙГУУЛАХ АЖЛЫГ ШАТ ДАРААТАЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.1.6. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ТУХАЙН ЖИЛИЙН ТӨСВИЙГ ӨМНӨХ ОНЫ БАТЛАГДСАН ТӨСВИЙН ХЭМЖЭЭНЭЭС БУУРУУЛАН БАТЛАХЫГ ХОРИГЛОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.1.7. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИЙН УЛС ТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ХУУЛЬ ЗҮЙН БАТАЛГААГ БЭХЖҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРГЭНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.1.8. ХУЛГАЙЛАГДСАН ХӨРӨНГИЙГ ИЛРҮҮЛЭХ, ЦАХИМ ОРЧИНД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, САНХҮҮГИЙН МӨРДӨН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ, ГЭРЧ, ХОХИРОГЧ, МЭДЭЭЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ НЭГЖИЙГ БАЙГУУЛНА.
ЗОРИЛТ 5.2. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТАД ИЖ БҮРЭН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗАМААР АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТОД БҮРЭН ХҮРЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.2.1. АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛИЙН ҮР НӨЛӨӨНД ИЖ БҮРЭН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ХҮРГЭНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.2.2. НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХУУЛИЙН ҮР НӨЛӨӨНД ИЖ БҮРЭН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙГ ЗОХИЦУУЛАХ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.2.3. АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ БОЛОН САХИЛГА ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛД ХЯНАЛТ ТАВИХ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ҮР НӨЛӨӨНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ЗОРИЛТ 5.3. ШҮҮХИЙН БИЕ ДААСАН, ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ЗАМААР ИРГЭДИЙН ИТГЭЛ ХҮЛЭЭСЭН, ШҮҮХИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.3.1. ШҮҮХИЙН БИЕ ДААСАН, ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИНД ИЖ БҮРЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.3.2. АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШСЭН ШҮҮГЧИЙН ОРОН ТООГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ, АЖЛЫН АЧААЛАЛ, ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭН НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.3.3. АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭЖ БУЙ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА, ПРАКТИК ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МЭРГЭШСЭН ШҮҮГЧИЙГ БЭЛТГЭНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.3.4. ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА, ПРОКУРОР, ШҮҮХИЙН ШИЙДВЭР, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БҮРДҮҮЛЖ, ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭХ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.3.4. АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ БЭХЖҮҮЛЭХ АГУУЛГА, ХӨТӨЛБӨРИЙГ ШҮҮГЧИЙН ДАВТАН СУРГАЛТАД НЭВТРҮҮЛЖ, МЭРГЭШСЭН ШҮҮГЧ НАР БЭЛДСЭН БАЙНА.
ЗОРИЛТ 5.4. ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТОМИЛГОО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАМААР ХАРААТ БУС БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.4.1. ПРОКУРОРЫН САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ ЗАМААР ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.4.2. АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШСЭН ПРОКУРОРЫН БҮТЭЦ, ОРОН ТООГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.4.3. ОЛОН УЛСЫН АВЛИГЫН ЭСРЭГ СҮЛЖЭЭ, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТУРШЛАГА СУДЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР, ПРОКУРОРЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЖ, ШААРДЛАГАТАЙ, НӨХЦӨЛ, БОЛОМЖООР ХАНГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.4.4. ПРОКУРОР ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БУРУУТАЙ ҮЙЛДЛИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НЭХЭМЖЛЭХ ШААРДЛАГАТАЙ ХҮНИЙ НӨӨЦ, ЧАДАВХ БИЙ БОЛГОНО.
ЗОРИЛТ 5.5. АВЛИГЫН ЭРСДЭЛИЙГ ТОДОРХОЙЛЖ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.5.1. ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ХИЙХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ТӨСӨВ, САНХҮҮ, ЗАРЦУУЛАЛТ, ГҮЙЦЭТГЭЛД ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ТАВИХ НӨХЦӨЛ, БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ, ҮҮСЧ БОЛЗОШГҮЙ АВЛИГЫН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.5.2. АВЛИГЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ҮР ДҮНГ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.5.3. ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНД ТУЛГУУРЛАН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ТОДОРХОЙЛОГДСОН СУУРЬ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАХ АРГАЧИЛСАН ЗААВРЫГ БОЛОВСРУУЛАН, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДАГАЖ МӨРДӨНӨ.
ЗОРИЛТ 5.6. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХЭД ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮР НӨЛӨӨТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМААР АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.6.1. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР БОЛОН ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АВЛИГЫН ЭСРЭГ ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ТӨЛӨВШҮҮЛЭХ, ТАЛУУДЫН ҮҮРЭГ ОРОЛЦООГ ОНОВЧТОЙ ТОДОРХОЙЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.6.2. ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРААТ БУС, ИЛ ТОД, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.6.3. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГААС ГҮЙЦЭТГЭСЭН АУДИТЫН ҮР ДҮНГ АШИГЛАХ ГОРИМ, ТОГТОЛЦОО БИЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 5.6.4. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГ 2025 ОНД, ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫГ 2030 ОНД ХИЙЖ ДҮГНЭЛТ ГАРНА.
ЗОРИЛГО 6. АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖИЙГ ХИЙДЭЛГҮЙ ТОДОРХОЙЛОХ, ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ЗОРИЛТ 6.1. АВЛИГЫН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БҮРЭН ХАНГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.1. АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОЛБОГДОХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТАД ИЖ БҮРЭН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.2. ХӨРӨНГӨ БУЦААСАН, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦСОН, ХАМТАРСАН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГАД ТУЛГУУРЛАН СУРГАЛТЫГ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.3. НҮБ-ИЙН КОНВЕНЦИЙН 46 ДУГААР ЗҮЙЛИЙН 13 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ГҮЙЦЭТГЭХ, ЭСХҮЛ ГҮЙЦЭТГҮҮЛЭХЭЭР ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДАД ДАМЖУУЛАХ АСУУДЛЫГ ХАРИУЦСАН ЭРХ БҮХИЙ ТӨВ БАЙГУУЛЛАГЫГ ТОМИЛОХ, 49 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСНЫ ДАГУУ ХАМТАРСАН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.4. НҮБ-ИЙН КОНВЕНЦИЙН 46 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫ ДАГУУ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ, ХҮЛЭЭН АВАХ, МЭДЭЭЛЭЛ, НОТЛОХ БАРИМТ СОЛИЛЦОХ, ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАХ, ХҮСЭЛТ ГҮЙЦЭТГЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРДАЛТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ХУУЛЬ БАТЛУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.5. ХУРААСАН, ЦАРЦААСАН ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН (ASSET MANAGEMENT) ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЖ, ХӨРӨНГИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.6. АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖИЙГ ОНОВЧТОЙ ТОДОРХОЙЛОХ, ХАХУУЛЬ АВАХ, ӨГӨХ (СПОРТЫН АВЛИГА), МӨНГӨ УГААХ, ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖИХ, ДУРААРАА ААШЛАХ ЗЭРЭГ ГЭМТ ХЭРГҮҮДИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.7. АВЛИГЫН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН III БҮЛГИЙН 17 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН "АЛБАНЫ ЭРХ НӨЛӨӨГ УРВУУЛАН АШИГЛАХ" ҮЙЛДЛИЙГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.8. ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ, ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ, НОТЛОХ БАРИМТ ХУУРАМЧААР ҮЙЛДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ШИНИЙГ ОНОВЧТОЙ ТОДОРХОЙЛНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.9. ХӨРӨНГӨ ХУРААХ ЯЛЫГ ҮНДСЭН ЯЛЫН ТӨРЛӨӨР ХУУЛЬЧЛАХ, ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.10. НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАНД ХУУЛИАР ТОГТООСОН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫГ ЦУЦАЛАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.11. ХУУЛИЙН ЭТГЭЭД, НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНААС ХУУЛЬ БУС ДАВУУ БАЙДАЛ ОЛЖ АВСАН ҮЙЛДЛИЙГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.12. АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ НЭМЭГДҮҮЛЭХ, УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ҮЙЛДСЭН АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ТООЛОХГҮЙ БАЙХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХУУЛЬЧЛАХ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.13. ХАХУУЛЬ ӨГӨХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭНЭЭ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАД САЙН ДУРААРАА ИЛЧЛЭН ИРСЭН, НОТЛОХ БАРИМТ ГАРГАЖ ӨГСӨН ТОХИОЛДОЛД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.14. АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАСАН ЭТГЭЭДИЙГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 6.15, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 13.3 ДУГААР ЗҮЙЛД НЭМЖ ТУСГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.15. МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАЖ МЭДҮҮЛЭГ АВАХ, ОРОЛЦОГЧ ӨӨРӨӨ МЭДҮҮЛГЭЭ БИЧИЖ ХЭРЭГТ ХАВСАРГУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.16. АВЛИГЫН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН 12.4 ДҮГЭЭР ЗААЛТ /ХАХУУЛЬД ӨГСӨН ЗАРДАЛ БОЛОН ЗОХИХ ТОХИОЛДОЛД АВЛИГЫН ҮЙЛДЛИЙГ ДЭМЖСЭН БУСАД ЗАРДЛЫГ ТАТВАР НОГДОХ ЗАРДЛААС ХАСАЖ ТООЦОХЫГ ҮЛ ЗӨВШӨӨРНӨ/-ЫГ ХОЛБОГДОХ ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИД ТУСГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.17. ФАТФ-ЫН ЗӨВЛӨМЖ, ШУУД ХЭРЭГЖИЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ХАНГАЖ, САНХҮҮГИЙН БУС САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИД (DNFBPS БУЮУ NON-FINANCIAL BUSINESSES AND PROFESSIONS)-ИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.1.18. БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС БУСАД БАЙГУУЛЛАГААР МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ АШИГЛАХ, СҮЛЖЭЭ АШИГЛАХ, ХАВАЛА ЗЭРЭГ САНХҮҮГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЭЭР ИЛЭРЭХ ХЭЛБЭРИЙГ ОНОВЧТОЙ ХЯНАХ ТОГТОЛЦООГ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНД СУУРИЛЖ БЭХЖҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 6.2. АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН /ЦААШИД “НҮБ” ГЭХ/ КОНВЕНЦИЙГ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАН ТУСЛАЛЦААНЫ ҮНДЭСЛЭЛ БОЛГОН ХЭРЭГЛЭХ, ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАН ТУСЛАЛЦААНЫ ГЭРЭЭГ БУСАД УЛС ОРОНТОЙ БАЙГУУЛАХ АЖЛЫГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ ДОТООДЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.2.1. АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ БУЦААХ, МӨНГӨ УГААХТАЙ ХОЛБООТОЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХҮРЭЭНД ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.2.2. ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БУСАД УЛС ОРНЫ ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.2.3. АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАХ, ЯЛЛАХ АЖИЛЛАГААН ДАХЬ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАН ТУСЛАЛЦААГ ҮР ДҮНТЭЙ ЯВУУЛАХ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАНГАХ, МӨРДӨГЧ НАРЫГ МЭРГЭШҮҮЛЭХ, ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ БУСАД УР ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.2.4. АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН БОЛОВЧ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛАЛГҮЙГЭЭР ОРГОН ЗАЙЛСАН, ГАДААД ОРОНД БАЙГАА, ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНААР АЖИЛЛАЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ МОНГОЛ УЛСАД БУЦААН АВЧИРЧ ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХИЙГ НЬ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.2.5. МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦИЙН ХҮРЭЭНД ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 18 (ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГ), 22 (АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ), 24 (ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ) БҮЛЭГТ ХАМААРАХ ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ОЛСОН ОРЛОГО, ХӨРӨНГӨ УГААГДАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙГАА ХЭДИЙ Ч ХУУЛИЙГ БУРУУ ХЭРЭГЛЭХ, НЭГ МӨР ОЙЛГОХ БОЛОМЖГҮЙ НӨХЦӨЛ БАЙДЛААС ҮҮДЭН МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮН ХУУЛИЙН ЭТГЭЭД ЯЛ ЗАВШИХ БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ТУЛ СУУРЬ ГЭМТ ХЭРГИЙГ ТОДОРХОЙЛОХ, ХҮНДРҮҮЛЭХ ШИНЖИЙГ ХУУЛЬЧЛАХ, МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖИЙГ ОЛОН УЛСЫН ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 6.3. ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ ОЛСОН ЭРХ, ХӨРӨНГӨ, ОРЛОГЫГ ГЭМТ ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН, ХАРИУЦАХ ХҮН НАС БАРСАН, СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН, ОРГОН ЗАЙЛСАН ЗЭРГЭЭС ҮЛ ХАМААРАН ИРГЭНИЙ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.3.1. НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС, ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ГАРСАН СӨРӨГ ҮР ДАГАВРЫГ АРИЛГАХ, УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛЭХ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.3.2. ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ ОЛСОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫГ ГЭМТ ХЭРГИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАНААС ҮЛ ХАМААРАН ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.3.3. ОФФШОР БҮС, ГАДААД УЛСААС ШИЛЖҮҮЛЭН АВСАН ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ, ОРЛОГО, АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭХ ЯВЦАД ХУРААСАН ХӨРӨНГИЙГ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛААР ЗАРЦУУЛАХ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.3.4. НУУГДМАЛ ХӨРӨНГИЙГ ИЛРҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ БУЦААХ БОЛОН ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ НӨХЦӨЛ ЖУРАМ, МӨНГӨ УГААХ, ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖИХ ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХОД ЧИГЛЭСЭН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ЗОРИЛТ 6.4. БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.4.1. ОРЛОГООСОО ДАВСАН ЗАРЛАГАТАЙ, ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРЭЭ НОТОЛЖ ЧАДААГҮЙ АЛБАН ТУШААЛТНЫГ НИЙТИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛӨХ, ЭГҮҮЛЭН ТАТАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.4.2. АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ ҮГСЭН ТОХИРОЛЦОЖ, ХУУЛЬ БУСААР ДАВУУ БАЙДАЛ ОЛЖ АВСАН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЗОХИЦУУЛАЛТЫГ БИЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.4.3. УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ҮЙЛДСЭН, ЭСХҮЛ ОЛОН ХОЛБОГДОГЧТОЙ АВЛИГЫН ХЭРГИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭР АНХАН ШАТНЫ ЖУРМААР ШИЙДВЭРЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХУУЛЬД ТУСГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.4.4. ШҮГЭЛ ҮЛЭЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ ЗАМААР ШҮГЭЛ ҮЛЭЭХ СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.4.5. ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ХЭРГИЙГ ХААСАН, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН АЛИВАА ШИЙДВЭРИЙГ ЦАХИМ САНД БАЙРШУУЛАХ ЗАМААР ШИЙДВЭРИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БИЙ БОЛГОХ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.4.6. АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ ОНОГДУУЛСАН ХОРИХ ЯЛЫН ГУРАВНЫ ХОЁР ХУВИЙГ БИЕЭР ЭДЛЭЭГҮЙ ЯЛТНЫГ ХУГАЦААНААС ӨМНӨ СУЛЛАХГҮЙ БАЙХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХУУЛЬД ТУСГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.4.7. АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ ЯЛ ШИЙТГЭГДСЭН ЭТГЭЭДИЙГ НИЙТИЙН АЛБА, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛД СОНГОХ, ТОМИЛОХЫГ ХОРИГЛОХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БИЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.4.8. АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ, НАНБХАСЗАСЗУСТХ-ИЙГ ЗӨРЧСӨН ТОХИОЛДОЛД ТУХАЙН ЗӨРЧИЛД ХОЛБОГДОХ ХАРИУЦЛАГЫГ ШҮҮГЧ ОНОГДУУЛАХ ПРОЦЕССЫГ ТОДОРХОЙ БОЛГОЖ ХУУЛЬЧИЛАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.4.9. ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БОЛГОХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛНА. КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД АШИГ ХҮРТЭГЧ ЭЗНИЙГ ИЛ ТОД БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР НЭМЭЛТ ОРУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.4.10. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ БОЛОН САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛЭЭ, ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ БОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.4.11. ҮНДЭСНИЙ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ТОДОРХОЙЛСОН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ СУУРЬ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАХ АРГАЧЛАЛ, ГАРЫН АВЛАГА БОЛОВСРУУЛАХ, ХУУЛЬЧ ХУУЛЬ САХИУЛАГЧ НАР ХУУЛИЙГ НЭГ МӨР ОЙЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ НӨХЦӨЛ БОЛОЛЦООГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.4.12. ТУСГАЙ СУБЪЕКТИЙН ҮЙЛДСЭН АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАХ ЧИГ ҮҮРГИЙГ ДАНГААР ХАРИУЦСАН НЭГЖИЙГ ТОДОРХОЙ ТООНЫ МӨРДӨГЧТЭЙГЭЭР БИЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.4.13. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ, ТЭДГЭЭРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД АЛИВАА НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ, ЗАР СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ ЯВУУЛАХ;
ҮЙЛ АЖИЛЛАГАА 6.4.14. ТӨРИЙН БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГА, ТӨК АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭХ МЕХАНИЗМЫГ САЙЖРУУЛНА.
ЗОРИЛГО 7. ТӨСӨВ, САНХҮҮ, АУДИТЫН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАН, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААН ДАХЬ АВЛИГЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА.
ЗОРИЛТ 7.1. ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙГ УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТТЭЙ УЯЛДУУЛЖ, ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ, НЭЭЛТТЭЙ, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАЖ, ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.1.1. ТӨСВИЙН ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГТ ӨРИЙН БҮТЦИЙН МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ТУСГАЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛӨЛ ТӨСӨВТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТОДОРХОЙ БОЛГОН ТООЦООЛЛЫН ТООН МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙН ЗАРЧМААР НИЙТЭЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.1.2. ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН МЭДЭЭЛЛИЙГ ТӨСӨВ ЗАХИРАГЧДААР НИЙТЛЭХЭЭС ГАДНА ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН ЗОРИУЛАЛТЫН АНГИЛЛААР ТООЦОН ТУСГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.1.3. ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ БАТЛАХЫГ БҮХ ШАТАНД ХОРИГЛОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.1.4. ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, ИРГЭД, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН ОРОЛЦУУЛАХ БОЛОМЖИЙГ ХАНГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.1.5. ТӨСВИЙН ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ ТӨСВИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТААМАГЛАЛ, ТӨСВИЙН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮНГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ БАГТААЖ, НИЙТЭД ИЛ ТОД БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.1.6. ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЭРЭМБИЙГ ТОГТООХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДЭД БҮТЭЦ, УУЛ УУРХАЙ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ ТӨЛӨВЛӨХДӨӨ ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, ЗАРДЛЫН ТООЦООЛОЛД СУУРИЛЖ БАТЛАН ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.1.7. ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭН БАТЛАХ ҮЕД ТӨСӨВ ЗАХИРАГЧДЫН ХҮРЭХ ҮР ДҮНГИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН БИЕЛЭЛТИЙГ ҮНЭЛЖ, ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.1.8. ТӨСӨВТ БУС ЗАРДЛЫГ ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХӨРӨНГӨӨС ТАТАХ, ТӨЛҮҮЛЭХ, ӨР БАРАГДУУЛАХ ЗЭРГЭЭР ТӨСВӨӨС ГАДУУРХ ЗАРДАЛ ГАРГАХЫГ ХОРИГЛОХ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.1.9. ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ТӨСӨВЛӨЛТИЙН АРГЫГ ХЭРЭГЛЭХЭЭС ГАДНА ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН, ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ, АККРУЭЛ СУУРЬТ ТӨСӨВЛӨЛТИЙН АРГУУДЫГ ХЭРЭГЛЭЖ ХЭВШИНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.1.10. ТӨСӨВЛӨЛТ, ТАЙЛАГНАЛЫН КОДЧИЛОЛ, АНГИЛЛЫГ НЭГТГЭН ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН ТӨСВИЙГ ХЯНАХ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЖ, ТӨСВИЙН АНГИЛАЛ, ЗОРИУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН ЗҮЙЛ ТУС БҮРЭЭР БЛОКЧЕЙН КОДЧИЛОЛ БИЙ БОЛГОЖ, ТӨСӨВТ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ӨӨР НЭРШИЛ, ЗОРИУЛАЛТ, АНГИЛЛААР ДАВТАГДАХ, ДАВХАРДУУЛЖ ТӨСӨВЛӨХ БАЙДЛЫГ ТАСЛАН ЗОГСООНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.1.11. ГҮЙЛГЭЭНД БЭЛЭН БУС ТӨЛБӨР ТООЦООНЫ ЭЗЛЭХ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТӨСВИЙН ОРЛОГЫН СУУРИЙГ ӨРГӨЖҮҮЛЖ, ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙН ЭЗЛЭХ ХЭМЖЭЭГ БАГАСГАХ БОДЛОГЫН АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.1.12. ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ДАХЬ ТӨСВИЙН ТУСГАЙ ШААРДЛАГЫГ МӨРДӨХ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.1.13. ТӨСӨВ ЗАХИРАГЧИЙН АЛБАН ТУШААЛД НЭР ДЭВШИГЧДИЙГ ТУХАЙН АЛБАН ТУШААЛД НЭР ДЭВШҮҮЛЭХДЭЭ БОДЛОГО, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ӨРСӨЛДҮҮЛЭХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛЖ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЯВУУЛЖ, ЕРӨНХИЙЛӨН БОЛОН ТӨВЛӨРҮҮЛЭН ЗАХИРАГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ ХЭВШИНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.1.14. ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТТЭЙ НИЙЦЭЖ БАЙГАА ЭСЭХЭД ТӨРИЙН АУДИТЫН ДҮГНЭЛТ ГАРГАНА.
ЗОРИЛТ 7.2. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ, ТӨЛӨВЛӨЛТ, АШИГЛАЛТ, ЗАРЦУУЛАЛТ, ДУУДЛАГА ХУДАЛДААГ НЭЭЛТТЭЙ, БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ, ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.2.1. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ, УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ БИЙ БОЛГОЖ ХӨРӨНГИЙН ХӨДӨЛГӨӨН, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ НЭГТГЭЖ ХЯНАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.2.2. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГИЙН ТООЛЛОГО, ТҮРЭЭСИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХУДАЛДАН АВАЛТЫН НЭГДСЭН БҮРТГЭЛИЙГ БОЛОВСРОНГУЙ, НЭЭЛТТЭЙ БОЛГОХ, ДУУДЛАГА ХУДАЛДААГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ ОЛОН НИЙТИЙН БОДИТ ОРОЛЦОО, ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.2.3. ТӨРИЙН ӨМЧИЙН БИЕТ БУС, ХӨДЛӨХ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ДАХИН ҮНЭЛГЭЭГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ ГҮЙЦЭТГЭЖ, ДАНСНААС ХАССАН ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭГ БОДИТОЙ БОЛГОЖ, ХӨРӨНГИЙГ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛАХ, НӨХЦӨЛ БОЛОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ САЙЖРУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.2.4. ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ДҮРЭМ ЖУРМЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭН, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ САЙЖРУУЛНА.
ЗОРИЛТ 7.3. ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР, ТУСЛАМЖ, ТУСГАЙ САНГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ШИНЭЧИЛЭНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.3.1. ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН УДИРДЛАГА, ХЯНАЛТЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, ГАДААДЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖ, ТУСГАЙ САНГИЙН ХӨРӨНГӨӨР ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХӨХ АСУУДЛЫГ ТАСЛАН ЗОГСООНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.3.2. ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН САНХҮҮЖИЛТ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ЗАРЦУУЛАЛТЫГ ИЛ ТОД, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТТАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БОЛГОЖ, ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.3.3. ГАДААДЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ ТӨСЛҮҮДИЙН НЭГДСЭН ТӨЛӨВЛӨЛТ, БҮРТГЭЛ, ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГИЙН ТАЛААРХИ ТАЙЛАНГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.3.4. ГАДААДЫН ЗЭЭЛ ТУСЛАМЖИЙН БҮРТГЭЛИЙГ ТӨРИЙН САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН СИСТЕМТ НЭГТГЭЖ, УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТЭЙ УЯЛДУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.3.5. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ХОЛБОГДОХ ЯАМ, АГЕНТЛАГ, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭРХ ХЭМЖЭЭ, ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.3.6. ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА, ХУРИМТЛАЛ, УДИРДЛАГА, ЗАРЦУУЛАЛТЫГ ҮНЭЛЖ ДҮГНЭХ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ БИЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.3.7. ТУСГАЙ САНГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН УЛСЫН САНГИЙН УДИРДЛАГЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЖ, ШИЛЭН БОЛГОХ, ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОДОРХОЙ ХУГАЦААНД ДАВТАМЖТАЙ ХИЙЖ, АУДИТЫН ҮР ДҮНГЭЭР НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛНА.
ЗОРИЛТ 7.4. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГАД ҮНДЭСЛЭН ТӨЛӨВЛӨХ, ХЯНАЛТ ТАВИХ, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.4.1. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.4.2. ЕРӨНХИЙ ГЭРЭЭГЭЭР ХУДАЛДАН АВАХ БАРААНЫ НЭР ТӨРЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШУУД ХУДАЛДАН АВАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ, АРГАЧЛАЛ, ШАЛГУУРЫГ ТОДОРХОЙ БОЛГОЖ МӨРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.4.3. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ҮЕ ШАТТАЙГААР ЦАХИМ ХЭЛБЭРТ БҮРЭН ШИЛЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.4.4. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖЛЫГ УЛСЫН ДУНД БОЛОН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ТӨЛӨВЛӨЛТТЭЙ УЯЛДУУЛАН ТӨЛӨВЛӨЖ, ИЛ ТОД БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.4.5. ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД БАЙХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ТУСГАХ, ЗӨРЧИЛ ТОГТООГДСОН ТОХИОЛДОЛД ГЭРЭЭГ ЦУЦАЛЖ, УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖ, ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.4.6. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС БАЙГУУЛСАН БҮХ ТӨРЛИЙН ГЭРЭЭ, ГЭРЭЭЛЭГЧИЙГ МАГАДЛАН БАТАЛГААЖУУЛЖ (ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНЭЛГЭЭ), МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БОЛГОНО.
ЗОРИЛТ 7.5. ТӨРИЙН АУДИТ, ДОТООД АУДИТЫН ТОГТОЛЦООНЫ ХАРААТ БУС, ИЛ ТОД, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.5.1. АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ АСУУДАЛД САНХҮҮ, ТӨСВИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН АУДИТЫГ ИРГЭНИЙ НЭХЭМЖЛЭГЧЭЭР ТОГТООХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХУУЛЬЧИЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.5.2. ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙН ЖИЛИЙН СЭДВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, АУДИТЫН ҮР ДҮНГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД МЭДЭЭЛЖ, ЭРГЭХ ХОЛБОО ТОГТООХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.5.3. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ТӨРИЙН АУДИТЫН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.5.4. АУДИТЫН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ТӨРИЙН АУДИТАД ТАТАН ОРОЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛ ТОД БОЛГОЖ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 7.5.5. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ДОТООД АУДИТЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ЗОРИЛГО 8. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЗАСАГЛАЛЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭН, ИЛ ТОД, ҮР АШИГТАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 8.1. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГЫН ТОМИЛГООГ ИЛ ТОД БОЛГОЖ, ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ КОМПАНИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.1.1. ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫН СТАНДАРТЫГ НЭЭЛТТЭЙ КОМПАНИД МӨРДӨГДӨЖ БУЙ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРГЭНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.1.2. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГЫГ СОНГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛЖ, ИЛ ТОД, ШУДАРГА, НЭЭЛТТЭЙ, ХӨНДЛӨНГИЙН ОРОЛЦООГҮЙГЭЭР ӨРСӨЛДӨХ БОЛОМЖИЙГ ХАНГАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.1.3. КОМПАНИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАНТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ, КОНТРАКТАД ХҮРЭХ ҮР ДҮНГ НАРИЙВЧЛАН ЗААЖ, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ШАЛГУУРЫГ ХЭМЖИГДЭХҮЙЦ БАЙДЛААР ТОГТООЖ, ХЯНАЛТ ТАВИХ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ, ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ НӨХЦЛИЙГ БАТАЛГААЖУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.1.4. КОМПАНИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ УРАМШУУЛАЛ, ТЭТГЭМЖ, ДЭМЖЛЭГ ИЛ ТОД БАЙХ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.1.5. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАН МӨРДҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 8.2. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫГ ЗАВШИХ, ҮРЭГДҮҮЛЭХ, МӨНГӨ УГААХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛЖ, ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.2.1. ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД КОМПЛАЕНСЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.2.2. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХӨРӨНГИЙГ ҮНДСЭН ЗОРИЛГОД НИЙЦЭЭГҮЙ УЛС ТӨРИЙН ШИНЖТЭЙ ШИЙДВЭР, НИЙГМИЙН ХАЛАМЖ, ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ ЗЭРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНХҮҮЖИЛТЭД ЗАРЦУУЛАХЫГ ТАСЛАН ЗОГСООНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.2.3. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БАТАЛГААЖСАН САНХҮҮГИЙН, ГҮЙЦЭТГЭЛИЙН, НИЙЦЛИЙН АУДИТЫН ТАЙЛАНГ ОЛОН НИЙТЭД, ИЛ ТОД БАЙХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.2.4. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ, ТЭДГЭЭРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД АЛИВАА НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ, ЗАР СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БОЛГОНО.
ЗОРИЛТ 8.3. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ХОЛБОГДОХ ТООЦОО, СУДАЛГАА, ҮР АШГИЙН ТООЦООНД ҮНДЭСЛЭН ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ, БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШАЛГУУР, ШААРДЛАГА, ЖУРМЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.3.1. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИ, ТҮҮНИЙ ОХИН КОМПАНИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХЭД МӨНГӨН УРСГАЛ, ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХ ТАТВАР БОЛОН СУДАЛГАА, ДҮН ШИНЖИЛГЭЭНД ТУЛГУУРЛАДАГ БАЙНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.3.2. АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮД ХАРААТ БУС АУДИТЫН ШАЛГАЛТ ХИЙЖ, ҮНДЭСЛЭЛ, ШАЛТГААНЫГ ТОГТООЖ, ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 8.4. БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ОРЛОГО, ҮР ӨГӨӨЖИЙГ ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ ИРГЭДЭД ТЭГШ, ШУДАРГА ХҮРТЭЭНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.4.1. БАЯЛГИЙН САНГИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЖ, САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ, ЗАРЦУУЛАЛТ, ҮР ӨГӨӨЖ, ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.4.2. БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ОРЛОГООС БҮРДСЭН САНГУУДЫН ХУРИМТЛАЛ, ЗАРЦУУЛАЛТАД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ҮР АШИГ, ҮР НӨЛӨӨГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД БОЛГОЖ, НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.4.3. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН НОГДОЛ АШГИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙГ БАТАЛЖ, МӨРДӨНӨ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8.4.4. ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ.
ЗОРИЛГО 9. СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН ЦОГЦ БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛНА.
ЗОРИЛТ 9.1. СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ, СУДАЛГААНД СУУРИЛСАН БАЙДЛААР ТӨЛӨВЛӨН ХЭРЭГЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.1.1. АВЛИГЫН ЭСРЭГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ҮР НӨЛӨӨНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.1.2. АВЛИГЫН ЭСРЭГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН, ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙГ БОЛОВСРУУЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭВТРҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.1.3. АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, ҮЗЭЛ БОДОЛ, ҮНЭТ ЗҮЙЛС, СОЁЛД ТУЛГУУРЛАН СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ҮР НӨЛӨӨГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.1.4. АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА, ХОЛБООНЫ ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИ, ЦАХИМ ПЛАТФОРМЫГ СУДАЛЖ, НЭВТРҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.1.5. АВЛИГЫН ЭСРЭГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ, АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ, ХОР ХӨНӨӨЛИЙГ СУДЛАХ, ЭРСДЭЛ ТОДОРХОЙЛОХ, ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫГ ИРГЭНИЙ НИЙГЭМ, ХУВИЙН ХЭВШЛЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЖ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.1.6. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД НИЙТЭЛСЭН МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭГЧИЙГ ТАНЬЖ МЭДЭХ ЧАДАВХИ БЭХЖҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 9.2. ОЛОН НИЙТИЙГ АВЛИГААС АНГИД БАЙЛГАХ, НИЙГМИЙН ЁС СУРТАХУУНЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР ҮНДЭСНИЙ КОНТЕНТИЙГ БҮТЭЭЖ, ТҮГЭЭНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.2.1. ҮНДЭСНИЙ КОНТЕНТИЙГ БҮТЭЭЖ, АВЛИГЫГ ҮЛ ТЭВЧИХ ҮЗЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.2.2. АВЛИГЫГ ҮЛ ТЭВЧИХ ҮЗЛИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД СОЁЛ, УРЛАГ, СПОРТ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЖ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ СУВГИЙГ ХӨГЖҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 9.3. ЁС СУРТАХУУН, ХҮМҮҮЖЛИЙН АЖЛЫН ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН АГУУЛГА, ХӨТӨЛБӨРИЙГ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГАД ТУЛГУУРЛАН ШИНЭЧЛЭЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ ХЭВШҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.3.1. БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН АГУУЛГА, ХӨТӨЛБӨРТ АВЛИГЫГ ҮЛ ТЭВЧИХ, ЁС СУРТАХУУНЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ АГУУЛГА СЭДВИЙГ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА, ҮНДЭСНИЙ ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛЭН ТУСГАЖ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.3.2. ЭРСДЭЛД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ГАРЫН АВЛАГА БОЛОВСРУУЛАХ, АВЛИГЫГ ҮЛ ТЭВЧИХ ХАНДЛАГЫГ БИЙ БОЛГОХОД ЧИГЛЭСЭН СУРГАЛТЫГ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЦАХИМ СҮЛЖЭЭГ АШИГЛАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.3.3. АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОРОЛЦОО, ХАМТЫН АЖИЛЛАГААГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 9.4. ХҮҮХДИЙН ШУДАРГА БАЙДАЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМААР ЁС ЗҮЙН ТӨЛӨВШЛИЙГ ДЭМЖИНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.4.1. ХҮҮХДИЙН ШУДАРГА БАЙДЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ЁС ЗҮЙ, ЁС СУРТАХУУНЫ ЗӨВ ТӨЛӨВШИЛ ОЛГОХОД ЧИГЛЭСЭН СУРГАЛТ-НӨЛӨӨЛЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ НАСНЫ АНГИЛАЛ, ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГАД НИЙЦСЭН БАЙДЛААР СУДАЛГААНД ТУЛГУУРЛАН БОЛОВСРУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.4.2. ХҮҮХДЭД ҮЛ ТОХИРОХ КОНТЕНТИЙН ХЯЗГААРЛАЛТЫН ТҮВШИНД СТАНДАРТ ТОГТООХ, ХОЛБОГДОХ ЗОХИЦУУЛАЛТЫГ БИЙ БОЛГОЖ, КОНТЕНТИЙГ ШҮҮЛТҮҮРТЭЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.4.3. ХҮҮХДИЙН ШУДАРГА БАЙДАЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ БУУРУУЛАХ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.4.4. БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА БОЛОН ГЭР БҮЛЭЭР ДАМЖУУЛАН АВЛИГЫГ ҮЛ ТЭВЧИХ, ШУДАРГА ИРГЭНИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ЗОРИЛГООР ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХЭВШИНЭ.
ЗОРИЛТ 9.5. ТӨРИЙН АЛБАНД ЁС ЗҮЙН ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВАХ СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.5.1. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЁС ЗҮЙ, АВЛИГЫН ЭСРЭГ ПРАКТИК ЗӨВЛӨМЖ, СУРГАЛТААР ҮЕ ШАТТАЙ ХАНГАХ, ЁС ЗҮЙ, МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.5.2. ШҮГЭЛ ҮЛЭЭХИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ СУВАГ, ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭЛБЭР, АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААР ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧИЛНА.
ЗОРИЛТ 9.6. АВЛИГЫН ЭРСДЭЛТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА, САЛБАРЫН ОНЦЛОГ, НӨХЦӨЛ БАЙДАЛД ЧИГЛЭГДСЭН СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦОГЦ БАЙДЛААР ТӨЛӨВЛӨН ХЭРЭГЖҮҮЛЖ, ҮР ДҮНГ ТООЦОЖ ХЭВШИНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 9.6.1. СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН СҮЛЖЭЭ ҮҮСГЭН, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖЛЫН ҮР НӨЛӨӨГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ЗОРИЛГО 10. ГАМШГААС ХАМГААЛАХ, ОНЦ БАЙДЛЫН ҮЕИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 10.1. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАД АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ИЛ ТОД БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ДОТООД ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТУСГАЙЛСАН ХӨТӨЛБӨР, БОДЛОГО, ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 10.1.1. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ХАРЬЯА ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТӨСӨВ, САНХҮҮ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ИЛ ТОД БОЛГОЖ, ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 10.1.2. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАД ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 10.2. ГАМШГААС ХАМГААЛАХ БОЛОН ОНЦ БАЙДЛЫН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ, ХАНДИВ, ТУСЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙГ БОЛОВСРУУЛЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН МӨРӨӨР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 10.2.1. ГАМШГААС ХАМГААЛАХ БОЛОН ОНЦ БАЙДЛЫН ҮЕД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД, НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 10.2.2. СТРАТЕГИЙН НӨӨЦ, БАТЛАН ХАМГААЛАХ МАТЕРИАЛЛАГ НӨӨЦӨӨС БУСАД НӨӨЦИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ЗАРЦУУЛАЛТЫГ НУУЦААС ГАРГАХ, ИЛ ТОД БОЛГОХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 10.2.3. ГАМШГААС ХАМГААЛАХ БОЛОН ОНЦ БАЙДЛЫН ҮЕИЙН ХАНДИВ ТУСЛАМЖИЙГ БҮРТГЭХ, ЗАРЦУУЛАЛТЫГ ИЛ ТОД БОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ЦАХИМ СИСТЕМ НЭВТРҮҮЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 10.2.4. МӨНГӨН ХАНДИВЫГ ТӨРИЙН САНГИЙН ДАНСАНД ТӨВЛӨРҮҮЛЖ, ЗАРЦУУЛАЛТЫГ ТУХАЙ БҮР ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД ТАЙЛАГНАНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 10.2.5. ГАМШГААС ХАМГААЛАХ БОЛОН ОНЦ БАЙДЛЫН ҮЕД УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ТӨЛӨӨЛЛИЙГ АЖИЛЛУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 10.2.6. ГАМШГААС ХАМГААЛАХ БОЛОН ОНЦ БАЙДЛЫН ҮЕД ТУСГАЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН АВЛИГЫН ЭРСДЭЛИЙГ ТОДОРХОЙЛЖ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛНЭ.
ЗОРИЛТ 10.3. ИРЭЭДҮЙД ТУЛГАРЧ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮЕИЙН АВЛИГЫН ЭРСДЭЛИЙГ ТООЦООЛОН, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ УЧИРЧ БОЛОХ ХОР ХОХИРЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 10.3.1. ИРЭЭДҮЙД ТУЛГАРЧ БОЛЗОШГҮЙ АВЛИГЫН ЭРСДЭЛ БҮХИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛЫГ БОЛОВСРУУЛЖ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 10.3.2. ХҮНИЙ НӨӨЦИЙН ДУТАГДАЛТАЙ, ИРЭЭДҮЙД ДУТАГДАЛД ОРЖ БОЛЗОШГҮЙ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙГ СУДАЛЖ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛНА.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 10.3.3. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ НЭВТРҮҮЛЭХ БАЙДЛААР АВЛИГЫН ЭРСДЭЛИЙГ ТОДОРХОЙЛДОГ БОЛНО.

Төслийн хэрэглэгчид

 . Авилгатай тэмцэх газар

. Авилгатай тэмцэх газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх