10.2. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:
10.2.1. энэ хуулийн 3.1.1-3.1.3, 3.2, 7.1-д заасан байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан нь шилэн дансны мэдээллийг энэ хуульд заасан хугацаанд цахим хуудас буюу мэдээллийн самбартаа мэдээлээгүй ажлын 3 хоног өнгөрсөн бол сануулах, ажлын 5 хоног өнгөрсөн бол үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 30 хүртэл хувь бууруулах, ажлын 10 хоног өнгөрсөн бол ажлаас халах, огцруулах;
10.2.2. энэ хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан хуулийн этгээд нь шилэн дансны мэдээллийг энэ хуульд заасан хугацаанд цахим хуудас буюу мэдээллийн самбартаа мэдээлээгүй ажлын 3 хоног өнгөрсөн бол сануулах, ажлын 5 хоног өнгөрсөн бол гэрээний үнийн дүнг 10 хувь бууруулах, ажлын 10 хоног өнгөрсөн бол гэрээг цуцлах;
10.2.3. энэ хуулийн 3.1.1-3.1.3, 3.2, 7.1-д заасан байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтаны шилэн дансны мэдээллийн агуулга, цахим хуудас буюу мэдээллийн самбар нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй ажлын 24 цаг өнгөрсөн бол сануулах, ажлын 3 хоног өнгөрсөн бол үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 30 хүртэл хувь бууруулах;
10.2.4. энэ хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан хуулийн этгээдийн шилэн дансны мэдээллийн агуулга, цахим хуудас буюу мэдээллийн самбар нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй ажлын 3 хоног өнгөрсөн бол сануулах, ажлын 5 хоног өнгөрсөн бол гэрээний үнийн дүнг 10 бууруулах;
10.2.5. энэ хуулийн 3.1.1-3.1.3, 3.2, 7.1-д заасан байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтнууд нь засгийн газрын бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгслүүд, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс,төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр, тушаал, тогтоолыг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан хугацаанд мэдээлээгүй 3 хоног өнгөрсөн бол сануулах, ажлын 5 хоног өнгөрсөн бол үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 30 хүртэл хувь бууруулах, худал мэдээлсэн, засварласан, нуун дарагдуулсан бол ажлаас халах, огцруулах;
10.2.6. Энэ хуулийн 7.1-т заасан этгээд нь худал мэдээлэл гаргасан бол ажлаас халах.
10.2.8.
10.3. Энэ хуулийн 3.1.1-3.1.3, 3.2, 7.1 дэх хэсэгт заасан этгээдийн удирдах албан тушаалтанд түүнийг томилох эрх бүхий этгээд, энэ хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан этгээдэд түүнтэй гэрээ байгуулсан эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээлгэнэ.