Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 3-р сарын 25 өдөр
Улаанбаатар хот
ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4 дэх хэсгийг дор дурсанаар өөрчилсүгэй.
1/ 6 дугаар зүйлийн 6.4.4 дэх хэсэг:
“6.4.4.нэг сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг;”
2 дугаар зүйл.. Шилэн дансны тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан хэсэг нэмсүгэй:
10.2. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:
10.2.1. энэ хуулийн 3.1.1-3.1.3, 3.2, 7.1-д заасан байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан нь шилэн дансны мэдээллийг энэ хуульд заасан хугацаанд цахим хуудас буюу мэдээллийн самбартаа мэдээлээгүй ажлын 3 хоног өнгөрсөн бол сануулах, ажлын 5 хоног өнгөрсөн бол үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 30 хүртэл хувь бууруулах, ажлын 10 хоног өнгөрсөн бол ажлаас халах, огцруулах;
10.2.2. энэ хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан хуулийн этгээд нь шилэн дансны мэдээллийг энэ хуульд заасан хугацаанд цахим хуудас буюу мэдээллийн самбартаа мэдээлээгүй ажлын 3 хоног өнгөрсөн бол сануулах, ажлын 5 хоног өнгөрсөн бол гэрээний үнийн дүнг 10 хувь бууруулах, ажлын 10 хоног өнгөрсөн бол гэрээг цуцлах;
10.2.3. энэ хуулийн 3.1.1-3.1.3, 3.2, 7.1-д заасан байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтаны шилэн дансны мэдээллийн агуулга, цахим хуудас буюу мэдээллийн самбар нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй ажлын 24 цаг өнгөрсөн бол сануулах, ажлын 3 хоног өнгөрсөн бол үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 30 хүртэл хувь бууруулах;
10.2.4. энэ хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан хуулийн этгээдийн шилэн дансны мэдээллийн агуулга, цахим хуудас буюу мэдээллийн самбар нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй ажлын 3 хоног өнгөрсөн бол сануулах, ажлын 5 хоног өнгөрсөн бол гэрээний үнийн дүнг 10 бууруулах;
10.2.5. энэ хуулийн 3.1.1-3.1.3, 3.2, 7.1-д заасан байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтнууд нь засгийн газрын бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгслүүд, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс,төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр, тушаал, тогтоолыг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан хугацаанд мэдээлээгүй 3 хоног өнгөрсөн бол сануулах, ажлын 5 хоног өнгөрсөн бол үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 30 хүртэл хувь бууруулах, худал мэдээлсэн, засварласан, нуун дарагдуулсан бол ажлаас халах, огцруулах;
10.2.6. Энэ хуулийн 7.1-т заасан этгээд нь худал мэдээлэл гаргасан бол ажлаас халах.
10.3. Энэ хуулийн 3.1.1-3.1.3, 3.2, 7.1 дэх хэсэгт заасан этгээдийн удирдах албан тушаалтанд түүнийг томилох эрх бүхий этгээд, энэ хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан этгээдэд түүнтэй гэрээ байгуулсан эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээлгэнэ.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2021 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх