1 ДУГААР ЗҮЙЛ.ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ХЭСЭГ НЭМСҮГЭЙ:
1/10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг:
“10.3.Энэ хуулийн 10.1, 10.2-т зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглоно.”
2/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:
“14.3.Энэ хуулийн 14.1.3-т заасан зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийн оноог Монголбанкнаас баталсан аргачлалын дагуу тогтооно.
2 ДУГААР ЗҮЙЛ.ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 10.2 ДАХЬ ХЭСГИЙГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
“10.2.Зээлийн мэдээллийг зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглана.”
3 ДУГААР ЗҮЙЛ.ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 11 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 11.1 ДЭХ ХЭСГИЙГ “ЗУРГААН” ГЭСНИЙГ “ЗУРГАА ХҮРТЭЛХ” ГЭЖ ӨӨРЧИЛСҮГЭЙ.