Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 3-р сарын 21 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 32 ДУГААР ЗҮЙЛД ДООР ДУРЬДСАН АГУУЛГАТАЙ 32.61 ДЭХ ХЭСЭГ НЭМСҮГЭЙ:
1/32 дугаар зүйлийн 32.61 дэх хэсэг:
“32.61.онлайн болон бусад технологийн дэвшил ашиглах хэлбэрээр оролцсоныг хурлын ирцэд оруулан тооцно.”

2 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 32 ДУГААР ЗҮЙЛИЙН 32.10 ДАХЬ ХЭСГИЙГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
“32.10.Баг хорооны Иргэдийн нийтийн анхдугаар хуралдаанаас хуралдаан даргалагчийг 4 жилийн хугацаагаар сонгоно. Хуралдаан даргалагч хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах үүрэгтэй ажиллана, хуралдаан даргалагчид баг хорооны даргын цалингийн 50 хувьтай тэнцэх урамшуулал олгоно.”

3 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 51 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 51.2 ДАХЬ ХЭСГИЙГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
“51.2.Иргэдийн Хурлын Зөвлөл нь дараах асуудлаар шийдвэр гаргаж дараагийн хуралд танилцуулж болно.
51.2.1.гамшиг, аюулт үзэгдэл осол тохиолдсон үед авах шуурхай арга хэмжээ;
51.2.2.нийтийн эрүүл мэнд, тээвэр, ундны ус, бэлчээрийн ашиглалт хамгаалалт зэрэг хүн амын тулгамдсан асуудал;
51.2.3.Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас урьдчилан эрх олгосон бусад асуудал;”
51.2.4.энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар бие даан шийдвэр гаргахгүй гэж тус тус нэмсүгэй.”

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 56 ДУГААР ЗҮЙЛИЙН 56.4.1 ДЭХ ЗААЛТЫГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
“56.4.1.хорооны засаг даргад дээд, багийн засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой.”

5 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 32 ДУГААР ЗҮЙЛИЙН 32.6 ДАХЬ ХЭСГИЙН “20 ӨРХ ТУТМААС” ГЭСНИЙ ДАРАА “АЙМГИЙН ТӨВ, 20 МЯНГААС ДЭЭШ ХҮН АМ БҮХИЙ ХОТ, СУУРИН ГАЗРЫН НИЙТИЙН ХУРАЛДААНД 50 ӨРХ ТУТМААС” ГЭЖ НЭМСҮГЭЙ.

6 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 42 ДУГААР ЗҮЙЛИЙГ БҮХЭЛД НЬ ХАССУГАЙ.

7 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 45 ДУГААР ЗҮЙЛИЙН 45.6 ДАХЬ ХЭСГИЙГ ХАССУГАЙ.

8 ДУГААР ЗҮЙЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 81 ДҮГЭЭР ЗҮЙЛД ДООР ДУРЬДСАН АГУУЛГАТАЙ 81.2 ДАХЬ ХЭСЭГ НЭМСҮГЭЙ:
“81.2.Энэ хуулийн 32.10 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”

Төслийн хэрэглэгчид

 . зохицуулагч

Г. ГАНБОЛД

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх