Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 5-р сарын 05 өдөр
Улаанбаатар хот
ХҮМҮҮНЛЭГ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ
төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь ёс зүй, зан суртахууны үнэт зүйлс, зарчмыг өөртөө шингээсэн, хүмүүнлэг, шүдарга, энэрэнгүй, эх оронч, хөдөлмөрч иргэнийг төлөвшүүлэх, нийгмийн ёс суртахууны мэдлэг, үнэт зүйлсийг хүмүүст эзэмшүүлэхэд чиглэсэн боловсролыг дэмжих харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хүмүүнлэг боловсролын зорилго
2.1. Хүмүүнлэг боловсролын зорилго нь хувь хүн биеэ зөв, боловсон, эрүүл авч явах, ёс зүй, зан суртахууны үнэт зүйлсийг өөртөө бүрэн шингээх, хүн хүндээ, гэр бүл, хамт олонд хүнлэг, энэрэнгүй сэтгэлээр хандах, хөдөлмөрт суралцах, байгаль, экологи, нийгэмтэй зүй зохистой харьцах, зохицон амьдрах чадвар олгох, төлөвшүүлэн хөгжүүлэхэд оршино.
3 дугаар зүйл. Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хууль тогтоомж
3.1. 3.1 Хүмүүнлэг боловсролыг дэмжих түхай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3.2. 3.2 Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3.3. 3.3 Монгол Улсын хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн хэм хэмжээ нь энэ хуулиар баталгаажуулсан Хүмүүнлэг боловсролыг дэмжихтэй холбоотой хэм хэмжээг дордуулахыг хориглоно.
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
4 .1. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Монгол улсын иргэн, Монгол улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага, гадаадын аж ахүйн нэгж, байгууллага, Монгол улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.
5. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
5.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.
5.1.1. Хүмүүнлэг боловсрол гэж хүний төлөө чин сэтгэлээсээ хандах энэрэнгүй нинжин сэтгэл, ачлах ёс, шударга, ариусал, нигүүлсэл, хүмүүжил, хүндлэл, халамж, харилцаа, тэвчээр зэрэг хүний бие сэтгэл, зан үйлийн сайн чанаруудыг эзэмшихэд чиглэсэн боловсрол олгох үйл ажиллагааг;
5.1.2. Ёс зүй гэж хүний сайн сайхан үйл, биеэ зөв авч явах түхай сургаалийг;
5.1.3. Ёс суртахуун гэж хүмүүсийн эрхэмлэн баримталбал зохих хэм хэмжээг;
5.1.4. Зан суртахуун гэж хүмүүсийн эрхэмлэн баримталбал зохих хэм хэмжээнүүд нийгмийн амьдралд хэрэгжин биелэгдэж байгаа байдлыг;
6 дугаар зүйл. Хүмүүнлэг боловсролыг дэмжих үндсэн зарчим
6 .1. Хүмүүнлэг боловсролыг дэмжихэд дараах үндсэн зарчмуудыг баримтлана.
6 .1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа аливаа этгээдийн үйл ажиллагаа хүмүүнлэг боловсролыг дэмжихэд чиглэсэн бодлого, үйлдэлтэй байна.
6 .1.2. Хүмүүнлэг боловсролыг төлөвшүүлэх төрийн бодлого, сургалтын агуулга, үйл ажиллагаа, нь шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйгээр хийсэн сүдалгаанд суурилсан байна.
6 .1.3. Хүмүүнлэг боловсролыг төлөвшүүлэх сургалт, үйл ажиллагаа нь үр дүнтэй байна.

ХОЁРДҮГААР БҮЛЭГ
ХҮМҮҮНЛЭГ БОЛОВСРОЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
7 дугаар зүйл. Хүмүүнлэг боловсролын үндсэн чиглэл
7 .1. Хүмүүнлэг боловсрол нь хүний цогц хөгжлийг хангах урт хугацааны суурь боловсрол юм.
7 .2. Хүмүүнлэг боловсролыг иргэдэд насан туршид нь тасралтгүй олгоно.
7 .3. Хүмүүнлэг боловсролыг гэр бүл, сургууль, нийгэмд төлөвшүүлэхийн тулд иргэн, хамт олон, байгууллага бүр нэгдэн ажиллах үүрэгтэй.
8 дугаар зүйл. Хүмүүнлэг боловсролын агуулга
8 .1. Хүмүүнлэг боловсролын сургалт нь хувь хүний унаган терх, зан төлөвийг бага наснаас нь тандан илрүүлж, сайн шинж чанаруудыг нь хөгжүүлэх, хойшид баттай суулгах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
8 .2. Эх орныхоо үнэт зүйлсийг танин мэдэх, соёл, уламжлал, ёс заншлаа хадгалах, үнэт зүйлээ эвлэн авч явах иргэнийг төлөвшүүлэх,
8 .3. Аав, ээж, элгэн садан, хүн хүнээ хайрлах, дээдлэх учир утгыг ёсчлон сахиулах, хүнийг жудагтай, нигүүлсэнгүй, хайр энэрэлтэй, нэр төрөө эрхэмлэдэг, тэсвэр хатуужилтай, харилцааны соёлтой, өөрийн үнэ цэнийг мэдэрч алдахгүй байхыг хичээдэг зан төлөвт сүргах,
8 .4. Биеийн ерөнхий хөгжил болон биеийн чанарууд (хурд, хүч, авхаалж самбаа, үян хатан байдал, тэсвэр, тэвчээр, хөдөлгөөн эвсэл, эв дүй гм) олгох сургалт (цэцэрлэгийн наснаас эхлэн насны ангиллаар),
8 .5. Монгол ахүй, соёл уламжлал, ёс заншлаа сэргээх, хадгалахад чиглэсэн ажил хөдөлмөр (мал аж ахүйн бүтээгдэхүүн боловсруулах, төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гэр барих, тоглоом наадгай хийх, хадлан тэжээл бэлтгэх, мал маллах гэх мэт)-т сургах (цэцэрлэгийн наснаас эхлэн насны ангиллаар).
8 .6. Цэцэрлэгийн нас
8 .6.1. Дотоод сэтгэлийн хүмүүжил (хүүхдээ сонсдог байх, хүүхэд буруугаа мэддэг, тусламж гуйдаг, бусдыг хүндэтгэдэг гм) олгох,
8 .6.2. Сургамжтай үлгэр зүйр цэцэн ҮГ, сургаал уншиж өгөх, үтгыг ярилцах, сайныг даган дууриах эрмэлзлэлтэй болгох,
8 .7. Нэгдүгээр анги
8 .7.1. Ярилцлага болон ном зохиол унших хэлбэрээр хүүхдийг сайн зан үйлд суралцахад нь дасал болгох,
8 .7.2. Ёс зүйн анхны мэдлэг олгох. ардын сургаал, үлгэр, домог, аугаа хүмүүсийн намтрыг сонсгох, утгыг ярилцах.
8 .7.3. Байгальтай зүй зохистой харилцах, байгаль, амьтадын ач тусыг мэдүүлэх,
8 .8. Хоёроос тавдугаар анги
8 .8.1. 8.8.1 Хувь хүмүүсийн үйл хэрэг болон нийгмийн ёс суртахуун, тэвчээр, хүндэтгэл, эелдэг зан, эр зориг, өгөөөмөр зан зэрэгтэй уялдсан өгүүлэл, зохиол сонсгох, ярилцах,
8 .8.2. Хүнийг хүндлэх, дээдлэх, хайрлах, туслах зэрэг ёс суртахуун, эрх зүйн хэм хэмжээг баримтлах хүсэл сэтгэлийг төрүүлэх, өдөр тутмын амьдралдаа баримталдаг болгох,
8 .8.3. Өөрийгөө ойлгуулах, өөрийгөө удирдах чадварыг эзэмшүүлэх,
8 .8.4. Хөдөлмөрийн үнэ цэнийн тухай ойлголт, бусадтай хамтран ажиллах, сайхан сэтгэл, амлалтаа биелүүлэх чанар, бусдыг ойлгох, гэр бүл болон улс нийгэмд хүлээх үүргээ ухамсарлахад сургах.
8 .8.5. өвөг дээдээс уламжлагдан ирсэн ардын тоглоом наадгайгаар дамжуулан хүүхдийн оюун ухааныг тэлэх, соёлын өв, зан заншлын мэдлэг олгох.
8 .9.1. Хүүхдийн ухамсарт хүнийг хүндлэх сэтгэл төрүүлэх, зөв чанарыг бүрэлдүүлэх, хувийн болон гэр бүл, улс нийгэмд хүлээх үүрэг хариуцлагыг ойлгуулах,
8 .9.2. Эх оронч, үнэнч, шүдарга байдал, харилцан туслалцах, хөдөлмөрийг хүндэтгэх зан чанарт сургах,
8 .9.3. Сайн ба мүү зүйл, шударга ёс, зүй бус үйлдэл, аз жаргал, зовлон гунигт нинжин сэтгэл, нэр төр, гутамшиг, амьдралын үтга учрын талаар зөв ойлголпой болох, ээдрээтэй зүйлсийг даван туулах чадвар олгох,
8 .9.4. Үнэнч, хүмүүнлэг, энэрэнгүй, хүний мөс, чанар сайтай, хөдөлмөрч хичээнгүй, арвич хямгач, хамтач, нийгэм хамт олны үйлсэд бие сэтгэлээ зориулж чаддаг, байгаль орчноо дээдлэн хамгаалдаг, эх оронч сэтгэлтэй болох зарчмуудыг амьдралд хэрэглэх чадвартай болгох,
8 .9.5. Хүүхэд бүр соёлын үнэт зүйлтэй харьцах боломжийг бүрдүүлэх,
8 .9.6. Хүүхдийг биеийн хөгжил ба эрүүл мэндийн соёл, хөдөлмөрт сургах, мэргэжлээ сонгох, экологитой харьцах харьцааны соёлд сургах,
8 .9.7. Мэргэжлийн ёс зүй бүюү харилцааны ёс зүйг олгох,
8 .9.8. Иргэний эрх, ардчилал болон парламентийн тогтолцооны давуу тал, үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрх, эрх чөлөөний тухай мэдлэг олгох.
8 .10. Насанд хүрэгчид
8 .10.1. Ёс сүртахүүн-төлөвшлийн боловсролын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, нийгэмд бие даан амьдрах, амьдралын чанарыг дээшлүүлэх арга зүйд сургах,
8 .10.2. Харилцааны соёл эзэмшүүлэх, хувь хүн, нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй харилцах чадвартай болгох,
8 .10.3. Хувь хүн өөрөө өөрийхөө өмнө болон үр хүүхэд, гэр бүл, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах, амьдралаа төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах, авч явах чадварт сургах,
8 .10.4. Иргэний хувийн төлөвшил, ур чадвараа хөгжүүлэн уламжлалт их, бага таван үхаанаас суралцах, амьдралд хэрэглэх чадвартай болох,
9 дүгээр зүйл. Хүмүүнлэг боловсрол олгох хөтөлбөрийн агуулга
9.1. Хүмүүнлэг боловсрол олгох зорилго, зорилтууд,
9.2. Хүмүүнлэг боловсрол олгох болон түүгээр дамжуулан хүмүүст үнэ цэнэ, ёс зүй, ёс суртахууны үндсэн чадвар эзэмшүүлэх, итгэл, хариуцлага, эх оронч үзлийг ухамсарлуулахтай холбоотой арга хэмжээнүүд,
9.3. Хүмүүжлийн чиг үүрэг бүхий нийгмийн институцийг хөгжүүлэх,
9.4. Хүүхдийн хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хамгаалах,
9.5. Гэр бүлийн хүмүүжлийг дэмжих, эцэг эхийн нийгмийн харилцааны сурган хүмүүжүүлэх мэдлэгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
9.6. Гэр бүлд хүүхэд хүмүүжүүлэх, ялангуяа олон хүүхэдтэй болон үрчлэн өсгөж буй тохиолдолд хамгийн оновчтой сурган хүмүүжүүлэх түршлагыг дэлгэрүүлэх,
9.7. Хүмүүнлэг боловсролын сурталчилгаа,
9.8. Хүмүүнлэг боловсролыг нийгэмд төлөвшүүлэхтэй холбогдон гарах зардал, санхүүжилт.
9.9. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, үнэлгээ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
10 дугаар зүйл. Төрийн байгууллагын эрх, үүрэг
10 .1. Засгийн газрын бүрэн эрх
10 .1.1. Засгийн газар нь цэцэрлэг, сургуульд суурилсан хүмүүнлэг боловсрол олгох үйл ажиллагааг дэлгэрүүлж, сурах нөхцлийг бүрдүүлсэн гэр бүл, хамт олон, нийгмийг бүрдүүлэхийн төлөө ажиллах;
10 .1.2. Хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлж, хөгжүүлэхийн тулд хүмүүнлэг боловсрол олгохтой холбоотой системтэй, урт хугацааны бодлогын баримт бичиг (цаашид Хөтөлбөр гэх)-ийг батлах;
10 .1.3. Хүмүүнлэг боловсрол олгох үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, сурталчлах, үйл ажиллагааг үнэлэх үүрэг бүхий Зохицуулах зөвлөл (цаашид Зохицуулах зөвлөл гэх)-ийг байгуулах, үйл ажиллагааны дүрмийг нь батлах,
10 .2. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
10 .2.1. Хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхтэй холбоотой системтэй, урт хугацааны бодлогын баримт бичиг хөтөлбөр гаргах,
10 .2.2. Хүмүүнлэг боловсрол олгох сургалтын төлөвлөгөөг батлах,
10 .2.3. Хүмүүнлэг боловсрол олгох хичээлийн сүрах бичиг, гарын авлага гаргах, хангах,
10 .2.4. Сургалт явуулах багш, сургагч нарыг бэлтгэх, давтан сургах,
10 .2.5. Сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг уламжлалт ёс, зан заншилд үндэслэн орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэй уялдуулан шинэчлэх,
10 .2.6. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр хүмүүнлэг боловсролыг дэмжихэд чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах.
10 .3. Төрийн захиргааны бусад байгууллагын эрх, үүрэг
10 .3.1. Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагууд хүмүүнлэг боловсрол олгох богино хүгацааны хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг хангуулах,
10 .3.2. Насанд хүрэгчдэд хүмүүнлэг боловсрол олгох сургалтыг зохион байгуулах,
10 .3.3. Хүмүүнлэг боловсрол олгох чиг үүрэг бүхий олон нийтийн байгүүллага, холбоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
10 .3.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирсон дэд бүтцийг бий болгох, тэгш хүртээмжийг хангах,
10 .3.5. Зохицуулах зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх,
10 .3.6. Хүмүүнлэг боловсрол олгож бүй арга түршлага солилцох, төгсөгчдөд гэрчилгээ олгох, хүүхдээ сайн хүмүүжүүлсэн гэр бүл, иргэдийг алдаршуулах зорилго бүхий өдөрлөгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд жилд нэг үдаа зохион байгуулах.
10 .4. Зохицуулах зөвлөлийн эрх, үүрэг
10 .4.1. Зохицуулах зөвлөл 21 гишүүнтэй байна.
10 .4.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнд түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчны чиглэлээр мэргэшсэн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
10 .4.3. Зохицүүлах зөвлөлийн даргыг гишүүдээс сонгоно. Зөвлөлийн дарга төрийн албан хаагч бус байна,
10 .5. Зохицүүлах зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл
10 .5.1. Хүмүүнлэг боловсрол сургалтын сурах бичиг, гарын авлагыг шүүн хэлэлцэх, батлах,
10 .5.2. Хүмүүнлэг боловсрол олгох сүргалтын багш, арга зүйч нарыг сонгон шалгаруулах, багшлах эрх олгох,
10 .5.3. Багш, төгсөгч нарт мэргэшлийн гэрчилгээ олгох, гэрчилгээний маягтын загварыг батлах,
10 .5.4. Хүмүүнлэг боловсрол олгох үйл ажиллагаатай холбоотой асуудлаар төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагад зөвлөмж өгөх,
10 .6. Аймаг, нийслэлд хүмүүнлэг боловсрол олгох ажлыг зохицуулах, сурталчлах, үйл ажиллагааг үнэлэх үүрэг бүхий салбар зөвлөл ажиллана. Салбар зөвлөл нь:
10 .6.1. Хүмүүнлэг боловсрол олгох сургалтын агуулга, хөтөлбөрт өөрчлөлт оруулах санал гаргах,
10 .6.2. Хүмүүнлэг боловсрол олгох сургалтын чанарт үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх,
10 .6.3. Хүмүүнлэг боловсрол олгох сургалтад сүралцаж төгссөн тухай гэрчилгээ олгох.
10 .6.4. Зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан түшаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй.
10 .7. Сургалтын байгууллагын эрх, үүрэг
10 .7.1. Сургалтын байгууллагын удирдлага, багш, ажиллагсад нь хүмүүнлэг боловсролд суралцагчдын даган дуурайх манлайлагч байх,
10 .7.2. Сургалтын байгууллага нь хүмүүнлэг боловсрол олгохтой холбоотой материал, техник хэрэгсэлээр хангагдах,
10 .7.3. Эцэг, эх, багш нартай зөвлөлдсөний үндсэн дээр сургуулийн түвшний хүмүүнлэг боловсролын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ,
10 .7.4. Хүмүүжил сайтай гэр бүл, сурагчдыг шалгаруулж алдаршуулах ажлыг зохион байгуулах.
10 .8. Гэр бүлийн үүрэг
10 .8.1. Гэр бүл, хүүхдийн ахуй орчин нь хүний зан төлөвшлийн хөгжлийн анхны шат байх,
10 .8.2. Эцэг, эхчүүд хүүхэддээ сайн үйлийг заах, сайнаар үлгэрлэх, хүүхдээ аз жаргалтай байх нөхцлийг хангах,
10 .8.3. Өрхийн тэргүүн, гэр бүлийн гишүүд Түлгар эхийг энэрэх ёс заншилд сүралцах, сахин мөрдөх,
10 .8.4. Хүүхдийг багаас нь зөв үйл хийхийг эрмэлзэх, мүү зүйлийг жигшин цээрлэх, сайн үйлийг хөгжүүлэн дэлгэрүүлэх, бие, хэл, сэтгэлийн үйлийг шинжих чадварт сургах,
10 .8.5. Хүүхэд бүр ном, зохиол үнших, сонсох, орчин үеийн үндэсний болон дэлхийн уран зохиол, сонгодог урлагтай танилцах нөхцлийг бүрдүүлэх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨСӨВ, САНХҮҮ
11 дүгээр зүйл. Хүмүүнлэг боловсрол олгохтой холбогдсон сүргалтын санхүүжилт
11.1. Хүмүүнлэг боловсрол олгохтой холбогдсон дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
11.1.1. Хүмүүнлэг боловсрол олгох багш, сургагч нарын цалин хөлс, түүнтэй адилтгах бүсад зардал
11.1.2. Багш, сургагч нарыг бэлтгэх, давтан сургахтай холбогдох зардал
11.1.3. Гарын авлага, ном товхимол хэвлүүлэх, үзүүлэн таниулах материал бэлтгэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхтэй холбогдон гарах зардал.
11.1.4. Бусад холбогдох зардал.
11.2. Хүмүүнлэг боловсрол олгох сургалтын дэмжлэг.
11.2.1. Хүмүүнлэг боловсрол олгох сургалтын арга хэмжээнд байгууллага, иргэд сайн дүрын үндсэн дээр хандив, тусламж өгч болно.
11.2.2. Хандив, тусламж авсан боловсролын байгууллага хөрөнгийн талаарх мэдээллийг тухайн аймаг, нийслэлийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлж, зарцуулалтыг тайлагнах үүрэгтэй.
11.2.3. Хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бүс арга хэмжээнд зарцуулахыг хориглоно.

ТАВДҮГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
12. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
12.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
12.2. Энэ хуулийг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Төслийн файлууд

1. Үзэл баримтлал
3. Харъяалах Байнгын хорооны дүгнэлт

Төслийн хэрэглэгчид

Б. БАТ-ЭРДЭНЭ

Б. БАТ-ЭРДЭНЭ

Хуулийн төсөл санаачлагч

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх