Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 10-р сарын 04 өдөр
Ulaanbaatar city
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/ 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэг:
“Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн эрэгтэй, 50 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэрт тогтоолгон авч болно”
2/ 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэг:
“Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны өндөр насны тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 80 хувиар тогтооно”
3/ 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг:
“цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана;”
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2023 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх