1/1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг:
“1.1.Энэ хуулийн зорилт нь экспортод чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх замаар бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, технологи, инновацийг нэвтрүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, нэгтгэх, түүний хилийн цэс, байршлыг тогтоох, удирдлагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлох, чөлөөт бүсэд мөрдөх гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хуулийн этгээдийн бүртгэл, хөдөлмөр эрхлэлтийн болон холбогдох бусад үйл ажиллагааны тусгай дэглэмийн эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”
2/3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь заалт:
“3.1.1.“эдийн засгийн тусгай бүс” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийн зааглан хязгаарлаж, гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хөрөнгө оруулалт болон захиргааны онцгой эрх зүйн дэглэм тогтоосон тусгай бүсийг;
3.1.2.“эдийн засгийн тусгай бүс дэх эрх зүйн дэглэм” гэж тусгай бүсийн нутаг дэвсгэрт хэрэгжих энэ хуульд заасан тусгай зохицуулалтыг;
3/4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг:
“4.1.Эдийн засгийн тусгай бүс байгуулах зорилго нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой орчныг бүрдүүлэх, экспорт руу чиглэсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх, логистик, инновацыг дэмжих, дэвшилтэт технологи, менежментийг нэвтрүүлэх, бүс нутгийн эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, захиргааны үйл ажиллагааг нэг цонхны үйлчилгээгээр хялбаршуулсан журмаар ил тод, шуурхай шийдвэрлэх, хэрэгжүүлэхэд оршино.”
4/6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг:
“6.1.Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, нэгтгэх, чөлөөт бүсийн хилийн цэс, байршлыг тогтоох, өөрчлөх, чөлөөт бүсийн үйл ажиллагааны зорилго, чиглэлийг тогтоох, чөлөөт бүсийн газар нутгийн хэмжээг Засгийн газар шийдвэрлэнэ”.
5/7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3 дахь заалт:
“7.1.2.чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, нэгтгэх, чөлөөт бүсийн байршил, хилийн цэсийг тогтоох, өөрчлөх, чөлөөт бүсийн үйл ажиллагааны төрөл, чиглэлийг тодорхойлох, чөлөөт бүсэд олгох газар нутгийн хэмжээний талаар санал боловсруулах;
7.1.3.чөлөөт бүсийн үйл ажиллагаатай холбоотой төрийн үйлчилгээ, зөвшөөрөл, бүртгэлийг нэг цонхны үйлчилгээгээр зохион байгуулах, шийдвэр гаргах;”
6/7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалт:
“7.1.6.чөлөөт бүсийн хөгжлийн асуудлаар төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах;”
7/7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт:
“7.1.8.чөлөөт бүсийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;”
8/8 дугаар зүйл:
“8 дугаар зүйл.Чөлөөт бүсийн нэгдсэн захиргаа
8.1.Чөлөөт бүс нь төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий нэгдсэн захиргаатай байна.
8.2.Энэ зүйлийн 8.1-д заасан нэгдсэн захиргааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу Засгийн газар байгуулна.”
9/12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг:
“12.1.Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд батлагдсан маягтын дагуу чөлөөт бүсийн нэгдсэн захиргаанд цахимаар бүртгүүлнэ.”
10/14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь заалт:
“14.2.2.чөлөөт бүс доторх бараа бүтээгдэхүүн, хүнсний эрүүл ахуйн чанар, аюулгүй байдал, барилга байгууламжийн чанар, ашиглалтын аюулгүй байдал, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлтэй холбоотой гомдол ирсэн;”
11/18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг:
“18.2.Энэ 18.1-д заасан үйл ажиллагааг нэг цонхны үйлчилгээгээр явуулна.”
12/21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг:
“21.3.Хөрөнгө оруулагчдын зөвлөл нь чөлөөт бүсийн менежмент, бодлого, зохицуулалтын талаар санал, зөвлөмж гарган чөлөөт бүсийн нэгдсэн захиргаанд хүргүүлнэ.”
13/23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг:
“23.3.Чөлөөт бүсэд газар ашиглах гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлж буй хуулийн этгээдийг гэрээ байгуулснаас хойш эхний таван жилийн хугацаанд газрын төлбөрөөс 100 хувь, дараагийн таван жилийн хугацаанд 50 хувиар чөлөөлнө.”
4 дүгээр зүйл. Чөлөөт бүсийн тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн гарчгийн “ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ, ӨӨРЧЛӨХ, ТАТАН БУУЛГАХ” гэснийг “ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС” гэж, 4 дүгээр зүйлийн гарчгийн “Чөлөөт” гэснийг Эдийн засгийн тусгай” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын “чөлөөт бүс байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, байгууллага итгэл үнэмшилтэй ажиллах таатай орчин, нөхцөл бий болгох” гэснийг “хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой үйл ажиллагаа эрхлэх таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх” гэж, 6 дугаар зүйлийн “6.3, 6.4, 6.5” гэснийг “6.4, 6.5, 6.6” гэж, 6.5 дахь хэсгийн “6.4-т” гэснийг “6.5-д” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтын “үйл ажиллагааг” гэснийг “үйл ажиллагааны хэрэгжилтийг” гэж, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн “3.0” гэснийг “5.0” гэж, 12 дугаар зүйлийн “12.1” гэснийг “12.2” гэж, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн “захирагчийн ажлын алба” гэснийг “нэгдсэн захиргаа” гэж, мөн хэсгийн “чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд улирал бүр хүргүүлнэ.” гэснийг “мэдээллийн санд бүртгэл үүссэн өдөр нь бүртгүүлнэ.” гэж, 12.4 дэх хэсгийн “захирагчийн ажлын албанд” гэснийг “нэгдсэн захиргаанд” гэж, мөн хэсгийн “болох бөгөөд чөлөөт бүсэд гэрээгээр хамтран ажиллах хуулийн этгээд энэ хуульд заасны дагуу бүртгүүлж, чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ авна.” гэснийг “хамтран ажиллаж буй хуулийн этгээдийн мэдээллийг энэ зүйлийн 12.1-д заасны дагуу бүртгүүлнэ.” гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн “холбогдох” гэснийг “тухайлсан” гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн “Дараах” гэснийг “Чөлөөт бүсэд дараах” гэж, 14.2.1 дэх заалтын “цээртэй холбоотой зайлшгүй шалгах шаардлага гарсан” гэснийг “хяналт, шалгалтад хамаарах бүтээгдэхүүн, түүхий эд, тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор хуульд заасан шалгах шаардлага үүссэн” гэж, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсгийн “захирагчийн ажлын алба” гэснийг “нэгдсэн захиргаа” гэж, 19 дүгээр зүйлийн “19.1.3, 19.1.4” гэснийг “19.1.4, 19.1.5” гэж, 20 дугаар зүйлийн гарчгийн “захирагчаас” гэснийг “нэгдсэн захиргаанаас” гэж, 20.1 дэх хэсгийн “захирагч” гэснийг “нэгдсэн захиргаа” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “ашгийг” гэснийг “ашиг сонирхлыг” гэж, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн “чөлөөт бүсийн захирагч гаргаж, түүний ажлын алба” гэснийг “чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргаж, нэгдсэн захиргаа” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн “Чөлөөт” гэснийг “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасны дагуу чөлөөт” гэж, мөн хэсгийн “ерөнхий” гэснийг “дунд хугацааны” гэж, мөн зүйлийн “24.3, 24.4” гэснийг “24.4, 24.5” гэж, “НАЙМДУГААР БҮЛЭГ” гэснийг “ЕСДҮГЭЭР БҮЛЭГ” гэж, “25 дугаар зүйл “гэснийг “26 дугаар зүйл” гэж, мөн зүйлийн “25.1, 25.2, 25.3” гэснийг “26.1, 26.2, 26.3” гэж, “ЕСДҮГЭЭР БҮЛЭГ” гэснийг “АРАВДУГААР БҮЛЭГ” гэж, “26 дугаар зүйл” гэснийг “27 дугаар зүйл” гэж, мөн зүйлийн “26.2, 26.3, 26.4” гэснийг “27.2, 27.3, 27.4” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Засгийн газрын санал болгосон” гэснийг хассугай.
6 дугаар зүйл. Чөлөөт бүсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалтыг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.