Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 4-р сарын 20 өдөр
Ulaanbaatar city
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Татварын ерөнхий хуульд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:
1/51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг:
“51.3.Нэхэмжлэлийг хүлээн авсан татвар төлөгч хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлтээ татварын албанд хүргүүлсэн тохиолдолд энэ хуулийн 51.1.7-д заасан хугацааг нэг удаа ажлын 7 хүртэл өдрөөр сунгаж болно.”
2/63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг:
“63.2.Дансанд битүүмжилсэн хугацаанд тухайн дансанд орлогын гүйлгээ хийх, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн зөвшөөрлөөр бүрэн, эсхүл хэсэгчлэн төлөх боломжтой байна.”
2 дугаар зүйл. Татварын ерөнхий хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/“51.1.7.нэхэмжлэлийг татвар төлөгчид хүргүүлснээс хойш ажлын 30 хүртэл өдөрт багтаан татварын өрийг хуваан төлөх хуваарьт шаардах;”
2/“63.1.1.татварын улсын байцаагч татварын өрийг өртэй татвар төлөгчийн банканд дахь мөнгөн хөрөнгөөс хураах тухай хүсэлтийг татварын албаны даргаар батлуулан харьяалах шүүхэд гаргах;
63.1.2.энэ хуулийн 63.1.1-д заасан хүсэлтэд өртэй татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, битүүмжилсэн мөнгөн хөрөнгийг шилжүүлбэл зохих банкны нэр, дансны дугаар, харилцагч банкны нэр, хаяг, татварын өр хураах үндэслэл, татварын өрийн дүн, зарлагын гүйлгээг бүрэн, эсхүл хэсэгчлэн зогсоох хугацааны тухай дурдсан;
63.1.3.шүүх энэ хуулийн 63.1.2-т заасан хүсэлтийг ажлын 3 өдрийн дотор хянаж, үндэслэлтэй гэж үзвэл татварын өрийн хэмжээнд багтаан дансны зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох тухай шийдвэр гаргах;
63.1.4.татварын улсын байцаагч шүүхийн шийдвэрт заасан хязгаарын хүрээнд битүүмжлэх мэдэгдэх хуудсыг үйлдэж өртэй татвар төлөгчийн харилцагч банканд хүргүүлэх;”
63.1.5.шүүхийн шийдвэрээр баталгаажсан битүүмжлэх мэдэгдэх хуудсыг хүлээн авсан даруйд банк тухайн дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан хэмжээгээр бүрэн буюу хэсэгчлэн зогсоох;
63.1.6.банк татварын албаны шийдвэрийн үндсэн дээр битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан дансанд өртэй татвар төлөгчийн нэг буюу түүнээс дээш дансанд байгаа битүүмжилсэн мөнгөн хөрөнгөөс татварын өрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шилжүүлэх;”
3 дугаар зүйл. Татварын ерөнхий хуулийн 63.1.4 дэх заалтын дугаарыг “63.1.7” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3, 47.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл. Энэ хуулийг 2027 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Х. БААСАНЖАРГАЛ

Х. БААСАНЖАРГАЛ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх