“1.Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил гаргасан этгээдэд тухайн зөрчлийн хууль зүйн үр дагаварыг тайлбарлаж, дахин гаргахгүй байхыг анхааруулсан мэдэгдлийг сануулах шийтгэл гэнэ.
2.Сануулах шийтгэлийг зөвхөн энэ хуулийн тусгай ангид оногдуулж болохоор заасан тохиолдолд хэрэглэнэ.
3.Сануулах шийтгэлийн хэлбэр нь цаасан болон цахим хэлбэртэй байж болох ба эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу хэрэглэнэ.
4.Сануулах шийтгэлийг эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
5.Дараах нөхцлийг харгалзан сануулах шийтгэл оногдуулж болно.
5.1.Зөрчлийг анх удаа үйлдсэн.
5.2.Зөрчил нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхол, хүрээлэн байгаа орчинд бодит хохирол, хор уршиг учруулаагүй.
5.3.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд зөрчлийн үр дагаврыг сайн дураар, нэн даруй арилгасан.
6.Сануулах шийтгэл оногдуулсан нь тухайн этгээдэд зөрчил дахин үйлдсэн тохиолдолд хуульд заасан бусад шийтгэл оногдуулахад саад болохгүй.
7.Сануулах шийтгэлийг энэ хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу эрх бүхий албан тушаалтан оногдуулна.
8.Сануулах шийтгэлийг энэ хуульд заасан арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд оногдуулна.”