1 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 29.4, 29.5 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 32.1.10, 32.1.11 дэх заалтыг тус тус нэмсүгэй.
1/ 29 дүгээр зүйлийн 29.4, 29.5 дахь хэсэг:
“29.4.Нам, эвслээс тухайн сонгуулийн тойрогт нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтад эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчийг сөөлжлүүлэн байрлуулна.”
“29.5.Гурав ба түүнээс дээш мандаттай сонгуулийн тойрог тус бүрд нам, эвслээс нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна. Энэ хэсэгт заасан хувийг тооцоход бутархай тоо гарвал бүхэл тоонд дээш шилжүүлэн тооцно.”
2/ 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн 32.1.10, 32.1.11 дэх заалт:
“32.1.10.Энэ хуулийн 29.2-т заасан нэр дэвшүүлэх ажиллагааны журам зөрчсөн бол нийт нэр дэвшигчийг.”
“32.1.11.Энэ хуулийн 29.4, 29.5-д заасан шаардлагыг хангаагүй;”