Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 5-р сарын 31 өдөр
Ulaanbaatar city
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Гэр бүлийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт
“40.1.1 Хувь хүний албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан албан татвар ногдох орлогын 50 хувиас доошгүй хэмжээгээр”
2/ 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт
“40.1.2. Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиар”
3/ 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг
“48.1.Тэжээн тэтгүүлэгч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, эм авсан, эмчлүүлсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан бол түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг төлүүлнэ.”
4/49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг
“Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан бол тэтгэлэг төлөгчийн бусад банканд дахь данснаас хүүхдийн тэтгэлгийг үл маргах журмаар суутган авна.”
5/50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг
“Тэтгэлэг төлөх тухай талууд гэрээ байгуулсан бөгөөд тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан журмаар нөхөн төлөх ба хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө.”
2 дугаар зүйл. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн “Тэтгэлгийг хариуцагчийн цалин хөлснөөс” гэснийг “Тэтгэлгийг хариуцагчийн цалин хөлс, бусад орлогоос” гэж, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн “Шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний” гэснийг “Шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлс, бусад орлогын” гэж, 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийн “тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтална” гэснийг “шинжээч томилуулж орлогыг хэмжээг тогтоолгоно” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2022 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн хэрэглэгчид

 . зохицуулагч

Ч. УНДРАМ

Initiator of the draft law
 . зохицуулагч

А. АДЪЯАСҮРЭН

Initiator of the draft law
 . зохицуулагч

П. АНУЖИН

Initiator of the draft law
 . зохицуулагч

Б. БАЯРСАЙХАН

Initiator of the draft law
 . зохицуулагч

Х. БУЛГАНТУЯА

Initiator of the draft law
 . зохицуулагч

Б. ЖАРГАЛМАА

Initiator of the draft law
 . зохицуулагч

Ц. МӨНХЦЭЦЭГ

Initiator of the draft law
 . зохицуулагч

Г. МӨНХЦЭЦЭГ

Initiator of the draft law
 . зохицуулагч

Д. ӨНӨРБОЛОР

Initiator of the draft law
 . зохицуулагч

С. ОДОНТУЯА

Initiator of the draft law
 . зохицуулагч

М. ОЮУНЧИМЭГ

Initiator of the draft law
 . зохицуулагч

Д. САРАНГЭРЭЛ

Initiator of the draft law
 . зохицуулагч

Б. САРАНЧИМЭГ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх