52.1.Бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг энэ хуульд заасан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний баримт бичигт үе шаттайгаар төлөвлөж, хэрэгжүүлнэ.
52.2.Бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд бэлчээр ашиглагчдын бүлэг, бэлчээр ашиглагчийн оролцоо, эрх тэгш байдлыг хангана.
52.3.Аймаг, сум, багийн бэлчээрийн 10-аас доошгүй хувь нь отрын нөөц бэлчээр байна.
52.4.Энэ хуулийн 11.2.1-11.2.3-т заасан бэлчээрийн газрыг ашиглуулах гэрээнд дараах зүйлийг тусгана:
52.4.1.бэлчээрийн газрыг гэрээгээр ашиглуулах талаарх Засаг даргын шийдвэр;
52.4.2.бэлчээр ашиглагчдын бүлэг болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч этгээдийн оноосон нэр;
52.4.3.хил зааг, хэмжээ, байршил;
52.4.4.гэрээний хугацаа;
52.4.5.талуудын эрх үүрэг, хариуцлага;
52.4.6.бэлчээрийн даац, бэлчээрийн төлөв байдал, чанарын хянан баталгаа;
52.4.7.бэлчээрийн газрыг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх төлөвлөлт;
52.4.8.энэ хуулийн 11.2.1-11.2.3-т заасан бэлчээрт гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас бусдын малыг оруулах;
52.4.9.бусад.
52.5.бэлчээр ашиглагчдын бүлэг шинээр өрх тусгаарласан болон шилжиж ирсэн малчин өрхийг тухайн бэлчээр ашиглагчдын бүлэгт оруулах, даацад тохируулан бэлчээрийн газрыг хамтран ашиглах талаарх саналаа гаргаж, энэ хуулийн 20.1.12-т албан тушаалтанд хүргүүлнэ.
52.6.Энэ хуулийн 52.4-т заасан газрыг гэрээгээр ашиглуулах хугацаа 15 жилийн хугацаатай байх бөгөөд бэлчээр ашиглалтын гэрээний биелэлтэд үндэслэн анх гэрээ байгуулсан хугацаагаар сунгаж болно.
52.7.Энэ хуулийн 11.1-д заасан бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг энэ хуулийн 20.1.6-д заасан журмаар зохицуулна.
52.8.Энэ хуулийн 20.2.18, 20.2.19-т заасны дагуу мал оруулсан хугацааны бэлчээр ашиглалтад ногдох албан татварыг Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.2-т тогтоосон хэмжээгээр малаа оруулсан сум, дүүргийн төсөвт төлнө.
52.9.Бэлчээрийн газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
52.9.1.сумын Засаг даргын шийдвэргүйгээр бэлчээр ашиглагч, бэлчээр ашиглагчдын бүлэг шинээр өвөлжөө, хаваржаа барих;
52.9.2.бэлчээр ашиглагч, бэлчээр ашиглагчдын бүлэг энэ хуулийн 11.2-т заасан бэлчээрийн газрыг хаших;
52.9.3.энэ хуулийн 11.1-д заасан бэлчээрийн газарт барилга байгууламж холбогдох хууль тогтоомжид заасан зөвшөөрөлгүйгээр барих, худалдах;
52.9.4.ердийн хөрсөн зам гаргах, хөрсийг эвдэх, бохирдуулах, бусад байдлаар газрын төлөв байдал, чанарыг бууруулах;
52.9.5.холбогдох хуульд заасан зөвшөөрөлгүйгээр байгалийн ургамал, чулуу түүх;
52.9.6.сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаснаас бусад тохиолдолд инженерийн хийцтэй худаг гаргах;
52.9.7.гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас энэ хуулийн 19.3.4-д заасан аргачлалаар бэлчээрийн даац хүрэлцээтэйг тогтоосон байтал мал оруулахаас татгалзах.
52.9.8.багийн иргэдийн Нийтийн Хурал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэргүйгээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох.”