Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд системээр үйлчлүүлэх боломжтой бөгөөд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд системийг хэрэглэхгүй байх эрхтэй.
Системд нэвтэрсэн, бүртгүүлсэн зэрэг системээр үйлчлүүлсэн тохиолдолд үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Хэрэглэгч системд нэвтрэх өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг нууцалж, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
Хэрэглэгч зөвхөн өөрийн цахим шуудангийн хаяг, нууц үг ашиглан системийн үйлчилгээг авах эрхтэй.
Хэрэглэгч нь хууль бус, хуурамч, хэн нэгний нэр хүндэд халдсан, оюуны өмчийн зөрчилтэй мэдээллийг оруулахгүй байх үүрэгтэй бөгөөд оруулсан тохиолдолд системийн зохицуулагч уг мэдээллийг устгах, хэрэглэгчийн эрхийг түтгэлзүүлэх эрхтэй.