2025 ОНЫ ... САРЫН ... ӨДӨР. ТӨРИЙН ОРДОН,
УЛААНБААТАР ХОТ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОРИН НАЙМДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 28 ДУГААР ЗҮЙЛИЙН 28.1 ДЭХ ХЭСЭГ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.1.7 ДАХЬ ЗААЛТ, 32 ДУГААР ЗҮЙЛИЙН 32.1, 32.2, 32.3 ДАХЬ ХЭСЭГ, 33 ДУГААР ЗҮЙЛИЙН 33.1, 33.2, 33.8 ДАХЬ ХЭСГИЙГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ГАЗАР ОЛГОЛТЫН ХҮРЭЭНД 1992 ОНООС ӨНӨӨГ ХҮРТЭЛ ГАРСАН ШИЙДВЭР, ГАЗАР АШИГЛАЛТЫН БАЙДАЛ, ГАРСАН АЛДАА, ЗӨРЧИЛ, ГАЗАР ОЛГОЛТЫН ҮР ДАГАВАРТ БИЙ БОЛСОН НИЙТИЙН ЭРХ АШИГТ ХАРШЛАХ АСУУДЛЫГ ТОДОРХОЙЛОХ, ЦААШИД ГАЗАР АШИГЛАЛТ, ӨМЧЛӨЛИЙН ИЛ ТОД, ШУДАРГА ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ ЗОРИЛГООР МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН СЭДВИЙГ “УЛААНБААТАР ХОТЫН ГАЗАР ОЛГОЛТЫН ШИЙДВЭР, ГАЗАР АШИГЛАЛТЫН БАЙДАЛ, ГАРСАН АЛДАА, ЗӨРЧИЛ, ГАЗАР ОЛГОЛТЫН ҮР ДАГАВАРТ БИЙ БОЛСОН НИЙТИЙН ЭРХ АШИГТ ХАРШЛАХ АСУУДЛЫГ ТОДОРХОЙЛОХ ЗОРИЛГООР ХОЛБОГДОХ ТОГТООЛ, ШИЙДВЭР, ГАЗАР ОЛГОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ”-ЭЭР ТОГТООСУГАЙ.
2.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ХҮРЭЭ ХЯЗГААРЫГ ДООР ДУРДСАНААР ТОГТООСУГАЙ:
1/.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох захиргааны байгууллагын гаргасан газар олголттой холбоотой 1992-оос 2025 оны шийдвэрүүд;
2/.Газрын тухай хуулийн хэрэгжилт, газрыг өмчлөл, эзэмшил, ашиглалтын зориулалтаар олгосон байдал;
3/.Нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж, гол усны хамгаалалтын бүс зэрэг хуульд хориглосон бүсэд газар олгосон эсэх;
4/.Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийгдсэн байдал;
5/.Газар олголтын ил тод байдал, мэдээллийн сангийн бодит байдал;
6/.Одоогийн эрх зүйн орчин, хэрэгжилтийн зөрчил, цаашид өөрчлөлт оруулах шаардлага зэргийг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах.
3.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООГ ДАРААХ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР БАЙГУУЛСУГАЙ:
............................ Улсын Их Хурлын гишүүн
............................ Улсын Их Хурлын гишүүн
............................ Улсын Их Хурлын гишүүн
............................ Улсын Их Хурлын гишүүн
............................ Улсын Их Хурлын гишүүн
.................................. Улсын Их Хурлын гишүүн
.................................. Улсын Их Хурлын гишүүн
.................................. Улсын Их Хурлын гишүүн
.................................. Улсын Их Хурлын гишүүн
4.ТУСГАЙ ШАЛГАЛТЫГ ИЖ БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛЖ, ТАЙЛАН, САНАЛ, ДҮГНЭЛТИЙГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН 32 ДУГААР ЗҮЙЛИЙН 32.7 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН ХУГАЦААНД УЛСЫН ИХ ХУРАЛД ТАНИЛЦУУЛАХЫГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНД ДААЛГАСУГАЙ.
5.ЭНЭ ТОГТООЛЫГ 2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ...-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДСҮГЭЙ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН