1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН 1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
“1 дүгээр зүйл.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл, Захирагчийн чиг үүргийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл дараах байдлаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хэрэгжүүлнэ:”
|
Д/д
|
Хотын нэр
|
Хотын Зөвлөл, Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага
|
Хотын удирдлага
|
|
Улсын зэрэглэлтэй хот
|
|
1
|
Багануур хот
|
Нийслэлийн Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
|
Багануур хотын Зөвлөл
|
|
Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга
|
Багануур хотын Захирагч
|
|
2
|
Налайх хот
|
Нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
|
Налайх хотын Зөвлөл
|
|
Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга
|
Налайх хотын Захирагч
|
2 ДУГААР ЗҮЙЛ
ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН 2, 3 ДУГААР ЗҮЙЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСУГАЙ.
3 ДУГААР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ 2026 ОНЫ ... САРЫН ...-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.