1.1. Энэ хуулийн үйлчлэх хугацаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн
51 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй.
1.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл,
эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн
байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд Төрийн
хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан төлөвлөгөөт бус хяналт
шалгалтыг эрх бүхий байгууллага хийнэ.
1.3. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг
хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан үйл ажиллагааг шууд
зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид албан шаардлага хүргүүлнэ.
Албан шаардлага нь зөвлөн туслах, сануулах шинжтэй байна.
1.4. Энэ хуулийн 1.1, 1.3 дахь хэсэг Монголбанк, Санхүүгийн зохицуулах
хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын асуудал
хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй.
1.5. Энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж
хийх үндэслэл болохгүй.