Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 5-р сарын 21 өдөр
Ulaanbaatar city
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:
1/221 дүгээр, 222 дугаар зүйл:
“221 дүгээр зүйл.Төрийн улс төрийн томилдог албан тушаалд тавих нийтлэг шаардлага
221.1.Төрийн улс төрийн албан тушаалд энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4, 22.1.5-д зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг тавина:
221.1.1.энэ хуулийн 40.1-д заасан хуульд заасан ёс зүйн зөрчил гаргаагүй байх;
221.1.2.аливаа гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй байх.
221.2.Энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.4, 11.2-т заасан улс төрийн албан тушаалд энэ хуулийн 221.1, 231.1-д заасан шаардлага хамаарахгүй.
231 дүгээр зүйл.Төрийн улс төрийн томилдог албан тушаалд тавих тусгай шаардлага
231.1 Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 11.1.5, 11.1.6, 11.1.7-д заасан улс төрийн албан тушаалд дараах тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно:
231.1.1.тухайн салбарын болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах үндсэн мэргэжилтэй, эсхүл тухайн чиглэлээр мэргэшсэн, эрдмийн зэрэг цол хамгаалсан байх;
231.1.2.тухайн салбарт 6-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
231.1.3.төрийн албаны эрхэлсэн түшмэлийн ангилал, түүнтэй дүйцэх албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх;
231.1.4.мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдэлдэг, бусдын нөлөөнд автахгүй, жендерийн тэгш байдлыг эрхэмлэдэг, бие даасан шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай байх.
231.2.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 11.1.9-д заасан улс төрийн албан тушаалд дараах тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно:
231.2.1.тухайн орон нутагтаа сүүлийн 2-оос доошгүй жил оршин суусан байх;
231.2.2.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх;
231.2.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 зүйлд заасан шаардлага хангасан байх;
231.2.4.шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдэлдэг, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай байх.”
2/32 дугаар зүйлийн 32.8, 32.9 дэх хэсэг:
“32.8.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 11.1.5, 11.1.6, 11.1.7, 11.1.8, 11.1.9, 11.1.10, 11.1.11, 11.1.12, 11.3-д заасан албан тушаалтанд төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн томилсон болон тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.
32.9.Энэ хуулийн 32.8-д заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа 48 дугаар зүйлийг баримтална.”
2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 32.1 дэх хэсгийн “22” гэсний дараа “, 221”, “23” гэсний дараа “, 231” гэж, 48 дугаар зүйлийн гарчиг, 48.1, 48.3, 48.6, 48.8 дахь хэсгийн “жинхэнэ” гэсний дараа “болон улс төрийн” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн “улс төрийн болон” гэснийг хассугай.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2021 оны … дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ

Төслийн хэрэглэгчид

Г. ТЭМҮҮЛЭН

Г. ТЭМҮҮЛЭН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх