5.1. Нөхөн олговрыг дараахь зориулалтаар зарцуулна:
5.1.1. уламжлалт Бурханы шашин, өв соёлыг сэргээн хөгжүүлэх чиглэлээр Бурханы шашны сүм, хийдийн үйл ажиллагааг дэмжих, гүн ухааны уламжлалт сургалтыг сэргээх;
5.1.2. хүүхэд, залуучуудад Бурхан шашны сургаалын гүн ухааныг ойлгуулах сургалт зохион байгуулах, олон зуун жилийн турш Монголын ард түмний оюуны өвийг тээж, хадгалж ирсэн түүхэн уламжлалыг өвлөн уламжлуулах, олон нийтэд түгээх;
5.1.3. нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжих;
5.1.4. Бурханы шашны биет болон биет бус өв соёлын судалгааг хөгжүүлэх, ном судрыг сэргээх, орчуулах, түүнийг хамгаалах, хадгалах, шинээр бүтээх, хэвлэн түгээх;
5.1.5. ядуурлыг бууруулах, зовлонд нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх;
5.1.6. байгаль орчныг хамгаалах.
5.2. Нөхөн олговрыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд олгоно.
5.3. Нөхөн олговрыг захиран зарцуулах, тайлагнах журмыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Гандантэгчнилэн хийд хамтран баталж, хэрэгжүүлнэ.