Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 8-р сарын 24 өдөр
Ulaanbaatar city
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 541 дүгээр зүйл нэмсүгэй:
“541 дүгээр зүйл. Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосон асуудлыг хэлэлцэх журам
“541.1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэнэ.
“541.2. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасан хууль хэлэлцэх ерөнхий журмыг баримтлан хэлэлцэнэ.
“541.3. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүний асуулт асуух хугацаа 5 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй, гишүүний асуултад хариулах хугацаа 5 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 1 минутаас илүүгүй, гишүүн үг хэлэх хугацаа 5 минутаас илүүгүй байна.
“541.4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл хэлэлцэхэд энэ хуулийн 9.1, 9.3 дахь хэсэг хамаарахгүй.”
2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлд заасны дагуу энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Н. ЭНХБОЛД

Н. ЭНХБОЛД

Initiator of the draft law
Н. ЭНХБОЛД

С. БЯМБАЦОГТ

Initiator of the draft law
Н. ЭНХБОЛД

Л. МӨНХБААТАР

Initiator of the draft law
Н. ЭНХБОЛД

Ж. МӨНХБАТ

Initiator of the draft law
Н. ЭНХБОЛД

Ц. МӨНХ-ОРГИЛ

Initiator of the draft law
Н. ЭНХБОЛД

Ш. РАДНААСЭД

Initiator of the draft law
Н. ЭНХБОЛД

Д. ТОГТОХСҮРЭН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх