10.1.1. сүүлийн 3 жилийн хугацаанд өөрийн орны болон бусад орны Банкны тухай хууль болон түүнтэй холбоотой хууль тогтоомжийг ноцтой зөрчсөнөөс үүдэн банк, түүний нэгж байгуулах зөвшөөрөл нь хүчингүй болж, төлбөрийн чадварын болон санхүүгийн хүндрэлд орж байгаагүй;
10.1.2. Монгол Улсад банкны төлөөлөгчийн газар байгуулж 1-ээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа;
10.1.3. мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаагүй;
10.1.4. Монгол Улсын Банкны тухай хууль тогтоомж, банкны зөвшөөрлийн журмын хүрээнд үйл ажиллагаагаа нийцүүлэх чадвартай байх;
10.1.5. тухайн улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тайлан, мэдээгээ жил бүр, эсхүл түүнээс богино хугацаанд тайлагнадаг байх;
10.1.6. төрийн эрх бүхий байгууллагаас тухайн хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийдэг байх;
10.1.7. санхүүгийн тайлан, мэдээгээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагаар, эсхүл Монголбанкны хүлээн зөвшөөрсөн, олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх;
10.1.8. банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх;
10.1.9. үүсгэн байгуулагч хуулийн этгээдийн удирдлага нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх.