“101дүгээр зүйл.1. Допингийн эсрэг үндэсний зөвлөл/цаашид “Үндэсний зөвлөл” гэх/ Ерөнхий сайдын дэргэд ажиллах бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй байна:
“101дүгээр зүйл.1.1. Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Шадар сайд;
“101дүгээр зүйл.1.2. Үндэсний зөвлөлийн орлогч даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
“101дүгээр зүйл.1.3. Үндэсний зөвлөлийн гишүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч, Монголын Паралимпын хорооны Ерөнхийлөгч, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхийлөгч, Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн захирал нар;
“101дүгээр зүйл.1.4. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал.
“101дүгээр зүйл.2. Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг талуудын санал болгосноор Засгийн газар дөрвөн жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилж болно.
“101дүгээр зүйл.3. Үндэсний зөвлөлийн дүрмийг Засгийн газар батлах бөгөөд ажлаа Ерөнхий сайдад жил бүр тайлагнана.
“101дүгээр зүйл.4. Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага гүйцэтгэнэ.
“101дүгээр зүйл.5. Үндэсний зөвлөл нь Засгийн газар болон допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, олон улсын стандарт, допингийн эсрэг үндэсний дүрэм, бусад бодлогын баримт бичгийг батлах, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд Үндэсний зөвлөлийн эрх, үүргийг Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хууль болон дүрмээр зохицуулна.”