1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛД, ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ 4.1.5 ДАХЬ ХЭСЭГ НЭМСҮГЭЙ:
“4.1.5. Чихрийн агууламж орсон хийжүүлсэн болон хийжүүлээгүй амтат ус, ундаа”
2 ДУГААР ЗҮЙЛ
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ 5.1 ДЭХ ХЭСЭГ НЭМСҮГЭЙ:
“5.1.Энэ хуулийн 4.1-д заасан бараанд онцгой албан татвар ногдуулахдаа дараах биет нэгжийг үндэслэл болгоно:”
Д/д
|
Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл
|
Онцгой албан татвар ногдуулах биет нэгж
|
6
|
Чихрийн агууламж орсон амтат ус, ундаа
|
1л
|
3 ДУГААР ЗҮЙЛ
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ 6.1 ДЭХ ХЭСЭГ НЭМСҮГЭЙ:
“6.1.Энэ хуулийн 4.1.1-т заасан Чихрийн агууламж орсон амтат ус, ундаанд тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:”
Д/д
|
Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл
|
Биет нэгж
|
Ноогдуулах онцгой албан татварын хэмжээ
|
100мл-т агуулагдах чихэр 0-5гр
|
2024онд
|
2025онд
|
2026онд
|
10
|
Чихрийн агууламж орсон амтат ус, ундаа
|
1 л
|
0
|
0
|
0
|
1 л
|
100мл-т агуулагдах чихэр 5гр-с дээш
|
500 төгрөг
|
525 төгрөг
|
550 төгрөг
|
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.